sonin.mn
Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 4-р сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз, Улсын Начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан билээ.
 
Э.Энхбат Солонгост эмчлүүлж байгаа бөгөөд түүний эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудаснаа өнөөдөр:  "Н.Түвшинбаяр теннис тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйж байна. Тэд маань бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео коллоор хараад "Аав минь одоо босоод ирээч" гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсыг минь арчиж аргадаж байна. Тэднийгээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань бол зүгээр хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Н.Түвшинбаярт ханийн минь эмчилгээний зардлыг цаг тухайд нь хурдан төлөхийг дамжуулаад хэлээд өгөөрэй. Намайг Viber хаягаараа блоклосон бололтой. Бид зөвхөн эмчилгээний төлбөрөө л нэхэж байгаа” гэж бичжээ.