Виртуал хөрөнгө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд хамрагдах хувьцаа, үнэт цаас, төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийн шинжийг агуулаагүй, компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажих боломжгүй тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж байна.
Иргэдийн койн худалдан авах замаар богино хугацаанд өндөр ашиг олох сонирхол нь өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй юм.
Түүнчлэн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсгийн бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.
МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Сэтгэгдэл0
Пирамид маягийн бизнес гэсэн үг бөгөөд доороо олон хүн элсүүлж орой дээр байгаа хүн нь хожиж доор байгаа бусад хүмүүс нь хохирно.
сда тэнэгүүд шуналаасаа болж мөнгөө алдчихаад үсээ хусч хохирогчдын холбоо байгуулж улсаас мөнгө нэхэж лай болноо удахгүй
Амар хялбар аргаар мөнгөтэй болох арганд хошуурах нь хавхан дээрх үнэгүй бяслаганд хошуурч байгаа хулганатай адил гэсэн үг.
хиншүү ханхалтал сайхан унавал манай энэ шунатай хүүхдүүдэд сайхан сургамж болох бх шүү
Teed odoo heregjeed baigaa ARDCOIN -oor n ardshop-oos n yum avaad bga bz de, teriig n yaahiin? boliulah yumuu?
ЭДНЭЭС ЮУ Ч ГАРАXГҮЙ, МОНГОЛЧУУД БОСОXООС ӨӨР АРГАГҮЙ БОЛЖЭЭ
ЭДНЭЭС ЮУ Ч ГАРАXГҮЙ, МОНГОЛЧУУД БОСОXООС ӨӨР АРГАГҮЙ БОЛЖЭЭ
ЭДНЭЭС ЮУ Ч ГАРАXГҮЙ, МОНГОЛЧУУД БОСОXООС ӨӨР АРГАГҮЙ БОЛЖЭЭ
Жинхэнэ залилан. Эхний хэдэн хүний койн мөнгийг жаахан өсгөөд өгөхөөр үнэгүй сурталчлаад баахан хүн уруу татаад элсүүлнэ. Тэгээд дараа дараагийн хүмүүс залилуулаад цагдаад мөнгийг минь олж өг гээд өргөдөл гомдол барьж баахан гүйгээд мөнгө ч үгүй койн ч үгүй хамаг цагаа цагдаагийн үүд сахиж сууж байгаад хэрэг замхарна. Ганхуяг мэтийн луйварчид нь 30 тэрбум дээрээ дахиж хэдэн арван тэрбумыг залилж аваад алга болно. Шуналаасаа болж залилуулна хүмүүс. Койнд оруулсан мөнгөө алдсанд тооц өр тавьж битгий койн ав гээд хуцаад байгаа нөхдүүд ойлгомжтой биздээ