Нэг. Л.Халтар нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Нэмээд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер мэргэжлээр төгсөөд, Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Сургууль төгссөнөөсөө хойш тун саяхныг хүртэл УБТЗ хавиар ажиллаж ирсэн. 1983-2018 оныг хүртэл ажилтан, техникумын инженер багш, /АБТЭМА/ Ачиж буулгах ангийн орлогч дарга, Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. Ингээд 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, 2020 оны долдугаар сарын 8-ны өдрөөс хойш Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна. Намтрыг нь харвал Л.Халтар насаараа төмөр зам “дагасан” хүн юм. Гэвч албан тушаал нь өгсөх тусам өнөөх насаараа ажилласан УБТЗ-ынхаа аранга нь болж хувирсан байх юм.
Хоёр. Л.Халтарыг Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байхад 2018 оны тавдугаар сард Дарханд ачааны найман вагон онхолдсон. Байгалийн ямар нэг гамшиг тохиолдоогүй байх үед замын хажуу руу хөмөрчихсөн байдаг. Яг л Л.Халтарын хариуцаж байсан ажил л даа. Харамсалтай нь хариуцлага яригдаагүй. Доохнуур ажилтай хэдэн хүн хариуцлага хүлээж, ослын буруутан нь байгаагүй “байгалийн гамшиг” болоод өнгөрсөн. Харин мань Л.Халтар хэдэн сарын дараа Зам, тээврийн хөгжлийн дэд сайд болоод дэвшчихсэн. Хариуцлага хүлээлгэх биш дэвшүүлээд байдаг гаж тогтолцоог нөгөө талаас нь харвал салбартаа аранга болсон хүнийг дэвшүүлэн холдуулж байгаа арга ядсан арга гэмээр ч юм уу даа. Одоо ч осол байнга дуулддаг болсон.
Осол гарч байдаг. “Байгалийн гамшгаас боллоо” гээд хэргийг хаачихдаг болсон. Ослын бурууг хүлээх ёстой хамгийн том албан тушаалтан хариуцлага үүрэх биш шагнуулаад сайд болоод дэвшчихээр төмөр замын ослын бурууг одоо хэндээ хүлээлгэх вэ дээ. Тиймээс “байгалийн гамшиг” гэдэг хойд хар овоохой олж буруугаа тохдог болчихоод байна.
Гурав. Өнгөрсөн зургадугаар сард Эрдэнэтэд есөн вагон замаас гарч, дизелийн түлш ачсан долоон вагон нь унасан. Тэгээд 400 тн түлш газрын хэвлийд шингэсэн. Энэ бол маш ноцтой осол. Байгаль, хөрс, агаар, ус, амьтан ургамал, цаашлаад хүний эрүүлд мэндэд шууд заналхийлсэн осол бөгөөд албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдэл юм. Гэвч энэ асуудлыг нууцын зэрэглэлд шилжүүлчихсэн. Энэ ослын буруутан аягүй бол “байгалийн гамшиг” болоод хаагдчихсан ч байж мэднэ. Хамгийн гол нь салбарын сайд болсон Л.Халтар “Үргэлжлэн орсон борооны улсаас вагоны зам эвдэрч осол гарсан” гэж хээвнэг хэлээд зогсож байна шүү дээ. Монгол бол улирлын чанартай бороо ордог. Тэгээд тун бага хур тунадас унадаг газар. Төмөр зам эвдэртэл бороо орсон гэдэг сайдын үг бол төмөр замын чанар, арчлалт маш муу байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөртэй нь дахиад л холбогдож байна.
Тэр ч байтугай, Эрдэнэтэд осолдож, 400 тн дизелийн түлш асгасан энэ долоон вагоны хэрэг Монгол, Орос хоёр улсын хооронд нэлээд асуудал тарив.
