Хэн нэгний хүсээгүй зүйлийг хүчлэх нь дарамт болж хувирдаг. Ингэхдээ үг хэл, үйл хөдлөл, бие махбод, цахим орчин гээд ямар ч хэлбэрээр илэрч болох учраас бүхэлд нь ажлын байрны дарамт гэж нэрлээд буй. Харин ямар арга хэлбэртэйгээс нь хамаарч бэлгийн, сэтгэл санааны, эд материалын, айлган сүрдүүлэх зэргээр ангилан түүнд нь тохирсон хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай. Тиймдээ ч ямар нэг байдлаар ажлын байрны дарамт илрэх юм бол “цаана” нь хэн ч байсан хамаагүй хуулийн өмнө очих ёстой юм. Тэр ч утгаараа үүнтэй холбоотой хууль шинэчлэгдэх бүрт хүчин мөхөсдөж буй иргэнээ хамгаалах хариуцлагын тогтолцоог бэхжүүлж байгаа нь яах аргагүй дэвшил.
Сүүлд л гэхэд Хөдөлмөрийн болон Төрийн албаны хуулиар ажлын байрны дарамтыг зохицуулж, шийтгэлийг чангаруулж чадсан. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчид ажлын байрны ямар ч дарамт үзүүлж болохгүйг ёс зүйн дүрмээс гадна хуулиар давхар зохицуулж өгөв. Төрийн албаны хуульд зааснаар ажлын байрны дарамт үзүүлсэн бол сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанаас халах, төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахаар заасан.
Бүр нарийвчилж харвал төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид уучлал гуйлгах,сануулах үүрэг хүлээлгэжээ. Энэ нь шийтгэлийн хувьд хэтэрхий ялгаатай байж болох ч захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажлын байрны дарамт үйлдэх тохиолдол харьцангуй бага байдаг гэж үзсэн аж.
Гэтэл Төрийн албаны хуульд төрийн өндөр эрх мэдэл буюу улс төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлагатай холбоотой заалт алга. Уг нь хуулийн төсөл дээр ХЭҮК-оос ажлын байрны дарамт, тэр дундаа ажлын байрны бэлгийн дарамт учруулсан бол төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс нь бусадтай ижил хариуцлага хүлээлгэдэг байя гэсэн санал хүргүүлжээ. Гэвч яг батлахдаа улс төрийн албан тушаалтанд шийтгэл хүлээлгэх заалтыг авч үлджээ.
Хэдийгээр улс төрийн албан тушаалтан бэлгийн дарамт хүчирхийлэл үйлдсэн бол Зөрчил, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэдэг ч хуулийн цоорхой ашиглаад үлдэх нь олон. Хуулийн байгууллага дамжиж, прокурор шүүх дээр очтол зай ч бий. Цаашлаад саарал ордонг нэвтэлж, улстөрчдийн халдашгүй эрхийг хөндөтлөө удна. Энэ зам даанч хол. Зарим тохиолдолд явц дундаа бүдгэрч балраад үлдэх нь бий. Хэрэв дээр дурдсанчлан Төрийн албаны хуульд тусгаж ХЭҮК хянан шалгах эрхтэй байсан бол асуудал огт өөрөөр эргэж мэднэ. Комисст гаргасан иргэний гомдлын мөрөөр нэг бүрчлэн тодруулах, хянах гээд нарийн процесс явагдана. Ядаж л хэргийг шалгах явцад хүний эрх зөрчигдөхгүй байх боломжтой юм. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар ажлын байрны дарамт өмнөх жилээс даруй гурав дахин өсчээ. Гэтэл төрд ажилладаг хүмүүс нь хууль тогтоох эрх мэдлээрээ далайлгаж хариуцлагаас өөрсдийгөө мултлах нь хохирлыг илэрхийлж барамгүй хор уршигтай. Ажлын байрны бэлгийн дарамтын улмаас амиа хорлох дээрээ тулсан бодит жишээ ч бий.
Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн 2021 оны судалгаанаас харвал судалгаанд хамрагдсан хоёр хүн тутмын нэг нь буюу 45.8 хувь нь “ам хэлээр доромжлох” хэлбэрийн хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэлд өртсөн. Эмэгтэйчүүдийн 40.8 хувь нь, эрчүүдийн 31.2 хувь нь “сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл”-д өртдөг гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, “ам хэлээр доромжлох” дарамт нь хувийн хэвшил, төрийн алба эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 40 гаруй хувьтай байгаа нь “ам хэлээр доромжлох”, “сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл” нь бусад хэлбэрээс илүү үйлдэгдэж байгааг харуулна.
Мөн 15 хувь нь буюу долоон эмэгтэйн нэг нь “бие махбодид нь хүрэх, хэт ойртох, наалдах” гэсэн үйлдэлд өртсөн бол 13 эмэгтэй тутам “илэх, үнсэх, таалах, оролдлого хийх” үйлдэлд өртжээ. Харин 25 эмэгтэйн нэг нь “бэлгийн харилцаанд оруулахаар завдах, дайрах” үйлдлийн хохирогч болсон, 92 эмэгтэй “хүчиндүүлсэн” гэж хариулжээ. Гэтэл төрийн албанд энэ нөхцөл байдал маш хүнд байгаа. Төрийн албанд ажиллаж байгаа 3000 эмэгтэйгээс судалгаа авахад долоон хүний нэг нь бэлгийн дарамтын талаар огт мэдлэггүй. Дөрвөн эмэгтэйн нэг ажлын байрны бэлгийн дарамтад нэгээс дээш удаа өртсөн ч тэдний 10 хүрэхгүй хувь нь гомдол гаргасан байх жишээтэй.
Тиймээс бид улс төрийн өндөр албан тушаалтантай холбоотой гомдол хэр их ирдэг, хэрхэн шийдвэрлэдэг талаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулаас тодруулахад “Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотойгоор Төрийн албаны хуульд улс төрийн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг тусгаагүй нь хууль тогтооход улс төр дэх хүйсийн харьцаа, жендэрийн эрх тэгш байдал ямар байгаагаас шалтгаалж мэднэ. ХЭҮК ирж байгаа өргөдөл гомдлыг хүлээж аваад хүний эрх зөрчигдсөн, бэлгийн дарамт хүчирхийлэл үйлдсэн байвал төрийн албан хаагчийн хүрээнд Төрийн албаны хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой.
Үйлчилгээний албан хаагч бол дүрэм журмын дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ. Харин зөрчил, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг комисс шийдэхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гомдол мэдээлэл ирдэг. Үүнийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Сүүлийн зарим нэг жишээнээс харахад хохирогчийн өмгөөлөгчийг олон удаа солих, байн байн дуудаж байцаалт мэдүүлэг авах зэргээр хүний эрх зөрчсөн зарим нөхцөл байдлыг арилгуулах арга хэмжээ авч байна. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа гэмт хэргүүдийг комисс хянах, процесст нь оролцох боломжгүй. Гэхдээ хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянахыг хичээж байна” гэсэн хариултыг өглөө. Нэг ёсондоо, төр нь, төрд өндөр эрх мэдэл хашиж байгаа хүмүүс нь үйлдлээрээ үлгэрлэн харуулах ёстой байтал албан тушаалаа ашиглаад цөөн хэдхэн хүнд хуулийн цоорхойгоор таатай орчин бүрдүүлэх нь шударга бус юм. Энэ мэтээр өөрт ашигтай "хөзрөө" гартаа аваад үлдчихдэг зуршил өөр олон хуульд байгаа.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ажилд оруулж өгнө гээд баваа шавааныхаа өрөөнд жаахан охид хөвгүүдийг хүчинддэг МАН-ын шахааны дарга олон байна.Эднийг яах вэ..
Анандбазарын хүчингийн хэрэг хаана орчихвоо
Анандбазар Зандангахайг хахуульдсан нь ил харагдаж байна.
МАН-ын дарга нар Сэлэнгийн Хүдэрт хийсэн бүлэг хүчингийн хэрэг нь сөхөгдөж шоронд орох вий гэдгээс маш их айцгааж байгаа юм байна.
МАН дарга нар айна гэж юу байхав. Энэ байтугай юмнаас аргалдаг МИНГЭТ байхад.
Улстөрийн хүрээнийхнээс хамгийн их дарамт шахалт ирдэгийг хэн хэнгүй хэдий болтол нуруундаа, сэтгэлдээ үүрч явах юм бэ? Бизнесийнхнээс ирэх нь ирдэг тэднийг бол хуулиар дохицуулна гэж ойлголоо. Гэтэл Анандбазар мэтийн ухна-нуудыг чөтгөр нь там руу авч явахыг л хүлээх үлдээ юу? Тэр нэг амьд сүг ядаж үхэж далд ороосой гэж олон охид, гэр бүлүүд хүлээж суух нь дээ.
Дарга нар баячуудын хийдэг нэг гол ажил бол охид хүүхнүүдийг хүчинддэг. Гадаад оронтой адилхан байсан бол монголын бүх дарга баячууд шоронд байх ёстой.
Тэр үнэн шүү, даанч тэр дарга баячуудад хууль үйлчлэхээ байчихсан
Ийм хүнд
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Нэг орных ч бай, Олон улсад ч бай, ерөөсөө, улс төр анархист байдаг гэж судлаачид үздэг юм билээ!Тэр их ортой үг байх шиг санагддаг! Их гүрнүүдийг ажиглахад л мэдэгддэг. Ямагт геополитикийн үзэл бодол баримтална! Нэг эвсэлд хамааралтай мөртлөө хилийн будлианаас болон зэвсэгт мөргөлдөөнд хүрч байх жишээтэй! Зарим орнууд,бүр, дайны байдалд шилжчихдэг шүү дээ! ШХАБ- ын гишүүн Энэтхэг Пакистан хоёр хилийн зөрчлөөс болон буудалцаж л байв.Одоо Орос Украин хоёрын дайныг хар л даа! Тэгэхлээр л Олон улсын харилцаа болон улс төр, геополикийн асуудал ямагт будлиантай, анархист шинжтэй байдаг гэж дүгнэх нь аргагүй байгаа биз дээ!
ХҮНИЙГ ГҮТГЭСЭН ӨӨДГҮЙ АМЬТДАД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭ
Ажлын байрны болон улс төртэй холбоотой элдэв дарамт, шахалт, хүчирхийлэл бол нөгөө л, харгислал, дарангуйлал, ялгаварлан гадуурхал, хүнийг дорд үзэн доромжлох гэх мэт анархист, нацист, фашист үзэлтэй л холбоотой үзэл бодол шүү дээ! Харамсалтай нь энэ үзэл санаа огтхон ч арилахгүй, үеийн үед байсаар л байдаг бололтой юм билээ! Одоогийн манай нийгмийн шилжилтийн энэ үл ойлгогдох үед , бүр ч, тодрон илэрч байх шиг санагддаг шүү! Гэхдээ манай судлаач мэргэжилтнүүд энэ талаар их сайн мэдэж байгаа болов уу? Би бол мэргэшсэн судлаач биш учраас дутуу хүтүү ойлгож байж магадгүй!
Одооны хүүхнүүд айхтар болж өөрсдөө өдөж байж унтчихаад намайг хүчиндлээ гэж гүтгэж мөнгө олох арга хэрэгсэл болсон бна
Яг үнэн шүү
Анандбазарынх бол Сүнээ гэдэг шантаачин хүүхний сүрдүүлэг иймэрхүү өөрсдөө өдөж байгаад мөнгө төгрөг ,албан тушаал ,ажлын байр ,машин унаа ,орон гэр хүртэл авах гэж дарамталж хүчиндүүлсэн дарамтлуулсан болдог хүүхнүүд монгол хүүхнүүдийн дийлэнх нь шүү
Анандбузар Занданшатарт Бага тэнгэрт хаус өгчихсөн байхаа. Хүчингийн хэргийг нь дахиж шалгах хэрэгтэй
энэ асуудлаас болж Анандыг МАН хөөх гэсэн боловч нөгөөх нь МАН-д өгсөн хандив болон мөнгөө нэхэмжилнэ гэсэнь тэгээд л МАН-ын дарга нар таг дуугай болсон. МАНай дарга нар мөнгөн маш их дуртай...
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]