сонин mn
Жил бүр зохион байгуулдаг Өвөр Монголын Соёлын өдрүүд арга хэмжээ энэ жилийн цар тахлын нөхцөл байдалд анх удаа цахим хэлбэрээр болж байгаа юм.
Соёлын өдрүүдийн үйл ажиллагаа өнгөрсөн 12-р сарын 30-нд Өвөр Монголын төв Хөххотод нээлтээ хийсэн бөгөөд 3 сарын хугацаатай үргэлжлэх болно.
 
Энэхүү Соёлын өдрүүдийн үйл ажиллагаанд концерт, үзэсгэлэн, уран сайхны кино болон олон ангит киноны наадам, цахим сурталчилгаа зэрэг 5 төрөлд 28 салбар арга хэмжээг цахимаар зохион байгуулна.
 
 
Өвөр Монголын Соёлын өдрүүд цахимаар үргэлжилж байна_fororder_1
Өвөр Монголын соёлын өдрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://mongol.cri.cn/ сайт, http://www.solongonews.mn/ сайт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн албаны сайт гэх мэтийн сайтаас үзэх боломжтой юм.
Өвөр Монголын Соёлын өдрүүд цахимаар үргэлжилж байна_fororder_3
Хятадын олон улсын радиогийн Анд студи (https://www.facebook.com/Andstudio2020) Өвөр Монголын Соёлын тухай баялаг хөтөлбөртэй танин мэдэхүйн уралдаан зарлаж байна.