Дөрөв. Вагон осолдсоноос зургаан цагийн дараа ЗТХЯ, УБТЗ-ын удирдлагууд ослын газарт очжээ. Ослын газарт түрүүлж очсон УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных “Үер устай хэцүү цагт замаа шалгаж арчлаагүй та бүхний буруу. Энэ чигээрээ цааш хоёр км явсан бол дахин вагон осолдож хоёр хүн амиа алдаж, галт тэрэгний толгой онхолдох магадлалтай байсан” гэх сануулгыг ажил хариуцсан хүмүүст өгчээ. Угтаа замчид нь замаа шалгаагүй байсныг орос дарга үнэнээр нь хэлсэн хэрэг. Тухайн үед тэнд байсан хүмүүс ч ажлын хариуцлага алдсанаа орос даргынхаа өмнө хүлээсэн байна.
Осол аваарын хариуцлагыг ажил үүргийн хувьд шууд хүлээх ёстой албан тушаалтан нь Замын аж ахуйн дарга Ю.Нямжаргал. Энэ хүн дээр болон өөр бусад албан тушаалтан ажил хариуцаж байгаа хүмүүстэй хариуцлага яаж тооцов гэдэг асуулт гарч ирнэ. Гэтэл төмөр зам дээр юу болов гэхээр ослын бурууг орос дарга нар руу, бас ачааны эзэд рүү хүртэл чихэх гэж үзсэн эцэст нь нөгөөх “Байгалийн гамшиг буруутай” болж байгаа гэдгийг сайдынх нь хэвлэлд ярьсан “Үргэлжлэн орсон борооны улсаас вагоны зам эвдэрч осол гарсан” гэдэг тайлбараас харагдаж байна. Ингэхээр хоёр тэрбумын хохиролтой ослын хэрэг дарагдахаар зам руугаа явж байна гэсэн үг л дээ. Хүний ачааг бүрэн бүтэн хүргэж өгнө гэж авчихаад тэгээд дараа нь “байгаль буруутай” гэдэг байгууллагад харилцагч үйлчлүүлэгч удаан тогтох уу. Монголд л төмөр зам монополь байгаа учраас ингэж болж, ийм дүгнэлт байн байн гаргаад сууж болж байгаа байх.
Тав. Ийм завхрал зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам дээр хэвийн үзэгдэл шахам болж, үүнд Оросын тал ихэд эгдүүцэх болжээ. Ер нь бол Л.Халтар сайдын ажлын үр дүн зөвхөн төмөр зам дээрээ ч тааруухан байгаа юм биш. Зам, тээврийн салбарын бусад чиглэлээр ч маруухан үнэлгээтэй ажиллаж байгааг бүгд мэднэ дээ. Наад захын жишээ гэхэд Дархан-Улаанбаатарын 2020 км замыг 2019 онд ашиглалтад оруулах байсан. Одоо хүртэл байхгүй. 30 хувийн гүйцэтгэлтэй. Үүнээс болж мөн ч олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө сүйдсэн дээ. “Юм” яривал ярих л учиртай. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг нөгөө тал болох Оросын төмөр замын талд Л.Халтар хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн биш аж. Үнэн үү гэж үү. Аль л эрт, 2017 онд энэ хүнийг Л.Халтарыг УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар томилуулах санал очиход Оросын тал хүлээж авалгүй хоёр удаа буцааж байв. Энэ талаараа мэргэшсэн мэргэжилтэн томилох ёстой гэдэг байр сууринаас мэргэжлийн хүн өг гэж л оросууд шаардсан хэрэг л дээ. Хүчээр зүтгүүлсээр хэдэн хэдэн сар болсны дараа гурав дахь удаад нь манайхан хүчээр шахам томилж байжээ. Ингээд л Л.Халтарыг УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга байхаас илтэд олширсон дараалсан ослуудад Оросын тал таагүй хандаж байгаа бөгөөд “Өмчөө арай зарчимч багт хянуулъя” гэх болсон гэсэн үг.
