sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгт нэг хоногийн дотор коронавирусний халдварын 19459 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ.
Энэтхэгт найман өдөр дараалан халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй энэ юм. Тус улсад сүүлийн зургаахан хоногийн дотор “COVID-19” халдварын 100 мянга гаруй тохиолдол илэрсэн байна.
 
Энэтхэгт өнөөдрийн байдлаар 548318 хүн халдвар авч, 320 мянга гаруй хүн эдгэрч, 16475 хүн нас баржээ. “Манай улсад ням гарагт 170 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийснээр нийт найман сая гаруй хүнийг шинжилгээнд хамрууллаа” гэж Энэтхэгийн Анагаахын шинжлэх ухааны судалгааны зөвлөлөөс мэдээлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг