сонин mn
Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2021.11.30/ 09:00 цагт товлосон.
 
Гэвч шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж буй Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлснийг харгалзан шүүх хуралдааныг хойшлууллаа.
 
Өөрөөр хэлбэл, тэдэнд холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.