Зургаа. Одоо хамгийн ноцтой явдал бол УБТЗ энэ чигээрээ хоёр жил явбал цаашдаа үйл ажиллагаа нь доголдох аюул учраад байна. Хөрөнгө оруулалт хийж, төмөр замын менежментийг шинэчлэх томоохон өөрчлөлт хийхгүй бол хоёроос гурван жилийн дараа УБТЗ-ын гол замууд зогсож, Монголын эдийн засагт аюул бодитойгоор нүүрлэх дээрээ тулжээ. Үүнийг оросын тал хэлсээр өдий хүрсэн, одоо ч бүр тодорхой илэрхийлж байгаа аж. Ядахад яр гэдэг шиг сайд Л.Халтар нь УБТЗ-ын хөрөнгө оруулалтын талаар огт ярьдаггүй. Түүний оронд Засгийн газраас шийдээд өгсөн экспортын ачааны тээврийн тарифыг нэмэгдүүлэх, “Төмөр замыг шинэчлэх тухай” МП1, МП2 зээлийн асуудлыг нуун дарагдуулж, Оросын талд захидал илгээхдээ энэ талаар огт дурдаагүй зэрэг нь УБТЗ-ын дараагийн даргыг зориуд томилуулахгүй гэсэн оролдлого гэж Оросын тал үзэх болсон байна. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрх тэгш нэгэн оролцогч талд зөв мэдээлэл өгөөгүй захидлаас гадна ажлын бус цагаар сайдын илгээсэн өөр нэг захианы асуудал ч бас байгаа аж.
Долоо. УБТЗ-ын өмнөх дарга нь өвчний учир ажлаа хүлээлгэж өгье гэж өргөдөл өгөөд хагас жил болсон. Уг нь Засгийн газраас УБТЗ-ын даргад горилогчийн нэрийг Оросын талд илгээсэн. Гэвч нөхөн томилгоонд ЗТХЯ шамдалгүй удаалаа. Яам ч юу байхав, сайд нь л шамдахгүй байна гэсэн үг. Бас л яагаад шамдахгүй байна вэ гэсэн асуулт гарна. Товчхондоо бол, төмөр замын шинэ даргыг томилуулах, тэгэхдээ монголын талаас даргатай болгох гэж манай талаас бодлогын төвшинд тохирсон асуудал салбарын сайд дээр очоод гацаад өдий хүрч. Ингэж гацаасаар байтал, шулуухан хэлэхэд сайд Л.Халтар л огцорвол өөртөө ажил бэлдээд байгаа юм шиг эвгүй харагдаад эхэллээ. Гэтэл энэ хооронд ачаа тээврийн маапаан, осол аваарын гаралт гаарч, УБТЗ эдийн засгийн хувьд тун хүнд байдалд ороод байна. Даргын томилгоо Л.Халтар сайдын гацаанд зургаан сар болж, аваар осол нь дийлдэхээ больж, хамгийн чухал нь хөрөнгө оруулалт нам таг, менежмент бүр юу ч үгүй болсонд Оросын тал өөр арга хэмжээ авах хүрч байна.
Найм. Явсаар УБТЗ-ын шинэ даргыг Оросын тал томилохоор болоод байна. Оросын талаас томилогдохоор гурван ч хүний нэр яригдаж байна. Учир нь Оросын төмөр зам /РЖД-ын ТУЗ-ийн дарга Олег Белозеровоос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт захидал ирүүлэхдээ “Бид энэ удаад паретит менежментийн зарчмаар УБТЗ ХНН-ийн даргыг Орос талаас томилох ээлжтэй. Ажлаа явуулмаар байна” гэдэг байр сууриа албан ёсоор соёлтойгоор илэрхийлжээ. Оросын талын энэ бичиг, хүсэлт нөгөө талаасаа төмөр замчдын “орос байна уу, монгол байна уу хамаагүй, ажлаа мэддэг, ажлаа хийдэг даргатай болмоор байна” гэдэг хүсэлтэй нийцэж байгаа юм.
