Алтран шаргалтах элсэн манхан дунд торойн байх Замын-Үүд хотод буугаад мордов. Нүд эцэм манхан дундаас мандах нар, шингэх сарыг харах юутай гайхмыг бишрэхийн зуурт их говийн анир чимээгүйд нүд сэтгэлээ бүрэн хүлүүлчихэв.
Улаанбаатар хотоос 780 км, Монгол Улсын хилээс 4.5 км-ийн зайд орших энэ нутаг 20 гаруй мянган хүн амтай гадна дотнын 5-6 мянган хүнийг өндөр босгоороо алхуулж Эрээн, Монголын эдийн засгийн чөлөөт бүс болон хөгжиж байна.
Өнгөцхөн харвал хотын бидний нүд сэтгэлийг татах нэгээхэн ч байшин сав, зам талбай үгүй ч тэнд татсан утас шиг төмөр зам зурайж эх орны хилийн баганыг ганхамгүй байлгахын төлөө Хилийн мэргэжлийн хяналт, ТЕГ, Гаалийнхан бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй гэх чин зүрхний халуун тангарагтай ажиллаж байна. Эх орны хүү байх сайхан юм, тэнд.
Нүүр нүдгүй элсээр шуурч, намартаа 30 гаруй хэм хүртэл халдаг гэсэн нутгийнхны яриаг батлах гэсэн мэт тэнд нарны өнгө, элсний нүүдэл даган улайссан тогоо шиг ууршин байна. Хэдийгээр аймгийн удирдлагууд “Хотын дайтай хот болно. Хөгжинө, дэвшинэ” гэж байгаа ч яг үнэндээ хаана л бол хаана биллъярд тоглосон залуус хотын чимэг болж байгаа дүр зураг харц гоёно.
Суудал тоссон тэрэгчид галт тэрэг ирж очих цагийг манаж Замын-Үүд хотын төв талбай вогзал орчмыг сахихыг хараад сэтгэл жаахан уйтгарласнаа нуух юун. Учир нь хотыг хот болгох хүмүүс энэ биш гэж үү. Тэд тэрэг түрж үгүй бол биллъяард тоглоцгооно. Тэндхийнхэн их тайван, амгалан юм.
Хотын бидэн шиг зөрж өнгөрөх зуураа л мэнд мэдэлцэх адгуу яаруу хүн алга. Өнгөрсөн жилийг бодвол хэд гурваараа 4-5 давхар барилга шинээр баригдаж бүтээн байгуулалтын ажил тэнд дөнгөж л эхэлж байна. Урд хөршийн хилээс 4.5 км-ийн зайд ч орон сууцны үнэ ам.метр нь 1200 ам.долларын үнэтэй байна. Гэсэн ч орон сууцны эрэлт нийлүүлэлтээсээ хол давжээ.
Замын-Үүдэд замын цагдаагийнхан байна уу
Хот болно хэмээн мөрөөдөгсөдөөр дүүрэн Замын-Үүдэд асуудал мундахгүй байна. Эл хульхан элсэн дундах энэ “хот”-д хөрсний эвдрэл, тоосжилт, ажилгүйдэл хөндөх сэдэв яалт ч үгүй мөн байна.
Мэдээж хилийн зурвасын наана цаана сүндэрлэх Эрээнийг сүүтийж буй Замын-Үүдтэй харьцуулах нь тэнгэр газар мэт ялгаатай боловч тэдний дундаас анхаарал татам үзэгдэл нь УАЗ-469 машины “үзэсгэлэн”.
Тэндхийнхэн бараг л бүгд шахуу тачигнаж түчигнэсэн ийм машинаар хоёр улсын хил орчим сүлжилдэх бөгөөд өнөөх манай Замын цагдаагийнхны ам нээвэл л аюулгүй, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал тэнд мөрдөгдөх нь бүү хэл замыг там болгогсдыг хянах замын цагдаа нэгээхэн ч харагдсангүй ээ. Замын-Үүд эзгүйрсэн байна.
