“Гэр рүүгээ явж байсан 5 настай хүүг зодоонч нохой дайрч, зуугаад амь насыг нь хохироов”. Энэ бол дөнгөж бараг өчигдөр, уржигдархан болсон эмгэнэлт явдал.
Эмгэнэлтэй гэхээсээ аймшигтай явдал юм. Өмнө нь ч тэр золбин нохойд уруулсан хүний тухай мэдээ тасраагүй, хаана ч билээ зоогийн газрын хамгаалагч нохой ядарсан эмэгтэй рүү дайраад хүн танихын аргагүй болгосон тухай уншиж л байсан. Гүүглээр хайгаад юмуу Гэмтлийн эмнэлгийн захын нэг сувилагчаас асуухад л нохойд хазуулж, уруулж ирсэн хүмүүсийн теог гаргаад өгөх биз. Манай монголчууд ийм болтлоо доройтож, аливаад дасал болж, цочроо авахаа байчихжээ.
Тэрхүү бяцхан хүүгийн аймшигтай үхлийн талаар дуугараагүй байж дээдсийн нөмөрт хоргодогсдын үр хүүхдийг тэгсэнгүй, ингэсэнгүй хэмээн төрийн түшээ хүүхнүүд сүрчигнэлээ гэж нэг сайтын сэтгүүлч уржигдар харин бичсэнээс өөрөөр мөнөөх тэжээвэр боловч зэрлэгшсэн нохой нэртэй араатны тухай, тэр араатны эзэнд зохих хариуцлага тооцох, нийт иргэдэд анхааруулах талаар ярих нь бүү хэл, шивнэсэн ч улс алга бололтой.
Харин нөгөө л сурсан зангаараа Намбарын Энхбаяртантайгаа “зодолдож” суух юм. Түүний болоод түүний хамтрагч нар, эргэн тойрны улс төр л манай хэвлэлийнхэнд маш их сонин байдаг бололтой. Өнөөх айхтар цуутай олон нийтийн сүлжээний аварга цолтой твийтерч, фэйсбүүкчингүүд бол бүр таг биз. Тэдэнд улс төр, арай илүү өөрийгөө маггуулах л мэдээлэл чухал байдаг шиг юм билээ. Ер нь ч тэгээд “нохойд бариулсан ардын хүүхдийн үхэл” гэхээсээ удахгүй болох сонгууль л хүмүүст чухал байгаа юм биш үү? Үүрэг хариуцлага, үр дагавар гээчийг умартсан бидний хэдэн монголчууд “хөмөрсөн тогоон дотроо зодолдсоор хөөрхий...” Нохой тэжээж “моодлодог” хэрнээ | олигтойхон арчлаад аваад явчих чадваргүй зэрлэгшсэн тэжээвэр араатнуудын эзэд бүр хөөрхий...
Нохойд бариулсан хүүг эмч нар нүд хальтраад харж ч чадахгүй байжээ
“...Хэрэг гардаг өдөр таван настай хүү эмээгийндээ хамаатныхаа эгчийн хамт байжээ. Эмээгийнх нь гэр хүүгийн гэрээс хашааны л зайтай байдаг учраас бяцхан хүү эгчдээ бие засаад ирнэ гэж хэлээд гарчээ. Ингээд гэр рүүгээ явах замд нь хамар хашаанд уяагүй байсан нохой хашаатайгаа зэрэгцэх шахам хунгарласан цасаар дамжин гарч, хүү рүү дайрсан байна. Энэ үөэр ойролцоох айлуудаас хоёр
эрэгтэи гарч ирэн, хүүгиин хүзүүнээс зуучихаад тавихгүй байсан нохойг банзаар цохисон ч нохой хүүг тэр чигт нь угзчиж явсаар 20 метр орчим газар чирч явсан байна. Хүмүүс улайрсан нохойноос арайхийн хүүг салгаж авахад огт ухаангүй, хамаг бие нь цусанд будагдсан, нүд хальтрам төрхтэй болсон байжээ. Хүүг Г эмтлийн эмнэлэгт авчрахад биеийн байдал нь маш хүнд, их хэмжээний цус алдсан, царай нь хөхөрсөн ухаангүй хэвээр л байж.
Эмч нарын хэлж байгаагаар хүү нүд хальтрам болж, гүрээний судас нь тасарч, гэдэснийх нь хажуугаар сэмж нь цувсан, дунд чөмөг нь бяцарсан байсан аж. Ингээд хүү шархаа даалгүй нас баржээ...” Хэрвээ хэн нэг нь энэ материалыг уншиж буй бол өнөөдрийн бидний хэнэггүй зан төрх, аминч үзэл, юунд ч “цочрохоо” байсан хөгийн араншин \улс төрд л цочирдог\, нохойгоо бусдад хал балгүй байлгах “урлагт суралцаагүй, суралцах бүү хэл огт мэдэхгүй” хэрнээ араатан тэжээж “моодлох” болсон өнөө цагийн арчаагүй явдал зэргийг олж харах биз. Харагдахгүй бол би бас л арчаагүй нэгэн....
Г.Гэрэлт
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин
Сэтгэгдэл(41)
Аймшигтай хэрэг. Урьд би бас хуугээ салхилуулж байхад бас нэг жижиг залуу зодоонч уйлдрийн тоорой шиг нохойгоо тоглож буй хуухдуудийн дэргэд тавиад, тэр нь айлын хуухэд хазаад авсан. Орилж хашгирч байж холдуулсан. Эзэн нь гэж жинхэнэ сэтгэцийн евчтэй, еерийн дутуу, сул доройгоо нохойгоороо нехеж бусдад хонзогносон арчаагуй амьтан. Энэ улсад дэг журам, хариуцлага хэрэгтэй байна.
ene ardchlal gej xugiin niigmees tatgalzax tsag ni bolson yxer mgl-chuudad ene niigem ynexeer zoxixgyi yxeryyded shilbyyr barisan malchin zaabal bx xeregtei..tenegyyd ali muu muuxai byxniig oruulj irj bna ene ulsad ezen bxgyi boljee turd garsan xulgaichuud ni songuulias songuuliin xoorond neex xudlaa sain xyn bolox gej yadaad xymyystee ch yum xelj chadaxaa bsan archaagyi xynii sygnyyd bolchixson...
nohoig ne ustgaad ezniig ne torgoj horih bsan ch yadiin. ingeh heregtei, nohoig yasan ezen yasan talaar hevleluud tsaash ne sudlaj niitleh yum bmaar yum tegeed l dutuu alsan yu gedeg bilee, orhichihno, suraggui shu
үгээ зөв биччихээд жалчаарай
х
mongolchuud nohoi tejeeh uhamsar baihgui. Nohoigoo oligtoi baalgaj chadahgui baij, haa saagui yavsan gazraa baaj sheelguuleed l. Ih zavaan yum baina lee, yamar ch soyol baihgui! Deerees ni nohoinuudaa vaktsinjuulaagui baigaa. Nohoinii shulsend galzuugiin virus baidag!
mongolchuud geriin nohoi tejeeh soeld suraaguy asar buduuleg
Mongolchuud nohoinoos doloon dor ,gadniihang dyyriasan amitad.yuatai avch yavna gej baihgui,baas sheesiig ni il zadgai asgana,us noosnoos ni allergy avna.uher mongoluud nohoi mongol bolson gehed hilsdehgui.
Aimshig, harah baitugai unshihad zyrh zysmeer yavdal boljee. Ter ezedtei ni hynii ami horoospn hemjeend hereg tootsoh heregtei. Odoo nohoigoor hyn horoodog boljee. Mongol yamar uls oron bolj bainaa?
Манайхан нохойгоо салхилуулах нэрээр гарахдаа хүүхдийн тоглоомын талбай,цэцэрлэгт хүрээлэн, орц хонгилд хамаагүй шээлгэж баалгаж байна. Нохойн шүлсэнд галзуугийн нян байдаг гээ биз дээ. Тэгээд хошуувч ч байхгүй. Үүнийг хориглосон хууль журам гаргая
вагцин хийсэн бол 99аравны98 хувь
Нийтийн орон сууцанд нохой тэжээхийг хориглоё. Заримдаа гасалж гийнаад салахгүй юм.Энэ чинь нийтийн орон сууц биз дээ.
Нохойгоо хуухдийн тоглоомын газар цэцэрлэгт баалгаж шээлгэж бна .амны хамгаалалтгуй хэзээ ч вакцин хийлгэдэггуй сул авч явдаг хуулиа чангалаачээ
Манай гэх монголд болж бүтэх юм нэг ч алга.Хүн ямарч үнэгүй , . . . Морь их үнэтэй байна нохой үнэтэй.ял завшигч нар үнэтэй авилгачид үнэтэй .Ард түмэн ядуучууд малчид ямарч үнэгүй байна.Ай даа монголчууд минь унт даа !!!
Нохойг алаач цусанд амташсан бгаа эзэн нэртэй суг чи юу бодож явна.эвий нялх амьтан шууд нохойг нь сухдэхгуй яав даа адгуус ш дээ
нохой тэжээх асуудал дээр анхаарахгүй бол болохгүй. одоо дандаа зодоонч нохой тэжээсэн харагдах юм. тэгээд нохойгоо салхилуулахдаа сул тавьчихаад ер тоохгүй байдаг шүү дээ
ТЭР ХУУХЭД БАРЬСАН НОХОЙ ОДОО БАРУУН САЛААНЫ САЛХИТЫН АМАНД НОГООН БАЙШИНТАЙ АЙЛЫН ГАДААД УЯАТАЙ. ХУНРУУ. ТЭМУУЛЭЭД Л БАЙНА. АМЬД ЯВАХ АРГАГУЙ БОЛЖЭЭ
Ter nohoiniihoo bairlaliig medej baigaa yum bol. Ideh yumand neleed heden zuu hiigeed ugchih duu.... Asuudal amarhan shiidegdene.
Нохойг алаач цусанд амташсан бгаа эзэн нэртэй суг чи юу бодож явна.эвий нялх амьтан шууд нохойг нь сухдэхгуй яав даа адгуус
Хутгатай гарч ирээд тэр муу нохойг шууд нүд рүү нь хутгалахгүй.
shaa
Ямар аймаар юм бэ. Нохойгоо хариуцаж чадаагүй эзэнд нь хүн амины хэрэг ногдуулдаг болох хэрэгтэй. Мөн питбул зэрэг дэлхийн олон оронд тэжээхийг хориглосон, байгалаасаа үүсмэл биш, генийн аргаар гаргаж авсан нохойнуудын жагсаалтыг гаргаж монголд тэжээхийг хориглох хэрэгтэй. Тийм гаргаж авсан үүлдрийн ноход байгалийнх биш болохоороо ямар ч зүрх сэтгэлгүй, эзнээ ч барьдаг хөгийн ноход байдаг юм.
Манай байранд саяхан 15 настай охин хүн лүү дайрдаг немц овчаркаа дийлэхгүй хүүхэд уруулахаа шахсан. азаар хүү орц руугаа амжиж орсондоо. Питбул, ротвейлер, добермэн, банхар, хаски, голланд, немц, дундад ази, кавказ овчарканууд зэрэг том биетэй дэлхий даяар дошгин авирладаг тусгай зориулалтаар ашигладаг нохдыг орон сууцанд тэжээх, хошуувчгүй гадагш авч явахыг хориглох хэрэгтэй. Ерь нь зодооны зорилгоор үржүүлдэг нохдыг монголд тэжээхийг хориглох хэрэгтэй. Дэлхийд дошгин үүлдэрийн нохой тэжээхийг хориглодог улс зөндөө байгдагшүүдээ.
Husky zodoonii nohoindoo tootsogddoggui. Nemj helehed dogshin torliin nohoi bish.
Хотын даргаа. Нийтийн орон сууцанд нохой тэжээвэл өндөр татвар ногдуулъя. Гадуур хошуувчгүй авч явбал бүр том торгуулийн арга хэмжээ авах журам дүрэм батлуулж, хүмүүсээ айдасгүй амьдруулъя.
ер нь монголчууд юу хийж чаддаг юм бэ, тэнэгүүд
Sain baitsgaana uu? HAHAHA, neg zuil sanaand orchihloo baina..., ABU-d ireed udaagui baisan neg Busgui ger ruugee yariad eejdee nohoi avch tejeehiig helj bilee. Uchir ni, ANU-d iresen chini "hun tolgoitoi bolgon ni" nohoitoi baina genedee. Hoorhii eej ni neg jaahan hav avaad tejeej ohgch gene. Geed yaahav, tun udalgui onooh havaa hashaand amidardag duugiindee "orguulsendee", ...baas sheesnees ni avahuulaad, gadagsh salhiluulah geed archilgaanii ajil ihtei ch..., uund ni eruul mendiig ni archlah talaar or tas "martaad" orhigduulchisan gej baigaa, hehehe. Minii huvid buyu bi gegch etgeediinhee huvid zarim negen "Mongol humuusiinhee" savaagui zang, yuniih ni ch, yamar ch uchir yavdliig ni medehgui, medeegui hirnee uzegdeh haragdah torh aviriig neg l ih "yum" bolgoj olgoj shuurch avaad ayaglaj aashlaad baihiig, hehehe. Unendee, hot suurin gazart, ter tusmaa olon humuus amidran suudag oron suutsnii barilgad amidardag bol nohoi ch, muur ch tejeegeed demii, amitan zovoohiin nemer hemeen uzdeg. Uunees gadna orool busdiinhaa ch amar taivan baidliig orhigduulj geegduuleed ontsgui ee. Za tegeed gadaa salhiluulaahaas gadna, bie zasuulah gej,- ter tusmaa nohoig bol gert bie zasuulaltgui-, odort dor hayj 3-4 udaa avch garah. Ingej "bie zasuulahdaa" gartaa gyalgar uut bolood, "otgonoor