sonin.mn
Өчигдөр 17:50 цагийн орчимд орчим Баянгол дүүрэг 13 дугаар хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд Bongo маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй жолооч, ээжтэйгээ явж байсан таван настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ.
 
Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар үзлэг хийхэд "Bongo" маркийн  автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн, тухайн жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
 
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.