УБТЗ-ын 1968 оны дүрмээр Монгол, Оросын талаас гурван жилээр даргыг ээлжилж томилохоор заасан. Харин 2006 оноос хойш Монголын тал л Замын даргыг томилж ирсэн байдаг.
Нэг сайдын эрх ашиг уу, нийтийн эрх ашиг уу?
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Адгийн хүүр шүү
Халтар бол ямар ч боловсролгүй ердийн нэг хулгайч. Сүүлийн үед Баян зам гэдэг компанитай нийлж давуу эрх олгож хулгай хийж байгаа. Хурдан зайлуулж ухамсартай эх оронч сэтгэлгээтэй хүн тавиарай.
Энэ хулгачид Хүүрсүг Оюулзгана панда хоер ямар өртэй юм бол? ЗТЯ-ын авлигалаас хувь хүртээдэг байж таарна даа.
Жинхэнэ гамин цэрэг царайтай луйварчин хулгайч даа.
202.9.46.230 Халтар Женкогийн чинь барлаг даа. Юун Хүрэлсүх?
Haltaraas iluu injeneree nerelchihdee hariyadaa kkk. Huniig muulj harluulah gej yadah yumaa. Haltar sain darga sain bolovson huchin! Zam tomor boroonii usand ugaagdahad saidiin buruu yu bitgii huts!
УБТЗ-ын даргын томилгоонд УИХ-ын нэр бүхий гишүүн , тухайлбал Дэлгэрсайхан гэгч нөхөр нөлөөлж байна. Өөрийн гар хөлийн үзүүр болох хүмүүсээ Замын удирдлагад томилуулах гэж зүтгэж байгаа нь төмөр замчдад таалагдахгүй бна шүү...
Delgersaihan gegch luivarchingaas udahgui tomriin hudriin ordoo erguulj avnaa
Ajil hiih gej bus ajil unagaah gej said bolson iimerhuu novshnuudiig solih heregtei. Zugeer gants tomor zamiibn asuudal bish sh dee. Mongoliin tomor zamaar damjin ongoroh olon ulsiin achaa teevriin asuudal ch bas hamaatai bolno. Solio ene Haltariig
Teriig chini jil bur nemegduuleed baih yum ugee olj buraach harluulagchaa!
Haltar ajiliig hiideg hun.MUd TZ shig ajil ernej.buteej bsan gazargui.Odoo bol MANAN.MAN ezegnej zaidlaad uo ch bish bolgoj bn.Shilen Tsogoo hulgaich TZ iin hynaltiin albiig orvongoor n meregejil bish hulgaichuudaar duurgesen.Odoo Delgersaihan gegch har mal reketchin gar TZ tuu ichguurgui dairch.Teevriin zardal baga tuleh gj eldeveer hun doromjlono.DOgoviinhon ene 20.30.0 mungend huurtaj .sanal egdegee bolimoor bn.Ene ZG t Haltar shig bolovsroltoi.chadvartai hun hun tseehen de.Odoo bugd baktseend orson bhd Suudliin vagon yvuulahgui.huviin baliar zavaan avtobus hot hoorond shahaad .irgediig hohirooj bn.TZ aa TZ chin huneer udirduulah estoi.TZ chid duugarah estoi.MAN d bur ch .taviuluudaa avaad zail gj helmeer bn.
Энэ эрэн сурвалжлах сэтгүүлч гэгч гарууд чинь оюукийн пиарчид биздээ ккк засгийнхаа сайдыг гөвүүлж л байдаг
Ю.Нямжаргал нь хариуцлага хүлээх битгий хэл Жонхуу гавьяат тээвэрчин болгоо биздээ
Nyamjargald gavyat bolsond ni bayar hurgie!