Нийслэлээс 670 км-ийн зайд хөгжлийн хөлөө олох гэж бүдчиж буй энэхүү сумын эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулж, 2013 онд улсын төсвөөс 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэжээ. Тэгэхээр одоо зарцуулалтын үр дүнг л харах нь дээ гэх бодол хэн хүний толгойд бууна.
Хөгжиж л байвал мэдээж сайхан. Эх орны торгон хил, өмнө зүгийн үүд хаалга болсон энэ нутгийг бид зөвхөн төмөр зам, галт тэргээр төсөөлдөг байсан бол хорин настай хонгор зүстэй Замын-Үүд өртөөнд өдгөө байхгүй юм үгүй аж. Энд суугаа манайхны эрчүүдийн ихэнх нь УАЗ-469 машинаар хоёр хилийн дунд ачаа ачна.
Тэдний ажил үүрийн таван жингээр эхэлж үдшийн 18.00 цагт дуусдаг. Учир нь энэ цагт хил хаадаг болохоор тэр юм. Тэндхийн жолооч нарын хувьд хэмжээлшгүй эрх чөлөөн дунд төмөр хүлэг жолоодож замд гардаг.
Анх харсан хүн бол цочирдож гайхмаар ч юм шиг үгүй бол ихээхэн хөгжилтэй ч юм шиг...бартаат замын уралдааныг ямар ч шүүгч үгүйгээр үзэх нь Замын-Үүдийн үнэгүй үзвэр. Үнэхээр гайхалтай уужуу дотортой жолооч нар ачаа ачих ба тээвэрлэлт хийх нь соньхон.
Юун өнөөх манай нийслэлийн Замын цагдаа нарын сүржигнэл. Хэн нь хэнийгээ мөргөөд, дайраад эгнээ байр булаацалдах, дарааллаасаа гэнэт ухасхийн дайрах нь хэнд ч падлийгүй. Ёстой л эр эмгүй цагаан тал дээр төмөр хүлгийнхээ хат бэхийг шалгацгаана.
Ямар сайндаа л машиныхаа хаалга, толь, сандал гэх мэтийг төмөр утас үгүй бол суран тэлээгээрээ уяж бэхэлчихээд тачигнуулж давхих вэ дээ. Энэ нөгөө манайхны цагдаа нарын сахиулаад торгоод асуудал үүсгээд байдаг техник хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдал мөн үү.
Хамгийн аймшигтай нь галзуу хулганд сууж буй хүмүүсийн аюулгүй байдал ихээхэн зөрчигдөөд байна, Замын цагдаагийнхаан. Зорчигдын тархи толгой нь хөдөлж нуруу нугасандаа гэмтэл авах магадлал хачин өндөр юм. УАЗ-469 нэртэй ч нэдэр дээрээ хэлхээтэй төмөр карказ дотор наймаачид, аялагчид сууж хилийн наана цаана хүрч байна.
Тэнд ийм байдлаар иргэдийн мөнгийг халаасалж байгаа жолооч нартай Замын цагдаагийнхан нүүр тулж өнөөх дүрэм журмаа мөрдүүлж болдоггүй юм уу. Хил орчмын бүс гэдэг бол хамгийн эмзэг чухал хэсэг. Тиймээс хэдэн хэлхээтэй төмөр машинаар хэдий болтол наймаачдаа мөргөлдүүлэх вэ. Замын цагдаагийнхныг тэр зүгт томиловол яасан юм бэ.
Хилийн тэнгэрийг бүрхэгдүүлэх шийдвэр МХЕГ-аас гарчээ
Манай улсын нийт бараа эргэлтийн 70 хувь нь Замын-Үүд дэх хилийн боомтоор дамжин нийслэлийг зорьдог байна. Импортын барааны 60 хувийг барилгын материал эзэлдэг ч сонирхол татсан хамгийн асуудалтай мэдээ нь ямар ч хяналт шалгалтгүйгээр тэр бүхнийг манайхан хүлээж авч байна.
Ингэхийн учир нь манай өнөөх МХЕГ-ын тушаал шийдвэр амьдралаас хол тасархай байгаатай холбоотой. ХМХГ-ын дарга Д.Мөнхжаргал “Импортын барааны дийлэнх хэсгийг цемент эзэлдэг бөгөөд сав баглаа нь бүрэн бүтэн, жин кг-даа хүрч байгаа эсэх чанарын шаардлага хангасан үгүй нь яг үнэндээ энэ дээд хүмүүсийн хэнд нь ч хамаагүй юм байна.
Элсэн дунд амьдарч суугаа эдгээр хүмүүсийн ажиллаж амьдарч байгаа орчин нөхцөл үнэхээр хэцүүхэн байлаа. Хэдийгээр манайхны олонхийн ойлголтоор хил манасан байцаагчдын талаар сайнгүй ойлголт байдаг ч манай ажилчид яг үнэндээ амьдрах байргүй халаасны өрөөгөөр л өдөр хоногийг өнгөрүүлж байсан үе бий.
Одоо ажилчдын ихэнх нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдчихсан” гэсэн. Уртаас урт дараалалд зогсох машинууд экспорт, импорт гэх хоёр замаар ачаагаа зөөж байна. Өнгөрсөн жилийг бодвол тэд нэг нарийхан замаар биесээ түлхэлдэн хэрэлдсээр нэг замаар урагшлахаа больжээ.
Хилийн дээс таслахгүй байх тангарагтай байцаагчид өвөл зуны халуун хүйтэнд гадаа бөмбийтлөө зогсохоо больж тохь тухтай өөрсдийн байртай болчихжээ. Энэ мэтээр Хилийн мэргэжлийн хяналтынхан бороо шороонд гандатлаа ажилласан он жилүүдийнхээ ач гавьяаг үзэж байгаагаа ам уралдан сайрхав.
Тэд юм л бол манай дарга Мөнхжаргалын л ажлын үр дүн гэх нь гайхаш төрүүлнэ. Тэгээд учир мэдэх нэгнээс лавлавал хэлж байна. “Манайхан ажил хийж байгаа нэгнийгээ л нүд үзүүрлэх юм. Д.Мөнхжаргал даргын ажлыг зүгээр л нэг бизнесменд өгөх гээд байгаа нь МХЕГ-ын дээд удидлагуудыг эрх ашгийн зөрчилтэй хэмээн хардахад хүргэж байна” гэдгийг дайлаа.
МХЕГ-аас ХМХ уруу томилогдохоор зэхэгдэж буй өнөөх нууц ноёнтонг сурвалжлавал “Миний дэлгүүр” сүлжээг бий болгогч Н.Баясгалан гэгч болохыг дараагийнхаа сурвалжлагаар дэлгэрүүлнэ.
Хачин юм шүү... Улс орны үндэсний аюулгүй байдал, монгол хүний удам угсааг хадгалах хамгаалах торгон хилийн учгийг 2009, 2010, 2011 онд удаа дараа хугацаа нь дууссан чанаргүй бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр хил давуулахаар завдаж асан гэх хэрэг бүртгэлийн зузаан намтартай Баясгалан гэгчид шилжүүлэхээр улайрахын бурууг хэнээс эрэх вэ. Арай МХЕГ-ын удирдлага эрх ашгийн зөрчилтэй юм биш биз.
Чөлөөт бүс биелэлээ олох уу
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн чөлөөт бүсийг дөрвөн аймагт байгуулахаар шийдвэр гаргасны нэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум юм. Ирэх онд 20 жилийнхээ ойг тэмдэглэхээр аймгийнхан дээр дооргүй ажил ихтэй байна. Гэвч аймгийн сонин сайхантай танилцахаар очсон надад хачирхалтай асуудал нь ЕБС, цэцэрлэгийн хүртээмж байлаа.
Өдрийн гурван ээлжээр хичээллэдэг дунд сургууль ердөө ганц байгаа бол хоёрхон цэцэрлэг тэндхийн багачуудыг хүмүүжүүлж байна. 2014 онд Эдийн засгийн чөлөөт бүс ашиглалтад орсон цагт хүн ам 60 мянгад хүрнэ гэсэн инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг тооцоо гарчээ.