bie zassan" nohoiniihoo otgong gazraas avch barij yavaa onooh uutandaa hiihiin tul zarim negen ni beeliitei ch yavj baih, zarim ni ch "beeliigui ch" nogooh uutaaraa garaa "sergiilj" "nohoiniihoo otgong tuugeed" yavah. HEHEHE, Mongolchuud maani nohoigoo iin bie zasuulaad "otgong ni tuugeed yabj haragdaach", hahaha, yostoi nomond hazgai gedeg chini ene. Tegsen mortloo "galuug duuraij heree holoo holdooh"-iin ulgeriig yamagt, bur tsag yamagt hitsgeegeed l "uhaantai tsarailtsgaagaad" "surhii bolovson" "boltsgoogood l", ineedtei. Manii huvid, hervee l niitiin oron suutsand amidardag bol yamar ch amitan gertee tejeegeed demii sanagddag. Tejeej bui amitangaa eruulsaruul bailgahaasaa uudeed archilgaa ih shaardagdana, onoo amitnii maani erh taavaaraa baih baigaliin tentsel ni aldagdana, amidarch bui oron suutsniihaa busad amidragsdiinhaa tav tuhiig ch aldagduulna. Huviin suutsandaa, tegeed bas eh baigalidaa amidardag humuus torodorhoi uchir shaltgaan, hergiin ulmaas nohoi tejeeh bol oor hereg. Tuhailbal, manii huvid gehed "zevuun hulganii" too tolgoig hyanahiin tul, ahui bolood orchind mini "gai tariulahguin" tul muurnuudtai. Muurnuudaa gertee oruulj ch uzeegui, gert muur tejeeh ch durgui. Oo tiim, muur gesnees, muur chini mash hurdan osoj urjdeg amitan yum bainalee shuu, humuusee. Urjliin hugatsaa ni 3-4 sar tutamd zulzgaldag, neg udaagiin zulzgaltaaraa 5-6 zulzga gargana. Za tegeed 4 em muur neg er muur bailaa gehed toljilt ni "yavaad ognodoo". Bi geech etgeed muurnii iim hurdatstai urjlegiig medehgui, meddegguinhee ulmaas balarch baisang mini, naiz emegtei maani muurnii urjlegiin tuhaid helj ogsnii tusaar medej avch hamag em muurnuudaa emnelegt avaachij "boolguulj avaad" urjlegiig ni zogsooj sanaa amarsan, hehehe. Manai muur neg iimerhuu tuuhtei, hehehe. Nohoin huvid, nohoitoi baisan bolovch nohoinuud maani ovchnii bolood havdriin ulmaas ongortsgoochihson hoorhiis mini. Tun udahgui nohoitoi bolno, Mongol ruugaa yavj irchihej baigaad nohoitoi bolnodoo. Nohoigoo bol gertee bailgadag. Mongolchuud mini, oron suutsand tom ovriin nohoi tejeeh buur ch demii l sanagddag, ter tusmaa yamar ch surgaltgui, tegeed zogsohgui hoshuuvchgui gadagsh avch garna gedeg..., amitan gedeg amitan l shudee. Humuun nertei amitan bidend eldviin aash avir baidag yum chini, nohoi bolood muur, ternees tsaashhi amitand maniusaasaa l iluu aash avir baij bui baigaa. "Shaazgai zuu olchihood haan hiihee meddeggui" gedeg shig nohoitoi bolchihood tuuniigee busdad ch hor honoolgui, ooriig ni ch amitniih ni erh taavaaraa baidliig ni aldagduulalgui archilj tejeej bailgaj chadahgui bol amitan zovoogood demii.
ANU-d, irsen chini, tejeej ogch gene, salhiluulahaas gadna, hiitsgeegeed l, eruul saruul, zulzaga, "haan hiihee"
mongolchuud hotoch banhariig mal aj ahuigaa hamgaalahk zoriulaltaar usguj irsen.ene niitiin oron suutsand baliar tom nohoig davchuu orchind araatan aviriig ulam devergej tejeej baigaa n buruu yum.malchinii hotond baigaa surleg mongol banhar hun bairlaa gej duulaagui yum baina.nohoi tejeemeer baival jijig bietei us noos bagatai egduutei nohkoi tejeehk heregtei!
niitiin erhk ashgiin uudnees ter nohkoi hkaa durtai gazraa baalgaj sheelgej baigaa etgeeduuded toruuli onogduuldag bolohk heregtei!maliinhaa buutsiig tseverlej chaddag mongolchuud nohoiniihoo baasaa tseverlej busdiig hundelj sur!!!