энэ ХАЛТАРТ монголын засгийн газар ер нь яг ямар өр төлөөд байгаа болоод өнөөдрийг хүртэл өмгөөлж хамгаалаад авч үлдээд байгаа юм бээ. Энийгээ их өмөөрөх юмаа. Гэмгүй цагаан захтан царайлсан адгийн новш шүү дээ
Хү Сү Жан Оюулзгана панда нар онгоцны бензины шахаа хийдэг гэдэг.
Sain beltgegdsen bolovson huchin. Mundag darga ajliig bol hiideg hun.
Чи Халтарын боовыг хөхөж хошногодуулдаг биеэ үнэлэгч баньд нь уу? Чамд ямар хөлс төлж байна?
Харсаар байтал барлаг царайны хог байна. МАН-ынхан ажил унагаж, улсыг хохиролд оруулсан хүнийг дэвшүүлээд байдаг нь ямар учиртай юм болдоо? Гаднын улстай гэрээ контракт байгуулсан бол түүнийхээ заалтыг яс биелүүлдэг байх ёстой. Гурван жил тутам ээлжлэн даргална гэсэн бол түүнийгээ яс дагах ёстой. Нүүдэлчдийн хулхи хулгайч, итгэл эвддэг олон үе дамжсан зангаасаа салах хэрэгтэй.
Энэ нөхөр чинь Жэнкогийн уяаны хүн гэдэг биз дээ!! Жэнкогийн уяанд байсан бол манай төмөр замыг бүрмөсөн байхгүй болгох зорилготой ч байж мэднэ.
Анхнаасаа Эрдэнэт УБТЗ-н 59%-г Оросод өгсөн буриад Энхбаярыг Монголчууд мартдаг.Европ Орос азийн Монголоос өөр ганц ч улсад ингэж нохойтоогүй.
Хамт ажиллаж байлаа, ямар ч асуудлыг хоромхон зуурт ойлгодог сийрэг ухаантай, ажилсаг, хүнлэг энгийн даруу хүн байдаг юм. Монголчуудын одоогийн оюуны чадамж: хог новшийг орой дээрээ залчаад бас болоогүй бусдыг муулахдаа сайн гэж.
Женкогийн орос буриадуудад нэргүй цуурах нь мэрэгжил нь биз дээ.
Tiishd Haltaraas iluug olood ir hariildaa
Ажлаа мээддэг хүн шиг харагддаг. Төмөр замын тээвэр, түүний дотор транзит тээвэр өсч ашиг орлого нь нэмэгдэж байгаа том зургаар харвал энэ хүн боломжийн ажиллаж байгаа бус уу
Халтарыг 2016 оноос хойш УБТЗ-д хавьтуулсансбил үүү. Ер нь дарханы замыг овтотээврийг хариуцууоаад төмөр заи руу шагалгахгүы бсах шүү. Гэг их самарсан хүмүүс нь өмэах хойдох руугаа чихээд одоо бүүр Халтаи сайд руу бөхаө бх шив дээ. Убтз -г энэ 3 жил хэний эох мэдэл хэрэгжиж ланахалүаж чвсныг тэнгэр мнднэ
Женкотойгоо Улан Удэ рүүгээ явж амьдармаар юм.
Ха даргыг огцруулая
Delgersaihan gishuunii hor yamar zevuun guij bnaa. Tomoroo chamaas avahdaa l avna daa!
Данлаа хашин морь шиг явах юмаа ! Ионголд гадны вагон тээвриыг оруул ж өрсөлдөөнтэй болгоочээ!!! Монголчууд өөрсдөө ьөмөр замаа бариад мэддэг болж үз!
Mongolchuud oorsdoo TZ-aa tavidag bolchihson medej baij bur
Архидалт убтз-д газар авсан
Оросууд байсан газар архидалт байхгүй байх угаас боломжгүй.Монголыг хар.
Огт ажил хиидэггүй ! Раашын далавчны дэгдээхэй
Rash Haltar nariig davj garah darga oldoh bolovuudaa ugui l baihdaa
Хүрэлсүх л мэднэ