Гэтэл энэхүү бүсэд нутгийн иргэд гэхээсээ энд тэндээс суурьшагсад өнөөх 20 мянган иргэнийг бүрдүүлдэг байна. Бусад нь бууж мордогсод буюу ганзгын наймаачид аж. Үхрийн бөөр шиг алаг ард иргэдэд нутаг усаа хөгжүүлнэ гэсэн их зүтгэл л байгаасай гэсэн бодол цээж түрнэ.
Үргэлжлэл бий...
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж:
Сэтгэгдэл(14)
Хилийн Мэргэжлийн хяналтын дарга нарыг солих хэрэгтэй. Буянт-Ухаа боомтод юу болж байна. Туул бол эмээр бизнес хийдэг болсон. Хууль гэж байна уу.
МХЕГ-ын дарга нар та бүхэн л хамт хуйвалдаж идэж уудаггүй юм бол энэ багш хүүхэндээ арга хэмжээ авах болоогүй л байна уу? МХЕГ-ын дарга нар гэж гар хөлгүй юм уу хаашаа юм. Буянт-Ухаа д ирэхээрээ тээшээ даахаа больчдог байж болохгүй биз дээ. Энэ боомтын дарга гэж долигнуур, ажилаа мэддэггүй хүүхэнээс болж энэ байгууллага сүйрч байна.
Яг үнэн. МХЕГ-ын дарга, шадар сайд за тэгээд ер нь Туулаас арай дээгүүр дарга бүхэнд эмэ хүүхэн царайлаг гэсэн туранхай байцаагч хүүхнүүдээ шөнө хагаслан үүр цүүрээр дагуулан татваргүй барааны дэлгүүрээс архи зөөлгөн зарим нэгийг нь мал болтол согтоож /Төгсбаяр мэтийг нь/ гэр рүү нь бус Жаргалант амралт руу чирч гулдран явдаг юи билээ. Буянт-Ухаа боомт болон байцаагчид нь Туулын зочдыг үдэн гаргагч, угтан авагч тийм л ажил хийдэг.Манай дарга нар цүнхээ даахгүй бол гадаад дотоод явах хэрэг байна уу даа. Байцаагч нар нь эхнээсээ бүр сургуультай нохой шиг өөр хүний цүнх андуурч зөөгөөд одоо шоронгийн хаалга татах болоод байгаа. За ер нь Буянт-Ухаа боомтын сонин хачин Туул гэгч эмэгтэйгийн будлианыг сонсье гэвэл хуучин, шударга байцаагч нараас нь асуувал харин ч сайхан 3D гээр ярина дөө.ТАЗ, МХЕГ нь байцаагчаар томилоогүй байхад Туул авгай 14 байцаагчийг улсын байцаагч хэмээх эрхэм хүндэт цол өгөн тэшаал гарагсан байдаг юм билээ. Энэ бол үнэхээр гараатай хүүхэн ямар ч эр дарга нарыг өвөрлөж аүслээ биелүүлдэг л үнэхээр сүйхээтэй бие нт жижиг ч бэлчээр томтой хүүхэн шүү дээ. Охид зуучлахдаа гаршсан гар гэсэн шүү.
Заваарсан юмнууд албан тушаалаар дарамтлаж ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлдэг байх нь ээ
Л.Төгсбаяраа чи боль л доо. Хамт унах уу эсвэл наад хүүхэнээ зайлуул. Эсвэл хүүхэн зуучлуулдаг юм уу? Тэгээд хаашаа юм байцаагч нарыг биеийг үнэлүүлж мөнгө олдог хэрэг үү энэ дарга нь.
Zamiin Vvdiin orshin suugchid hudulmurch irgediig gutaan doromjilson bichber boljee.Gobi nutgiin zon olnoos uuchilalt guih heregtei.
