Коронавирусын цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл Мэндийн Яам ээлжит мэдээллээ хийлээ. Нийтдээ 18487 хүнд PCR шинжилгээг хийхэд 21 хүнд коронавирусын халдвар илэрсэн байна.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Шинээр илэрсэн тохиолдлуудыг танилцуулбал, Ачтан эмнэлгийн голомттой холбоотой гэр бүлийн ойрын хавьтлын 4 хүн, БЗД-ийн ТҮК-ийн 56 ажилтанд хийсэн шинжилгээнээс 6 хүн, мөн өргөжүүлсэн тандалтаас 6 хүн, үлдсэн хүн нь батлагдсан ойрын хавьтлын тохиолдлуудаас коронавирусын халдвар илэрлээ." гэв.