sonin.mn

Яармагийн гүүрэн дээр өнөөдөр 11.30 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портер машины араас мөргөсний улмаас зургаан хүн гэмтжээ. Ялангуяа портер машины жолооч хүнд гэмтсэн аж. Тухайн үед Яармагийн гүүрний нэг талын урсгалыг түр хугацаагаар хаажээ.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ”  агентлаг