сонин mn
Онцгой байдлын газрын аврагчид долоон сартайгаас 13 настай таван хүүхдийг шатаж байсан гэрээс аварсан тухай мэдээлэл олон хүний талархлыг хүлээсэн.
Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг уг айлын долоон хүн галын аюулаас эсэн мэнд гарч чадсан ч өвлийн хүйтэнд орон гэр, өмсөх хувцасгүй хоцорсон.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн П.Анужин  тус өрхөд туслахаар болсон байна.
УИХ-ын гишүүн П.Анужингийн ажлын албанаас гэрийн иж бүрэн тавилга, ахуйн хэрэгслээс гадна таван хүүхдэд дулаан хувцас бэлдэж, маргааш хүлээлгэн өгөхөөр болжээ.