sonin.mn
Нийслэлийн прокурорын газраас өмгөөлөгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн 12.6.1 дэх хэсгийн “...Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан”, 22.5.1-т заасан “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, 14 хоногийн яллагдагчаар татсан. Тэгвэл Б.Баасанцогтод холбогдох хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусч, хэргийг өчигдөр шүүхэд шилжүүлсэн байна. Мөн Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 5-ны өдөр тус газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “..Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан “...Мөнгө угаасан” гэх эрүүгийн хэргүүдэд буруутгаж яллагдагчаар татсан. Түүнд холбогдох хэрэг прокурорын хяналтад шалгагдаж байгаа юм байна.
 
 
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин