сонин mn
БЕЛГРАД. /Reuters/. Их Британид анх илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж Сербийн эрх баригчид өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич “TV Prva” сувгаар мэдэгдэл хийх үеэрээ уг мэдээллийг нотолсон байна. Түүний мэдээлснээр, Лондон хотоос ирсэн зорчигчоос халдвар илэрчээ.
Сербид өнөөдрийн байдлаар коронавирусээр халдварласан 382 285 тохиолдол илэрч, 3868 хүн халдварын улмаас нас барсан байна.
“COVID-19”-өөр халдварлах өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-нөөс Хятадын “Sinopharm” компанийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн Сербид 170 мянга гаруй хүн вакцин хийлгэжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг