Монгол, Орос хоёрын өгөө, аваа зөндөө бий.Өнөөг хүртэл үргэлжилж л байна.Тэдгээрийн түүх янз бүр, түүхчид олон талаас нь тайлдаг юм.
Ямартай ч энэ “өгөө, аваа”-нуудын дунд Монголын газар нутаг явах ёсгүй.“...Газар бол улсын үндэс” хэмээсэн Модун шаньюгийн түүхийг бид өмнөх дугаартаа сануулсан билээ.
Тэгвэл Оростой харилцааны бичиг баримт, бусад асуудлын хүрээнд Монголын газар нутаг хэсэг хэсгээрээ явсаар байж болзошгүй байна.
Одоогоос хоёр жилийн өмнө, 2019 онд Монголын Засгийн газрын тэргүүний Орост хийсэн айлчлалыг угтаж манай улсын Засгийн газрын шийдвэрээр нэлээд асуудлыг шийдсэн байдаг. Ингэхдээ хоёр улсын Засгийн газрын 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Оросын талаас 2019 оны нэгдүгээр сарын 22-нд ноот бичгээр ирүүлжээ.
Тодруулбал, протоколд “Оросын тал ОХУ-ын өмч болох үл хөдлөх хөрөнгийн объектууд болон өөрийн эрх ашиг, үүний дотор улсын хэрэгцээ, дипломат эрх ашгийг хангах үүднээс Зөвлөлтийн талд олгосон Улаанбаатар, Дархан хот дахь холбогдох эдэлбэр газрын хувьд хэлэлцэн тохиролцогч Талуудын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн өмчлөх эрх болон ашиглах эрхээ тус тус хэрэгжүүлнэ” гэж нэмэх санал гаргасан байна.
Энэ дагуу “Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж оруулаад “Хавсралт 1”-т нь ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих Монгол Улсын нутаг дэвсгэрт орших 28 эдэлбэр газар болон тэдгээрт байрлах Оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудыг жагсаажээ.
Дахиад “Оросын тал ОХУ-ын өмч болох орон сууцны барилга, соёл ахуйн объектууд болон өөрийн эрх ашиг, үүний дотор улсын хэрэгцээ, дипломат эрх ашгийг хангах үүднээс Зөвлөлтийн талд олгосон Улаанбаатар, Дархан хот дахь холбогдох эдэлбэр газрын хувьд хэлэлцэн тохиролцогч Талуудын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн өмчлөх эрх, ашиглах эрхээ хэрэгжүүлнэ. Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж өөрчлөн найруулаад “Хавсралт 4”-т эдэлбэр газар болон үл хөдлөх хөрөнгийн объектыг бичжээ.
Тухайн үед энэ нь олны анхаарал таталгүй нам гүмдүүхэн хийгдсэн. Тэр ноот бичгийн “хавсралт”-аар Улаанбаатар, Дархан хот дахь багагүй хэмжээнийгазар Орос руу “явчихсан” байдаг.
Тэгвэл ирэх сард болох манай Төрийн тэргүүнй айлчлалын өмнө дээрх асуудал дахиад л хөндөгджээ. Ажил хэрэг болоод явж байгаа аж.
Оросоос 30-аад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж Улс тунхагласны баяр дамнуулан хоёр өдөр хамтарч хуралдаад буцлаа. Монгол Оросын Засгийн газар хоорондын 23 дугаар хуралдаанд Оросын талыг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.Абрамченко ахалж ирэв. Түүнтэй хамт Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголд суугаа Элчин сайд Т.К.Азизов, Ерөнхий сайдын орлогчийн Тамгын газрын дарга А.П.Берестянский, Боловсролын сайдын нэгдүгээр орлогчА.В.Бугаев, Монгол дахь худалдааны төлөөлөгч М.В.Васильев, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.В.Вольвач, Ерөнхий сайдын орлогчийн Хэрэг эрхлэх газрын ахлах зөвлөх М.А.Галичева, Эрчим хүчний дэд сайд Е.П.Грабчак, Ерөнхий сайдын орлогчийн Тамгын газрын референт А.С.Зименок, Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал Г.В.Зиновьев, “Росводресурсов”-ын даргаД.М.Кириллов, Холбооны гаалийн албаны Гаалийн хамтын ажиллагааны газрын дарга Е.А.Козырев, Байгалийн нөөцийн яамны Олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга И.А.Кущ, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд П.А.Кучеренко, Аж үйлдвэр, худалдааны яамны Ази, Африк, Латин Америкийн газрын дарга С.С.Носов, Росреестрийн орлогч дарга М.С.Смирнов, Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга О.К.Тикк, ОУ-ын Тээврийн дэд сайд, Худалдаа, эдийн засгийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн Оросын хэсгийн дарга В.А.Токарев, Хөдөө аж ахуйн дэд сайд М.И.Увайдов, Сангийн яамны Улсын өр, улсын санхүүгийн хөрөнгийн газрын дэд захирал Г.А.Чиженьков, Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх газрын зөвлөх О.И.Чурсин, ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга, орчуулагч С.С.Безруков, Эдийн засгийн хөгжлийн яамны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга В.Ю.Юрченко, "Союз Восток" Хийн дамжуулах хоолойн захирал Е.Н.Асеев, “СО ЕЭС” ХК-ийн Хөгжлийн газрын дэд дарга Д.А.Афанасьев, "Росатом" төрийн корпорацийн олон улсын хамтын ажиллагааны захирал М.П.Беляева, "Интер РАО" ХК-ийн Улаанбаатар хотын “ДЦС-3”-ыг шинэчлэх төслийн дарга А.В.Бунаков, "Оросын төмөр зам" ХК-ийн Гадаад төсөл, олон улсын хамтын ажиллагааны газрын захирал А.С.Козлов, "РОТЭК" ХК-ийн ТУЗ-ийн дарга, Орос-Монголын бизнесийн зөвлөлийн дарга М.В.Лифшиц, “Госзагрансобственость” Холбооны улсын нэгдсэн аж ахуйн нэгжийн ерөнхий захирал Е.А.Логвинов нар хуралдаанд оролцсон байна.Хуралдаанаар хоёр улсын харилцаанд “хуримтлагдсан зарим асуудал”-ыг шийдвэрлэх чиглэлээр түлхүү хэлэлцжээ.Монгол дахь Оросын цөөнгүй “эдэлбэр газар”-ын талаар ч яригдсан байна. Төмөр замын дагуу гэх зэргээр дээр дурдсан протокол, хэлэлцээрийг шинэчлэх замаар шийдвэрлэж болох газруудын сураг дуулдаж буй.
Гэтэл тэр дунд Төрийн ордон, Чойжин ламын сүмийн дунд орших, хуучнаар “Ленин клуб” буюу “Санкт Петербург” төв, түүний орчмын газар Оросын мэдэлд шилжихээр яригдаж байна. Гэхдээ уг асуудлыг Оросын тал санаачлан, өөрсдийн мэдэлд авахаар идэвхийлэн ажиллаж байгаа гэвэл үнэнээс холдохоор юм байна.
Учир юу гэвэл Монголын нэр бүхий улстөрч-бизнесмэнүүд Оросын зарим нөхдүүдтэй ярилцаж тохиролцож, дээрх газрыг бизнесийн зорилгоор авахаар хөөцөлдөж эхэлсэн гэх мэдээлэл бий.
Ингэхдээ “Ерөнхийлөгч В.Путин уг газрыг авахад ихээхэн анхаарал тавьж байна” гэх ойлголтыг манайханд өгч, Төрийн тэргүүнийг хүртэл “Энэ асуудлыг заавал шийдээд айлчлаарай” гэсэн гэх“мессэж” явуулсан байгаа юм.
Гэтэл та бод доо, Орос бол дэлхийн хамгийн том газар нутагтай улс. Тэгээд ерөнхийлөгч нь В.Путин шүү дээ. В.Путин хөрш орныхоо хотын төв дэх, Төрийн ордных нь чанх өмнөх, түүхийн онцгой ач холбогдолтой, ард түмнийх нь итгэл үнэмшил оршиж байдаг ганц га хүрэхгүй газрыг авна гэж дайрах уу. Тэгэхээр энэ бол түүний нэрийг бариад байгаа л хэрэг. Энэ тодорхой болж байгаа юм.
Тэгээд ч уг газар дээр харийнхан байтугай монголчууд өөрсдөө ч өндөр барилга барьж Төрийн ордон, Чойжин ламын сүм хоёрыг халхлах ёсгүй гэсэн түүхийн “зарлиг”-тай. Тэгэхээр одоо байгаа “Санкт Петербург” төвийн барилгыг ч нурааж, оронд нь нийтийн хэрэгцээний цэцэрлэгт хүрээлэн, ямар нэг талбай байгуулбал зохих юм. Ингэж хэлэх үндэслэл, түүхэн үнэнийг монгол хүн бүр мэддэг. Нөгөө талаас, тэр газар бол Монгол Улсын шүүхийн шийдвэрээр Монгол Улсын өмч гэдэг нь тогтоогдчихсон. Өөрөөр хэлбэл, “Ленин клуб” буюу “Санкт Петербург” төвийн барилгын асуудлаар Оросын ЭСЯ-ны заргаар Монголын шүүхэд хэрэг асуудал үүсгэж, улмаар шүүхээс Оросын өмч гэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж байжээ. Сүүлд, энэ 2021 онд “шинээр эхэлсэн нөхцөл байдал”-ын улмаас дахин шүүхдээд ялагдсан байна.
Ингэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн Монгол Оросын Засгийн газар хоорондын 23 дугаар хуралдаан дээр Оросын талын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын гишүүд лав энэ асуудлыг онцгойлоогүй болж таараад байгаа юм. Харин Оросын ерөнхийлөгч В.Путиний нэрийг барьсан Монголын газрыг “дээрэмдэх” ажиллагаа явж байна уу гэдэг хардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс холбогдох газрууд үүнд анхаарал тавих цаг болсон байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Булаан эзлэх оролдлого бна шүү Орос та гараа тат
Хятадад газар нутгаа алдаснаас оросод газар нутгаа өгчихсөн дээр.
Оросод өгсөн дээр гэн үү. Хуцдаг халтар вэ. Ийм урвагч Орос Хятад шүтдэг нохой Монгол д их байгаад байх шиг. Женко гэх мэт рор гарууд л ийм юм хийж байгаа байх
Хятадад өгч байснаас Оросод өгчихсөн илүү дээр
Энэ батцэцэгийг эд нар гөлөгнөөс дор тоохгуй юмаа. Аргагуй дээ, их л жолдож бгаа юм бн.
Монголын анхны, азийн дайсан Оросод тархиа угаалгаагүй эмэгтэй залуу сайдыг хот тойрсон хэдэн хужаа буриадууд яаж ч доромжилж гүтгээд дийлэхгүй. Жүжигчин дуучин дипломат Төв Хэнтийн дуу ихтэй буриадууд та нар үсрээд 20-хон мянга.
нацагдоржийн номын сангийн эргэн тойронд гэхэд л орсуудын орос хэл дээр зардаг байсан номын дэлгүүрийг аваад японы хөгжмийн зэмсэгийн дэлгүүр барьжээ мөн нацагдоржийн номын сан тэр чигээрээ англи хэлний сургууль америк судлалын төв болжээ түүнээс нааш эргээд англи хэлний цэцэрлэг дунд сургууль гээд турк англи сургууль байгуулжээ түүнээс зүүн тийш драмын чаатар хорин баганат сталины номын сан нураалгахад бэлэн зогсож байна ийм эртний дурсгалт москвагийн барилга шиг барилга хуруу дарам үлджээ гадаад орны 20 сая жуулчин москва хот москвагийн барилга метро үзэхээр очдог дэлхийд тэргүүн байранд байдаг монголд одоо хятадын общаг шиг маш өндөр шуудай шиг хэв загваргүй маш муухай өндөр барилгууд өрсөөр байна ленин клуб лениний музей засгийн газрын өмнөх мавзолей сталины номын сангийн сталины хөшөө лениний хөшөө гэх мэт орсын барилуудыг устгаж орсын байгуулсан аж үйлдвэрийн комбинатыг устгаж хятадууд авсан чойжин ламын сүм засгийн газар энергийн холбоотой ч гэнэ үү хэл ам
ер нь бол сүүлийн 30-н жилийг хараад байхнээ манай, бидний хамгийг том дайсан нь монголчууд өөрөө юм билээ. нээрээ шүү, хэн ч бид нарт муу хортой ногоо ид гэж урдаас хүчээр тулгасан зүйл байхгүй, бид өөрсдөө л оруулж ирдэг. хэн ч төмөр замыг нь хаана бооно гэж дарамталдаггүй, бид өөрсдөө л "тоглоом шоглоом" болж бүтээн байгуулалтаа дампууруулдаг. ийм жишээ 1001 бий. нарийг яривал манай монголын түүх бол ерөөсөө талцал юм байлаа штээ
Өмхий монголчууд өөрсдөө л өмнөд хөрш рүүгээ хадаг барьж манай газар нутгийг аваачээ гээд гүйгээд л байгаа шүү дээ.
Өмчөө Монголчууд одоо мэдэх цаг болсон. Өчнөөн европ Оросуудын өмчийг азийн Монголчууд мэддэггүй.Нэг бүрчлэн яаж Оросуудынх болсныг ч сөхөх цаг болсон. Хамгийн чухал нь европ гэж биширдэг тосгоны орос буриадуудын бидний Монголчуудыг хужаа хасаг дөрвөд гэж турхирч ирсэнд цэг тавих хэрэгтэй байгаа.Оросууд Хятадын шаардлагаар яваад 30 жил болчихоод байна. Яагаад Монголд буриад гэж цээжээ нүдэж, хужаа хасаг дөрвөд гэж харааж байх ёстой гэж?
Одоо Монгол улс руу өнгөлзөөд эхэлсэн юм биш биз.Манай шунахай хүмүүс гадаадынхны нэр бариад өөрсдөө авах гээд байна уу? Төр засгийн удирдах дээд шатны хүмүүс мэдэж байгах байх. Орос улс , арай ч, тийм арчаагүй зан гаргахгүй байх. В. Путиний нэрийг барьж, тоглож байгаа нь үнэн байх.
Цэдэнбалын сүү тавьсаных, инж минж, москвагийн байрны үнэ гээд зөндөө юм байдаг юмаа. Та нар юу ч мэпэхгүй.
orosuud avaad zarah l baihal daa. ter ued n harin hyataduud avchihgui bol. neg muu ur dagavar n hyataduud solongosuud bas iim uildel gargah baihdaa. orosiin huvid umnu n tohirson bol odoo yah ch argagui. harin orosod zuruuleed ter hemjeenii gazar avbal zugeer shuu
Манай шунал нь дуусдаггүй бизнемен нэртэй луйварчдаас л гарч байгаа санаа шүү дээ,Оросууд алгын чинээ газрын тухай ярив гэж.
Mongold orj irsen ajillaj baigaa gadnii hurungu oruulaltiin tsaana mongol hun baij baidag. mongol hunii shunag setgel gadnii uls ornuudiin erunhiilugchiin neriig ashiglaj baidag. Gadnii nuhduud mongol iim bayalag iim gazar iim hurungu baina gej medlee yu, huutsuldluu yu
30-аад оны хэлмэгдүүлэлт гэж яридаг,яг хэн тэдгээр хүмүүсийг буудсан юм бэ? Манайхан өөрсдөөл үйлдсэн байх.1990 оноос хойших элдэв "УСТГАЛ" "ХУВЬЧЛАЛ" хэн хийсэн бэ? өөрсдөөл хийсэн.Яагаад,Яагаад чимээгүй царайлана вэ.Коммунизмын өнгө харагдаад уурыг хүргээд байсан бол өөр таалагдах өнгөөр л будчихаж болох байсан.Үйлдвэр комбинатын үдшийн ээлж солигдоход үйлдвэрийн ажилчид автобус хоёр чихэлдэж бадагсан.
Путиныг их ёс суртахуунтай хүн мэтээр их л долигонож бичжээ?! Монголчуудыг хэдэн үеэр нь бүр цусанд нь генд нь хүртэл айдас шингээж чадсан нь коммунист оросын гавьяа!!! Оросыг шүүмжлэхийн тулд хажууд нь хятадыг заавал жийрэглэж зөөлөвч хийдэг сэтгүүлч, улс төрч, нийтлэлч г.м. юм сараачдаг болгоны өчүүхэн муу арга заль!!!
ленин сталин сүхбаатар чойбалсан цэдэнбалыг хэн ч муу хэлэх ёсгүй монгол малчны зүрхэнд суусан үг юм цэдэнбал кимирсен хоёр адилхан увсынхан халимаг дөрвөдүүд цэдэнбалаа оройн бурхан кремлийн улаан таван хошуу гэж үздэг юм Хир хүргүүлэхгүй шүү бүр шар үстэй авгайдаа улам ч хайртай цэдэнбалд архи өгч байсан ширэн цүнхтэй ширэндэв улс төрийн товчооныхныг зад манивиилдаг байсан бидний хайртай шар үстэйсайхан авгай МОНГОЛЧУУД ШАР ҮСТЭЙ АВГАЙГААС ИХ АЙДАГ
Энэ доор эргүүнүүд юу гэж солиороод байна аа. Газар нутгаасаа сөөмийг ч өгөх гэсэн бодолтой малыг урвагч гэж тооцно
Төмөр замыг Улаанбаатараас гарга. Нэг компаний эрх ашиг бүр гадных шүү Нийслэлчүүдийн гол түгжрэлийн гай болж байгааг эсэргүүцэн ярихухаантай дарга алга уу
за хуцаа энх тайвны гүүр нарны гүүр хооронд хот руу явган гүйгээд орох ганц нүх байхгүй байна гээд бод үүнийг олон жил хэлж байна хотын дарга гэсэн хог шаарууд автобусны буудал өөрчилж газрыг нь булааж гарааш буулгаж газрыг булааж зарж дан өөртөө ашигтай мөнгө босгоно сумяабазар циркийн эргэн тойрны газар зарж хятадын 25 давхар бариулаад явган хүн машинд дайруулаад орос байшингууд нь нар сальхи үзэхгүй шорон болгочихоод байна бөх ийм л юм хийнэ