Мөнхтунгалагаа чи Эрээн очоод үзчих дээ, Тэгээд Замын-Үүд хэзээч хөгжихгүй гэдгийг ойлгоно 1996 онд анх яваж үзэхэд варены шилтэй банштай цай зарж л байсан, Бараг 20 жил өнгөрч байхад банштай цайтайгаа л байна лээ, Энэ жижиг тосгон яг л хэвээрээ
nuuts huuli bus kazino goo barij zohih huuli shiitgeliig ni ugmuur yum.UIH iin gishuun Enhamgalangiin geh kazino nuud heel hahuuli avilga uguh undsen gazar bolloo. turiihun bolon shuuh tsagdaa gaali gazriin alba AMHEG ... zergiin turiin avilgachid hojson bolj avilgaa avdag zarchim zam garch irlee. Enhamgalangiin duu Togmid geh kazinonuudiig ajiluuldag ard UIH iin ahiinhaa neriig baridag gene. kainod dontogch turiin terbumtanguudiig Togmid daguulan Honghong, Makao, Singapor zereg gazruudad avaachij togluulj ulziin mungiig heden zuun terbumaar shamshigduulj bna. Enhamgalan Togmidiin ner deer UB hotod 4 Darhan Erdeneted tus tus 1 bna. huuli shuuh zasag haana bna. husvel ter ih hurungu hayaj baiguulsan nuuts kazinoonuudiin hayag bairshiliig delgej bolno
Очиж очиж Туул энэ боомтод байхдаа яахав дээ чадваргүй хүүхэн Цэцэрлэгийн багш шүү дээ. Юугаа бодож энэ хүүхэнээр төрийн албыг бузарладаг байнаа
МХЕГ-ын Тамгын дарга Гантөмөрийн өврийг дулаацуулсан шанд авсан албан тушаал кк. МХЕГ-ыг Содхүү, Гантөмөр, Ганбат, Содбаатар нар тараасан даа.
Залуу хүн гэхэд Туул гэх энэ эмэгтэйн шунаг сэтгэл нь ямар дуусах биш. Албанаас ямар ч мөнгө хялайлгахгүй байж МХЕГ-ыхан ирэхээр төсөвөөс хоол унд, архи дарсаар булж төсвийн мөнгөөр туйлж байдаг нэгэн. МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал дээр ярьж хэлэх үгийг нь бэлдэж өгөх гэж байцаагчид нэлээд зүдэрдэг шүү. Би юу ярих ёстой вэ гээд цамнаад шүлсээ үсэргээд суучдаг нэгэн шүү дээ.
Залуу хүн гэхэд Туул гэх энэ эмэгтэйн шунаг сэтгэл нь ямар дуусах биш. Албанаас ямар ч мөнгө хялайлгахгүй байж МХЕГ-ыхан ирэхээр төсөвөөс хоол унд, архи дарсаар булж төсвийн мөнгөөр туйлж байдаг нэгэн. МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал дээр ярьж хэлэх үгийг нь бэлдэж өгөх гэж байцаагчид нэлээд зүдэрдэг шүү. Би юу ярих ёстой вэ гээд цамнаад шүлсээ үсэргээд суучдаг нэгэн шүү дээ.
Та одоо хүн хорлож худлаа ярихаа болимоор юм. Байцаагч нарыг ховонд сургаж хор найруулах дадлага эзэмшүүлж, дарга нарт зуучлах ажлаа даруй боливол яасан юм. Одоо цаг үе өөр болсон шүү.
МХЕГ энэ хүнээ хардаггүй юм байхдаа. Тамгын дарга Д.Батмөнх гэх эрхэм удаа дараагийн хууль зөрчсөн үйлдлийг мэдсээр атал ингээд байлгаад байдаг нь сонин шүү. Энд ганц гаргалгаа гарч байгаа энд байцаагч томилж хамт идэж уусан болоод тогтоод байна гэж харагддаг. Тэрнээс биш энэ хүний идэж уусныг шалгаад өгвөл хангалттай бартимт гарна шүү. Дээрээ засаг захиргаагүй юм шиг аашилж байдаг энэ хүүхэндээ арга хэмжээ авч чадахгүй бол МХЕГ цэвэр тунгалаг болж чадахгүй л болов уу6