Улсын төсвийн 32 тэрбум төгрөгийн санхүүжилттэй, нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоон дээр баригдаж буй “Богд Зонхова” цогцолбор сүүлийн хэд хоног нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ. Улмаар өчигдрийн турш төрийн ордныхныг түргэн авахуулж, УИХ-ын гишүүд нь задаргааг нь огт харалгүйгээр улсын төсөв баталчихдаг гэдгээ тайлбарлан, зарим нь бүр хамт тогтоолын төсөл баталсан УИХ-ын гишүүнийхээ ч нэрийг мартсан гэж байв.
Мөн Сангийн Сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн zarig.mn сайтын сурвалжлагчид өгсөн хариулт төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлаггүй байдал, иргэдийг илтэд тохуурхаж буйн хамгийн тод жишээ болсон юм.
Тодруулбал Б.Жавхлан: " 2021 оны төсөвт энэ мөнгө анх суусан. Засгийн газраас оруулсан санал бус харин УИХ-ын гишүүдээс гарсан санал дэмжигдсэн . Анх төсөвт өртөг нь 5.5 тэрбум төгрөг гэж суусан. Харин өнгөрсөн зун уг төсөл Барилга хөгжлийн төвөөр орж, төсөвт өртөг нь нэмэгдсэн байна. Учир нь нэгд, барилгын материалын үнэ өссөн, хоёрдугаарт, төслийн цар хүрээ нь нэмэгдсэн тул 5.5 тэрбумаас 32 тэрбум болж 5.8 дахин нэмэгдсэн.
Мөн уг төслийн тендер нь зарлагдаагүй, энэ жил санхүүжих 1.5 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг гаргаагүй байна. Энэ төслийн төсвийн ерөнхийлөн захирагч нь Соёлын яам. Тус яамнаас тендер зарлаж, аль нэг компанитай гэрээ байгуулаагүй. Хаанаас ямар компани гарч ирээд барилга барьж байгааг мэдэхгүй байна. Засгийн газар, яамнаас нэг ч компанитай гэрээ байгуулаагүй, тендер зарлагдаагүй. Одоо тэр барьж байгаа компанийг нь олж, аудит оруулах нь зөв байх" хэмээсэн.
Тэгвэл Б.Жавхлангийн ярьж буйгаар улсаас нэг ч төгрөг авалгүй, санхүүжилтыг нь өөрсдөө гарган, сайн дураараа улсын ажлыг хийж өгч буй компани нь “Пи Юу Ай” ХХК аж.
Тус компани нь 2014 онд байгуулагдмагцаа буюу 2014 оны1 дүгээр сарын 30-ны Нийслэлийн Засаг даргын А/55 захирамжаар, 000434990 тоот гэрчилгээгээр “Богд Зонхова” төвийг барьж буй газрыг эзэмшиж эхэлжээ.
Хачирхалтай нь тендер ч зарлагдаагүй гэх атлаа Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 20 дугаар тушаалын 17А дугаар хавсралтын дагуу 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова”-ийн барилга угсралтын ажил гэдэг төсвийн төсөвт өртгийн дүнг 32 тэрбум 490 сая 851 мянга 400 төгрөг гэж тооцохдоо мөн л “Пи Юу Ай” ХХК-ий гаргасан зураг төслийг үндэслэсэн байх аж.
Э.Мягмар
Сэтгэгдэл0
Соёлын сайд ЧИНБАТЫН Номин 2022 оны УЛСЫН ТӨСӨВИЙН \ УИХ - н батласан хуулийн \ зарим заалтад "ХОРИГ " тавив гэсэн мессеж гадаад - дотоодгүй цацагдав . Ухаалаг бүсгүйн энэ алхам " мод тариад " завгүй яваа ЕРӨНХИЙЛӨГЧ - дөө илгээсэн улс төрийн акц ч байж мэдэхийг ажиглачид тэмдэглэж байна .
ЭНЭ ШҮТЛЭГЭЭ БОЛЬМООР ЮМ ДАА
Чинбатын номинал Гацууртын төмсөө зараад завгүй байгаа юм бишүү
1500 1600 оноос чингэсийн улсын дараа монголд орж ирж өнөө хүртэл 400 500 жил монгол хүнийг мунхруулж эр зоригийг мохоож ирсэн түвд хэл ам мэдэхгүй шашныг гэрийнхээ хойморт зоохнээ Улаан Орос гээд муу хэлээд байдаг 1921-1990 оны хоорондох 1937 оны лам нарын бослогыг дарсан үеээс л 50 жил шашин шүтэхгүй бие сэтгэл амар байлаа Одоо бол нэг лам нэг бөөгийн хэлсэн үгнээс үгтлээ айгаад хамаг хөрөнгөө өгнө Ийм ёвроп орос хятад хүн алга хулчгар аймхай эр зоригийн хүмүүжилгүй манжийн монгол болсон хэлэх үг явах газар олддоггүй юм
100 жил шажнна доош хийсэн улаан намын гишүүд та нарын сүнс лав очир тамд 100 төрөлдөө зовно оо.
Энд тэндгүй тахин шүтсэн хөшөө дурсгал байгуулахыг эсэргүүцэж байна. Хоосон бурхан мухар сүсэг хоёрт ажил амьдралаа даатгаж арчаагүйтэж амьдарч байхаар бөндгөр толгой хөл гараа ажиллуулж амьдарьцгаа арчаагүй юмнууд.
Хөшөө барих болохоор үнэгүй барьдаг өглөгийн эзэд олон болдог харин үйлдвэр барина гэхэд мөнгө нь олдохгүй .Ямар гээч хачин жигтэй юм Монголд болоод байна вэ?
Юун сайн дураараа барих вэ???
Хятад монгол нь мэдэгдэхгүй компани л газар ч аваад л, захирамж ч аваад л, дураараа 32 тэрбумын барилга бариад байдаг болж дээ. АТГ маань ажиллаж л байгаа биз дээ!
АТГ ч холбоотон биш үү
Регистрийн дугаар Оноосон нэр Бүртгэсэн огноо Хэлбэр Төрөл Хувьцаа эзэмшигч, гишүүний тоо Хуулийн этгээдийн хаяг 5803616 Пи Юу Ай 2014.02.21 ХХК Ашгийн төлөө 2 Улаанбаатар, Чингэлтэй, 6-р хороо, бага тойруу, 49, 37 тоот Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл Д/д Ангилал Улсын нэр Эцэг/эх/-ийн нэр Нэр Бүртгэсэн огноо 1 Иргэн Монгол Төмөрбаатар Пүрэвзагд 2020.03.27 2 Иргэн Монгол Бавлай Баттулга 2014.02.21 Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээлэл Д/д Албан тушаал Улсын нэр Эцэг/эх/-ийн нэр Нэр Бүртгэсэн огноо 1 Гүйцэтгэх захирал Монгол Бавлай Баттулга 2014.02.21 Үйл ажиллагааны чиглэлийн мэдээлэл Д/д Үйл ажиллагааны код Үйл ажиллагааны чиглэл Бүртгэсэн огноо 1 8299 Бизнесийн зөвлөгөө өгөх 2014.02.21 2 4923 Автомашинаар ачаа тээвэрлэх 2014.02.21 3 4610 Гадаад худалдаа 2014.02.21
Бавлай гэдэг чинь Бао Лянь гэсэн хятад өвөг байна. Малнууд аа..
Соёл урлагынхан сангийн сайдаас 4 тэрбумийг өг гэж шантаашлаад л одоо болохоор лам бөө нар бас нүрүүхэн барьцсан бололтой Буддын шашин бол аль 1690 онд Монгол нутагт нутагшуулсан шашин юм байгаа юм ш дээ
Зонхов монголд ямар хамаатай хүн юм бэ?! Манай улсын тусгаар тогтнол, НҮБ-д элсэх энтрд ямар гавьяа байгуулж өгсөн юм бэ?? Тэрэнд орвол Ленин, Сталин, Мао-д цогцолбор баривал ямар вэ!!??Ленин Сталин Оросыг бужигнуулаагүй бол Монгол улс гэж байхгүй! Мао Хитадыг бужигнуулаагүй бол Монгол улс гэж байхгүй! Үнэн биз??
Бараг л зөв.
Шарынишашныг дагаад байвал 100 жилийн өмнөх үе рүүгээ явна байх шүү эргүү монголчууд аа. Смарт утас барьж машин унасан болохоос сэтгэхүй нь яг 100 жилийн өмнөх үетэйгээ адилхан хүмүүс монголоор дүүрэн
сүүлийн 30 жилд сум суурин бүхэн сүм хийдтэй болж, замын билчир,жижиг толгой болгонд шахуу суварга босголоо.энэ хөгжил байх тиймүү?
Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү та нарт падли байхгүй, энэ чинь нийслэлд нэг бүтээн байгуулалт болж байгаа юм биш үү.
Бодит хүн байсан Ленин,Сталины хөшөө,Сүхбаатар Чойболсан нарын бунханыг нурааж,хичнээн хэнч биш бурхадын дүрс босгосон сайжирах байхаа
Хөшөөний оронд нэг сургууль эмлэг бариад өгөхгүй дээ ! Богд өөрөө тэгэж л гуйх бсан байхаа бидний энэ арчаагүй удирдлагуудыг хараад
Пээ Ай. Юу гэнээ
Гэндэн Сайнжаргал Энхтогтох гэнээ хаха 32 тэрбумаар нэг хүний шавар шуурдаг төсөв хийдэг төсөвчид юм биздээ.? Ийм юмнууд ажил хийдэг болохоор улс хөгждөггүй юм.
шавар зуурдаг
Хэмжээг өгч урд хөршид хийлгээд авчирч босгоод төсвөөс 32 тэрбум хусах гэж байсан л бншдээ урд ийм шаврыг 1000 юаниар зуураад явуулна. зөрүү нь 31.996 тэрбум ингэж л улс орноо тонож дээрэмдээд байгаа мангарууд шд.
Төсөв хийдэг "мэргэжилтнүүд" аливаа төслийг бодит үнэлгээнээс нь 2-3 дахин үнэтэй хийж батлуулаад, дээрээсээ дошоо хүртэл хувааж иддэг зуршил Монголд хэрэгжээд 20 гаруй жил болж байгаа биздээ? Түлэнхийн төв, Дарханы зам, сургууль, цэцэрлэгийн барилгууд гээд бүх төслүүд ийм байдлаар явж ирсэн. Цаашдаа ч ийм байдлаар үргэлжлэх бизээ.
Барьчихаад улсад зарж байгаа юм биш үү.
Пи Юу Ай ХХК юу хийдэг компани юм вэ? Зөвшөөрлийг нь харсан чинь барилгын дотор цахилгааны монтаж хийдэг л байх юм. Энд нэг залилангийн ажиллагаа яваа юм биш үү?
Луйвар явж байна гэдэгийг хэлсэн.Номин улсаас хөрөнгө гаргахгүй юм бол хаанаас гаргах юм .?Чинбатын халааснаас л гарахгүй нь тодорхой .Соёлын сайд гэх ламд тархиа бариулсан тэнэг гэхэд хитэрсэн тэнэг хүүхэн мт -дээ бусадын бүтээлийг хуулбарлаад л сууж байвал аюул багатай байхсан .76-Г огцоруул ерөөсөө батлах гэж байгаа юмныхаа гүнд орж судлаж уншиж үзэхгүй юм авилга аваад л баталдаг .Ард олон шүүмжилэхээр тийм ийм юм байгаагүй үзээгүй хараагүй мэдэхгүй гэх нэн хариуцлаггүй юм яриа хэв нэг сууж байдаг дэндсэн тэнэгүүд юм аа
Uraa geh uu, Uuhai geh uu, Horjiiloo geh uu?
Эмч сувилагч багш асрагч цагдаа …. Хөөрхий төрийн зараас , багахан мөнгөөр амиа зогоож бгаа билүү ! Эрхтэнүүдийн таргалж бялхсан ардын ядарч туйлдсан яг таарна
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
батүүлийн хүүхэд холбогдоно