Бага насны хүүхэд /11 настай/ Б нь 7 настай эрэгтэй Э-г олон удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 13 настай эмэгтэй Э-г олон удаа хутгалж, биед олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогдсон билээ. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх уг эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Эрүүгийн хуульд, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг “гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн” гэж заасан бөгөөд “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хувьд үйлдсэн этгээд нь 14 насанд хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.
Иймд, шүүхээс 11 настай байхдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн Б-г “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Түүнчлэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт дурдаж, уг асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Сэтгэгдэл0
Хүүхдийн шорон байгуулж 8-17 насны хүмүүсийг хүүхдийн шоронд хорьж 18 наснаас дээш хүмүүсийг насанд хүрэгчдийн шоронд үргэжлүүлэн хориочээ. Хүүхэд гэдэг утгаар нь хууль үйлчлэхгүй байх нь буруу.
Хүүхдийн колони байгаа шдээ
Асран хамгаалагч эцэг эх дээр тодорхой хэмжээний асуудал баймаар юм. Шоронд хий гээгүй л дээ. Гэхдээ, эцэг эхээс хамаарсан асуудал бна уу гэдгийг шалгадаг л байгаа даа. Хүүхдийн тухайд ял өгөх нь хэцүү л байх. Гээд анхаарч бхгүй бол уур хилэнгээ барьж чаддаггүй хэцүү л тохиолдол бна даа. 2 хүүхэд олон хутгалсан, тэр бага хүүхэд нь амьд үлдсэн юм билээ. эмэгтэй хүүхэд нь өнгөрчихсөн. мэдээлэл.
ЭНЭ ХҮНИЙ ДАРААГИЙН ХОХИРОГЧ ХЭН БОЛОХ БОЛ. ХҮҮХДИЙН СЭТГЭЛЗҮЙД ДАСАЛ ҮҮСЭЭД ДИЙЛДЭХГҮЙ ОРООЛОН ГАРЧ ИРЭХ ЮМ БИШ БИЗ.
ТУСГАЙРЛАСАН НЬ ДЭЭР МАШ АЮУЛТАЙ ХҮН БНОДОО НИЙГЭМД ИЙМ ХҮН ХЭРЭГГҮЙЛ БОЛОВУУ ДАА
Шар хаданд эмчлүүлэх хэрэгтэй.2 ын 2 хүүхэд онц хэрцгийгээр алсан түүнд эмчилгээ, байнгын хяналтанд байх ёстой.Эс бөгөөс дараагийн хүүхэд хэн байх вэ
Тэхээр, 16 нас хүрээгүй бол хүн алж болох юм уу. Монголын хуулиа гэж..
Шинэ үндсэн хууль батлагдаад 30 жил болж байхад Эрүүгийн хуулиа амьдралд нийцүүлээд одоо хүртэл баталж чадахгүй байгаа нь хуульчдын доройтол хоцрогдол мөн. Харин авлига авах болохоор уургын морь шиг.
Ийм харгис үйлдэл хийсэн хүүхдийг хүүхдийн колонид байлгаж байгаад насанд хүрсэн үед нь шоронд шилжүүлэх хэрэгтэй шүүдээ. Энэ хүүхдийг ялаас чөлөөлсөнм нь дариад нэг юмуу хоёр хүнийг алвал хэргийг авч үзэж болох юм гэсэн байдлаар хандсан байна. Монголын хуульчид гэдэг хулгайч, дээрэмчин, алуурчин нартай хамтран ажиллагч нар болжээ.
Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн хүүхдийн сэтгэхүйд хууль надад үйлчлэхгүй юм чинь хүн алсан ч дээрэмдсэн ч хулгай хийсэн ч ялгүй үлдэнэ гэж боддог.
Интернет тоглоом байнга тоглоод байцгаа. Тэгвэл энэнээс ч дор юм үзнэ. Тоглоомон дээр байгаа үйл явдал шигээ санаж, цус үсрэх, хүн үхэх явдал огт сонин биш юм шиг санагддаг болцгоодог. Тийм учраас нийгмээрээ тэр хүн алдаг, машин мөргөлдөж хүн үхдэг, бууддаг, алдаг тэр тоглоомуудаа байнга тоглоцгоогоод л бай. Төрөөс энэ тоглоомуудыг хориглох ёстой... уг нь...
Та нар шиг гөлөгнүүд тийм тоглоом тоглох хориотой.
Хамгаалалт бүхий тусгай сургуульд сургаж байгаад насанд хүрэхээр нь ялыг нь эдлүүлэх хэрэгтэй. Гадны орнууд ийм практик байгаа. Шийтгэл яригдахгүй өнгөрвөл насанд хүрээгүй хүмүүсээр аллага үйлдүүлэх хандлага гарах вий дээ
хүний эрх гэж яргачин хүйтэн сэтгэлт хүмүүсийн эрхийг хангаад байх ямар учиртай юм сургуулийн дээрэлхэлт хийж буй хүүхдүүдийг ч хатуу шийтгэх хуулиа чангалж насаар ЭЕШ оруулахгүй, эцэг эхэд өндөр татвар төлбөр төлдөг болгомоор юм
echeg ehiin ger byliin yos syrtahyyngyigees bolood ene hyy iim hynd hereg yildsen baina?....yaltai bilee?.....................yadag baina..............geriin hymyyjiltei l holbootoi hereg dee!!!!!!!!!!!!!!
Их ухаалаг шийдвэр гаргажээ Энэ үйлдэл нь зөв гэсэн утгатай юм уу даа Ийм тэнэг шүүх ийм тэнэг төр засгаар яадаг юм бэ
Та нар дахиад битгий энэнээс хойш хүний урдаас хууль шүүх гэж дуугараарай
Ээ бүү үзэгд заман хүмүүжүүлэхэд явдгүй ээ
Тэнэг хуульчдын гаргасан тэнэг хууль 14 наснаас доож бол хүн алж болно гэсэн үг үү. Хүн араатанг бэлдсэн энэ тэнэг хуулиа татаж ав. 2 хоёр өсвөр насны хүүхэд бүрэлгэсэн араатан хүүхэд цаашид ямар хүн болох вэ? Гэгээрнэ гэж бодоод байгаа юм уу
Hun boloh bagaasaa gedeg ene huuhed bj yasan aimshigtai horon yildel hoyoriin hoyor huuhdiig hutgalj alawaa . Yostoi nogoo har energetei hun bna Nasaar ni horij niigmiin amidralaas tusgaarlah heregtei
Яачихсан хууль, шүүх вэ??? Амиа алдсан хүүхэд болон ар гэрийнхнийх нь хохь болоод дуусч байгаа юм уу??? Тэр хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч гэж бас бий шүү дээ