Энэ үнэн шүү. Үр хүүхдээ эрхлүүлж нохой муур авч өгчихөөд сонин нь буугаад ирэхлээр гудамжинд гаргаад хаячихдаг муухайн зан бидний дунд их байх шиг байна. Хамгийн гол нь гудамжинд гарсан тэр золбин ноход чинь зүгээр энд тэнд яваад байдаг юм бус өлссөндөө зайлуул хүн амьтан барина шүү дээ. Орост ялгаагүй гэгээн цагаан өдөр хүүхэд эмэгтйэчүүд битгий хил эрэгтэй хүнийг золбин ноход барих явдал бас гараад байгаа гэсэн. Хороо хориноор нь дамжуулаад нохойг нь сайн бүртгэж авдаг. Яаж төгссөн гэдгийг нь сайн бүртгэж авдаг. Хариуцлага тооцдог системийг улам сайжруулахгүй бол аажимдаа гэрээсээ гараад тав алхаж чадахгүй болно шүү. Хүн амьтний эрх ашиг, эзэн хүний хариуцлагын талаар хууль гаргаж, түүнийгээ сайн мөрдөх хэрэгтэй. Уг нь манайд бол хэсгийн цагдаа, хороо хориний систэм гээд хэрэгжүүлэх дэд бүтэц сайн байгаа. Хийж болох гарын дор асуудлуудаа шийдчихэж болмоор доо.
Ene emegneltei yvdiin talaar unuu Erdenechimeg,uynga nar duugaa sonsgoh bailguidee ,zerleg nohoi ,zeeliin ur ,zalit shunaltanuudad niigem ard olon doromjuulj bn shuu!
Хотын захиргаа энэ талаар дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна Үнэхээр даварсан ...том нохой хошуувчгүй хойноос хуцаад дагаад байхаар айсхийгээд нохойгоо аваарай гэхээр чи өөрөө айгаад зугталгүй яв гэж эзэн нь загнах юм Бас 1 жишээ өглөө эрт ажилдаа яарч байтал том хар нохой явган хүний зам дээр хүндэрч байна аа эзэн хүлээж байгаад яв гэх жишээтэй энэ талаар хатуу журамтай болохгүй бол дарга нар минь эрдэнэт хүний амь хэцүү дэх нээ
niitiin oron suucand nohoi tejeehiig horigloe
Нохой тэжээж болно.Нийслэлийн эрхийг барьж байгаа АН-н гамингууд Цэвэрлэх байгууламж засварлах нэрээр тэрбум тэрбумаар нь цусалж суухаар нохойгоо хошуувчгүй, хөтөлгөөгүй явуулж хүний эрүүл мэнд, амь нас хохироовол, эзэнд нь хүний эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн төслийг элбэгдорж нохойн гөлгөөр юм уу зикагаар өргөн бариулах ажлыг хийх ёстой.Мөн, согтуугаар машин жолоодож яваад хүний амь нас эрүүл мэндийг хохироовол санаатайгаар бусдын эрүүл мэнд амь насыг хохироосон зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг заалттай хуулийг батлах шаардлагатай.Энэ санааг дэмжихгүй байгаа нэр дэвшигчийг сонгохгүй байхыг сонгогчдод уриалж байна.МАН-АН-г бол хэн ч байсан бүрмөсөн дарна шүү.
EZENIIG NI HUGA TORGOH HEREGTEI.NOHOID YAMARCH BURUU BAIHGUI...
орон сууцанд нохой тэжээхээ болиочээ зодоонч ноход нь хүн рүү дайраад хэцүүү байна
Энэ газар дээр чинь хүн амьдрах ёстой юм уу аль эсвэл нохой юу ? Нохойг нь алаад эзнийг нь зодоод шүүхэд өг. Монгол хүний амь ямар үнэтэй юм бэ өнөөдөр? Төлүүл. Төлж чадахгүй бол амийг амиар сольж болно шүү
Энэ газар дээр чинь хүн амьдрах ёстой юм уу аль эсвэл нохой юу ? Нохойг нь алаад эзнийг нь зодоод шүүхэд өг. Монгол хүний амь ямар үнэтэй юм бэ өнөөдөр? Төлүүл. Төлж чадахгүй бол амийг амиар сольж болно шүү
Nohoinii basing yaj tooldog ve, mun he’s nasaldag ve, Tuvd banhar
Nohoinii nasiig yaj tooldog ve, dundajaar hed naslah ve