Өнөөдөр “Далд хүн” болон “Хөөрхөн дэлхий” ТББ-ууд хамтран Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гадаа хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Одоо болно” нэртэй жагсаал хийлээ.
Энэ үеэр "Далд хүн" хүний эрхийн ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр дараах мэдээллийг олон нийтэд өглөө. Тэрээр:
“ГБХЗХ-ийн газар 2017 онд 900 сая төгрөгний санхүүжилттэй байсан бол өнөөдөр 8 тэрбум 300 сая болсон байна. Гэвч энэ хугацаанд хүүхдийн хүчирхийлэл буурах нь бүү хэл хэдэн арван хувиар өссөн. Хүүхдийн хүчирхийлэл үйлдэгч нь дандаа хамаатан садан, ойр дотны хүмүүс нь, тодруулбал 80 хувь нь эцэг, эхчүүд өөрснөө байна. Аав, ээжүүд өөрсдөө хүүхдээ хүчирхийлж байна. Хүүхдүүд гудманд бус гэртээ ихэнхдээ хүчирхийлүүлж байна.
ГБХЗХГ-н дарга н.Ганзул “Бид чадлаараа хичээж байгаа боловч хүн хүч, төсөв санхүүгээс болоод нийт хүрч ажиллах ёстой хүүхдийнхээ 30 хувьд нь л хүрч ажиллаж байна” гэсэн. Тэгэхээр үлдсэн 70 хувь нь хаягдаж байна гэсэн үг.
Энэ бол аймшигтай. Яагаад ийм том, том нэртэй, төсөвтэй, хүүхдийн төлөө гэсэн төсвийн данхагар байгууллагууд 100 хувь хүүхдүүдэд хүрч ажиллаж чадахгүй байна вэ? Үүнд бодлогын том алдаа байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй байна. Яагаад гэвэл иргэн лүү чиглэсэн хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр бид бүхний төлсөн татварын мөнгийг эдгээр байгууллагууд үр ашиггүй зарцуулж байна. Үүнийг зогсоохын тулд бид бүхэн хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах, мөн цаашлаад жагсаал цуглаан, хэвлэлийн хурал хийгээд, “поп”-роод өнгөрөх биш хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй.
Одоо шийдвэрт хүрэх цаг болжээ. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн асуудалд иргэн бүр оролцох хэрэгтэй. Гэр бүлийн тухай ойлголт хороо, сум, дүүрэг, аймгийн засаг дарга нарт, төрийн энэ ажил гүйцэтгэж байгаа хүмүүст мэдлэг, чадвар, сэтгэл, зүрх гэж байхгүй байна. 108-н дэргэдэх түр хамгаалах байранд хүртэл хүүхэд хүчирхийлэлд өртөж байна” гэв.
Ч.Бүргэд
Сэтгэгдэл(6)
Хуухдийн асуудлыг тусад нь авч узээд байгаа нь арга зуйн хувьд буруу Хуухэд гэр бул ядуурал ажилгуйдэл хучирхийллийн асуудлыг тж бурнээр авч узэж торийн яам торийн бус байгууллагууд хороо дуурэг сумын албан хаагчдын хамтын ажиллагааг хангах механизмуудыг шинээр бий болгох хэрэгтэй Ер ноь тор засагт хун амын талаар цогц бодлоготбайхгуй байна Хун амыг обьект шэж узсээр ирлээ Халамжийн обьект ч юмуу Гэтэл улсын хогжил хун амын ходолмор хучин зутгэлийг хамт толовлож санхуужуулж явах естой Цоо шинээ хандлага амьдралын философи дутаж байна даа
та нар мөнгөний л төлөө ш дээ
Жагарын өрөөсөн дугуй..
Толгой дээрээ бааж шээлгээд дасал болжээ!!! Баасахраа ардчлал гэж хуцнаа
Пизда хэний хүүхэд яах нь бусдад ямар хамаа байнаа гаргасан хүүхдээ хамгаалаад арчлаад авч явж чадахгүй байж олон зулбадас цувуулж явахаа л больчих хүүхэдээ хамгаална уу яана эцэг эх гэсэн пизда нарын хэрэг биздээ худлаа хүний хүүхдээр мөнгө хийсэн төрийн, тбб гэсэн олон байгууллагуудыг хаавал таарна Зулбадас шээснүүдээ хараад явж чадахгүй алж ,алуулж байвал хохь нь.....лаларууд
Хүчирхийлэл сурталчилсан кино хүчирхийлэгчдийг төрүүлж байна