sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис коронавирусний вакцины хоёр дахь тунг мягмар гарагт хийлгээд, вакцинжуулалтад хамрагдахыг америкчуудад уриалжээ.
“Ээлжээ ирэх үед вакцин хийлгэхийг хүн бүрт уриалмаар байна. Вакцин таны амь насыг аврах болно” гэж тэрбээр Эрүүл мэндийн үндэсний төвд вакцин хийлгэснийхээ дараа хэлсэн байна.
К.Харрис вакцины эхний тунг өнгөрсөн 12 дугаар сарын 29-нд тариулсан юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг