Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүргийг хүлээлгэн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-д заасан “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгыг хангах үүднээс О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл(7)
Гараад зугтаналдаа, хахуулийн мөнгө зардал нь хангалттай байгаа юм чинь
Идэр-Од зугтчихсан Австраль улсын иргэн болсон мэдээ цацагдав.Ээж нь2024 онд сонгуульд ороод гарах магадлал өндөр байгаадаа одоо унах боловуу.Энэ коин гэдэг чинь40-өөд жилийн өмнө "жавхлан бадруулагч",20-иод жилийн өмнөх "МММ"-н луйвартай адил харагдав
Mongoliin urdaa baridag zaluu ider of ingeed coin luivriin hamsaatan bolchihdog uneheer haramsaltai, ter munkhjin bur tuunig hutgachihgeed yozgui baisan, haarin saihan ireedui ingeed ner nuurgui boljee ideree
Ene door neg doldoi shaldan batsaanaa umuuruud suid ugasa gulug tsaraitai nyangar shd eh n gj turluu ariljsan muu em
Хэн ч ав гэж шаардаагүй !!! Хэзээ манай төрийн хулгайчид ийм сүрхий ард түмнээ хардаг болсым !!! Казакстаны нэг илт компани бгаа ш ! Тэднийг дийлж чадаж бнуу
Хүмүүсийг хохироосон бол шийтгэл хүлээх нь зүйтэй
Хэн ч шахаагүй байхад шуналдаа автаж мөнгөө алдчаад одоо аягүй бол татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо төлүүлнэ гээд мөөрцгөөх байх шүү.