sonin.mn

Хуульч А.Эрдэнэбилэг өөрийг нь алах захиалга өгсөн хэргийн талаар болон, шүүгчдийн хууль бус үйлдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

НЭГ: БОЛСОН ЯВДАЛ

Сүхбаатар дүүргийн шүүхэд үл хөдлөх хөрөнгийн маргаан (хуучнаар 7-р дэлгүүрийн барилга) хянагдаж байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Ш.Энхжингийн нэхэмжлэлтэй хэргийг татан авч урьдчилан хяналт хийж, улмаар хэрхэн шийдвэр гаргах даалгаварыг өгч анхан шатны шүүх МУДШүүхийн даалгавараар шийдвэр гарган улмаар давж заалдах шатны шүүх ч мөн адил МУДШүүхийн даалгавараар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, МУДШүүхийн хяналтын журмаар өөрсдийн даалгавраар хийгдсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
Анхан, давах, хяналтын шатны бүх шүүгч нар эх баримт байхгүй, хуулбар, хуулбар хуулбардаа хуурамч баримтыг хуулбарлаад анхны хуурамч баримтаа устгасан нотлох баримтыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг тогтоох үндсэн баримт гэж үзэн шийдвэрлэжээ.
Өмчлөлтэй холбоотой 1997.03.01-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ, 1997.03.01-ны өдрийн Эрх шилжүүлэх албан тоот байдаг ба худалдах худалдан авах гэрээ гэгч хуурамч баримт болох шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдоод захиргааны шүүхээс хуурамч баримтаар эрх олгогдсон болохыг тогтоосон шийдвэр гарсан байдаг.
 
Мөн залилан мэхлэх аргаар бусдын хөрөнгийг луйвардан авсан болохыг цагдаа, прокурорын байгууллага тогтоогоод хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж 2010.09.27-ны өдрийн 483А тоот БЗД-ийн Прокурорын тогтоол, МУ-ын ЕПГ-ын 2017.01.04-ны өдрийн 1/01 тоот тогтоол, 217.02.09-ны өдөр 1 /99 тоот тогтоолууд тус тус гаргасан байдаг.
 
Гэрээ нь хуурамч болох нь тогтоогдоод, залилан мэхлэж дэлгүүрийг авсан нь тогтоогдсон байхад анхан, давах шатны шүүгч нар “ Эрх шилжүүлэх албан тоот нь эх баримт байхгүй , хуулбарыг хуулбарласан боловч хүсэл зоригийн илэрхийлэл” гэсэн үндэслэл гаргаад залилан мэхлэгчийн өмч мөн гэж тогтоосон байдаг.
Анхан, дунд, дээд шатны шүүхийн шүүгч нарын шийдвэрийн цорын ганц баримт болох нөгөө хүсэл зоригийн илэрхийлэл гэсэн баримтаар цагдаад гомдол гаргаж дүгнэлт гаргуулсан чинь өмнө нь шүүх шинжилгээний дүгнэлтээр хуурамч болох нь тогтоогдсон хуурамч худалдан авах гэрээн дэрхи гарын үсгийг канондсон хуурамч албан тоот болох нь тогтоогдсон.
Ингээд эрх шилжүүлсэн албан тоот хуурамч болох нь тогтоогдсон үндэслэлээр МУДШүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлаар хүсэлт өгсөн чинь дээд шүүхийн хэдэн шүүгч нар “Худалдах худалдан авах гэрээ хуурамч гэдэг нь хэлэлцэгдсэн учир албан тоот хуурамч гэдгийг хянахгүй” гэсэн ба “Тэмээ гэхэд Ямаа” гэдэг шиг хачин гажиг тогтоол гаргасан.
МУДШүүхийн шүүгч нар хүсэлт гаргасан баримтыг биш өөр баримтыг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан үндэслэлээр УМБГ-ын Тусгай субьектын хэлтэст гомдол гаргасан чинь МУДШүүхийн шүүгч нар миний гомдлыг хууль бусаар Баасандалай гэдэг мөрдөн байцаагчаас авч Шүүхийн ерөнхий зөвлөлд “А.Эрдэнэбилэгийг шүүгчийн эсрэг цагдаад гомдол гаргасан үндэслэлээр шийтгүүлээд өгөөч” гэдэг гомдол гаргасан ба Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэн хүн цагдаад гомдол гаргасны төлөө шийтгэх үндэслэлгүй талаар хариу өгсөн.
 
Гэтэл МУДШүүхийн шүүгч нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд тусгайлан хүсэлт гаргаж хууль бусаар ерөнхий зөвлөлийн гишүүдийн хурлаар оруулж “А.Эрдэнэбилэгийг шүүгчийн эсрэг цагдаад гомдол гаргасан үндэслэлээр шийтгүүлэх нь зүйтэй” гэж цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэж анхан шатны шүүхээс А.Эрдэнэбилэг буруугүй гэж давах шүүхээс А.Эрдэнэбилэг буруугүй гэж цагаатгасан.
Энэ үйл явдлын дараа нь захиргааны шүүхэд нэхэмжлэл гарган хянуулж байх үед нэхэмжлэгч этгээд Ш.Энхжингийн гэрийн цонх руу түүнийг алахаар буудсан тохиолдол гарсан ба дараа нь залилан мэхлэгч этгээд анхан, дунд, дээд шатны шүүгч нарын илт хууль бус шийдвэрийг хамгаалах зорилгоор нэхэмжлэгч Ш.Энхжин болон А.Эрдэнэбилэг нарыг 50.000.000 төгрөгөөр алуулах захиалга өгсөн байдаг ба энэ захиалгыг БЗД-ийн Цагдаагийн хэлтэст шалгасан нэр зүүгээд хэдэн сар болж байна.
 
ХОЁР: ИЛТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ШҮҮГЧ НАР:
 
2002 оны 9сарын 1өдрөөс хойш анхан шатны шүүхэд хянагдаж байгаа хэргийг давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх татан авч хянаад даалгавар өгч буцаах явдал бүрмөсөн зогсож 2002.09.01-ны өдрөөс өнөөдөр хүртэл 19 жилийн дотор энэ хэргээс өөр нэг ч хэргийг татаж хянаагүй байгаа нь анхан, давах, хяналтын шатны шүүгч нар мафижсан сүлжээ болсныг харуулна.
1. МУДШүүхийн шүүгч Б.Ундрах анхан шатны шүүхэд хянагдаж байсан хэргийг татаж хянасан буруутай. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хянагдаж байгаа хэргийг татаж хянах нь хууль бус гэдгийг тогтоож өгсөн.
2. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч асан П.Золзаяа нь анхан шатны шүүхэд хянагдаж байсан хэргийг татаж хянаад буцааж байсан буруутай. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хянагдаж байгаа хэргийг татаж хянах нь хууль бус гэдгийг тогтоож өгсөн.
 
3. Анхан шатны шүүхийн шүүгч Мөнхзул нь өөр өөр нэхэмжлэлтэй, 2 өөр хариуцагчтай, хоёр өөр шүүхэд хянагдаж байгаа хэргийг нэгтгэж нэхэмжлэгч Ш.Энхжинг хариуцагч болгосон буруутай.
 
4. Анхан шатны шүүгч Т.Энхжаргал нь ИХШХШТХ-ийн 38.4 дэх заалтыг зөрчин нотлох баримтанд тооцогдохгүй буюу шүүхийн шийдвэрийг үндэслэл болгохыг хориглсон хуулийн заалтыг зөрчиж, дээд болон дунд шатны шүүхийн заавраар илт хууль бус шийдвэр гаргасан буруутай.
5. Давж заалдах шатны шүүгч П.Золзаяа, Г.Алтанчимэг, Д.Мөнхтуул нар илт хууль бус шийдвэрийг хуульд нийцсэн гэж 2013.07.22-ны өдөр 594 тоот тоот магадлал гаргасан буруутай.
6. Дээд шүүхийн шүүгч нар Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд, Д.Цолмон, Д.Тунгалаг нар өөрсдийнх нь даалгаврыг гүйцэтгэсэн шүүгчийн шийдвэрийг баталгаажуулж тогтоол гаргасан буруутай.
7. МУДШүүхийн шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд, Ц.Амарсайхан нар өөрсдийнх нь өмнө нь өмчлөгчөөр тогтоосон цор ганц хуулбар эрх шилжүүлэх албан тоотыг хуурамч болохыг тогтоосон баримтаар шинээр илэрсэн нөхцлөөр хүсэлт гаргахад
“Худалдах худалдан авах гэрээг хуурамч гэдэг нь шүүхээр хэлэлцэгдсэн учир хүсэлтийг хангахгүй” гэж тогтоол гаргасан буруутай.
8. Б.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нь газрын албаны архивт өмчлөлтэй холбоотой нэг ч ширхэг баримт байхгүй нь үзлэгээр тогтоогдоод байхад “Иргэний шүүх эрх шилжүүлэх хуурамч баримтыг үндэслэн өмчлөгчөөр тогтоосон учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдсэн буруутай.
9. Хуурамч бичиг баримт үйлдсэн X. Надмид, Ц.Амарсайхан нар шүүхэд хуурамч баримт гарган өгч шийдвэр гаргуулсан гэм буруутай гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр буцаасан байсныг МУДШүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д Ганзориг, Д.Эрдэнбалсүрэн нар хуурамч баримт шүүхэд гарган өгсөн нь үнэн боловч гэм буруугүй гэж цагаатгасан буруутай. Учир нь Монгол Улсын хүчинтөгөлдөр хуулиар хуурамч баримтыг мэдсээр байж шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн бол төгс гэмт хэрэгт тооцогддог учир эдгээр 5 шүүгч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хууль зөрчиж цагаатгасан нь өөрөө гэмт хэрэг юм.
Иймд дээр дурьдсан 9 үйлдлээр илт хууль зөрчсөн Т.Энхжаргал, Э.Мөнхзул, Г.Алтанчимэг, Д.Мөнхтуул, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд, Д.Цолмон, Б.Ундрах, Д.Тунгалаг, П.Золзаяа, Б.Цогт, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн Ц.Батсүрэн шүүгч нарыг зөвхөн хууль зөрчсөн эсэхийг хуулийн дагуу шалгаж гэм буруутай бол зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү.
 
Хавсаргасан баримт
 
1 .Анхан шатны шүүхээс хэрэг татсан баримтууд
2. СБД-ИЙН Шүүхийн 1116 тоот шийдвэр
3. НДЗШШүүхийн 594 тоот магадлал
4. МУДШүүхийн 558 тогтоол
5. Шинээр илэрсэн нөхцлөөр өгсөн өргөдөл хянасан 2016.12.20-ны 00003 тогтоол
6. УЕПГ-ын тогтоолууд
7.Худалдах худалдан авах гэрээг хуурамч болохыг тогтоосон шинжээчийн 483/А
тоот дүгнэлт XV 331
8. Шийдвэрийн үндэслэл болсон Эрх шилжүүлэх албан тоот нь хуурамч болохыг тогтоосон шинжээчдийн 331 тоот дүгнэлт 
9. А.Эрдэнэбилэг, Ш.Энхжин нарыг алах захиалга өгснийг нотлох баримт
 
Гомдол гаргасан: Ш.Энхжин
А.Эрдэнэбилэг