Ковид-19 халдварын үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эмч нарын баг уушиг, зүрх орлуулагч ECМО аппараттайгаа ХӨСҮТ-д ажиллаж, халдварын улмаас биеийн байдал нь маш хүнд байсан өвчтөний амь насыг аварчээ. Тухайн өвчтөний биеийн байдал дээрдэж, эмчилсэн эмч нарын баг тусгаарлалтанд шилжээд байна. Энэ талаар Улсын Нэгдүгээр Эмнэлгийн Ерөнхий захирал Н.Лхажий болон холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий:
Өнгөрсөн оны наймдугаар сард ЭМЯ-аас уушиг, зүрх орлуулах ECМО аппаратыг УНТЭ-т хүлээлгэн өгсөн. Ингэснээр манай улсын эрчимт эмчилгээний чадамж нэг шат ахих боломж бүрдсэн юм. Шинэ төрлийн Коронавирус нь хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг учраас өвчтөнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй тулд энэхүү ECМО аппаратыг ашигладаг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө амьсгалж чадахгүй болсон тохиолдолд хүний биеийн хүчилтөрөгчийн хэрэгцээг ECМО аппаратаар дамжуулан хангаж өгдөг гэсэн үг. УНТЭ нь тус аппартыг ажлуулах мэргэжлийн багийг бэлтгэн, угсралтыг олон улсын мэргэжлийн инженерүүдийн багаас онлайнаар арга зүйн зөвлөгөө авч гүйцэтгэсэн. Тус аппаратны ашиглалт, аюулгүй ажиллагаанд анхаарч 10 эмч, мэргэжилтнийг сургасан.
Энэ оны хоёрдугаар сард УНТЭ-ээс эмч нарын баг гарган ECМО аппараттайгаа ХӨСҮТ-д ажиллаж, Ковид-19 халдварын улмаас биеийн байдал маш хүнд нэг өвчтөнд ECМО аппарат залгаж, 9 хоног тасралтгүй эмчилгээ хийлээ. Өнөөдрөөс тухайн өвчтөний биеийн байдал сайжирч, амьсгалын аппаратруу шилжсэн. Ажилласан эмч нарын баг маань тусгаарлалт руу шилжээд байна.
УНТЭ-ийн хувьд Коронавирусийн халдварын үед эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд тусламж, үйлчилгээгээ тасралтгүй хүргэн ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй “масс шинжилгээ” авах ажлын хүрээнд УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдийн хоёр баг Сүхбаатар дүүргийн 30, 58 дугаар сургууль дээр шинжилгээ авч байна. Мөн манайхаас баг гарган шинээр ашиглалтад орсон Эх хүүхдийн 300 ортой эмнэлэг, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгүүдэд ажиллалаа. Бид “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд бид таван PCR аппараттай түр лабораторыг УНТЭ-т байгуулан 101 мянга гаруй сорьцыг шинжилгээнд хамруулан ажиллалаа.
УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн Дэд захирал Б.Хишигжаргал:
ECМО аппаратын хувьд өртөг өндөртэй, нэг удаагийн эмчилгээнд гэхэд 30 орчим сая төгрөгийг гаргадаг. Бидний зүгээс эмчилгээг үр дүнтэй байлгах, аппаратын ашиглалт, аюулгүй ажиллагаан дээр дээр анхаарч ажиллаж байна. Тус аппаратыг амьсгалын дутагдалтай өвчтөнд хэрэглэхээс гадна зүрхний өвчлөлтэй хүнийг мэс засалд бэлтгэх, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд донор хүлээж буй өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлэх зэргээр хэрэглэх боломжтой юм. ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэний хувьд хоёр талын уушигны үйл ажиллагаа алдагдаж, зохиомол амьсгалын аппаратанд орсон боловч биеийн байдал дээрдэхгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орж, амь насанд аюултай байдал үүссэн байсан. Тиймээс манай эмнэлгээс ECМО аппартыг мэргэжлийн багийн хамт ХӨСҮТ-рүү явуулж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Ингээд хоёр эмнэлгийн хамтарсан эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарын багийн тусламжтайгаар тухайн өвчтөний биеийн байдал сайжраад байна.
УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн Зөвлөх эмч Ц.Ганбат:
УНТЭ-ийн эрчимт эмчилгээний тасгийн н.Мөнх-Очир ахлагчтай багийн хамт олон ХӨСҮТ-д очиж 9 хоног ажилласан. Цаашид энэ төрлийн ECМО шиг аппаратаар улсын гуравдугаар шатлалын эрчимт эмчилгээний тасгуудыг хангах шарадлагатай. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай тул өвөлдөө ханиад томуу ихтэй байдаг. Үүнээс үүдэж амьсгалын дутагдалд орох явдал их.
Манай Эрчимт эмчилгээний тасгийн нас баралтын нэгдүгээр шалтгаан нь амьсгалын дутагдал ордог. Жилд 30-40 хүн зөвхөн амьсгалын дутагдлаас болж нас бардаг бөгөөд сэргэх боломжтой хүмүүстээ тус аппаратыг хэрэглэнэ. ECМО аппаратыг хэрэглэх хэд хэдэн заалттай. Хамгийн гол нь өвчтөний уушиг сэргэх боломжтой байгаа үед уушиг түр орлох аппаратыг суурилуулах ёстой. Уушигны архаг өвчин, өндөр настан болон сүрьеэ өвчний хүндрэлийн үед тус аппаратыг хэрэглэх боломжгүй юм.
Сэтгэгдэл0
Хаа нэгтээ хүн үхэж дээ..Хүн үхэхээр өөрсдийгөө сурталчлаад эхэлдэг. Говь-Алтайн нэг цэрэг ангидаа зодуулж өнгөрсний маргааш нь цэргийн захидал махидал гэсэн юм гаргаад байсан..МАН-ын өгөр толгойлсон хулгайч нарын арга мэх..
Яг таалаа. Эд нарын арга заль мэх хуучирсан байна. Долоон буудлын Долгор гуай хүртэл мэддэг болжээ. Маш жижиг гарууд төрд байна гэсэн үг По.Ганбаа мэтийн үл мэдэгч бүтэхгүй этгээдүүд.....
Хэлэх үгээ мөн олов оо ганбаатар гишүүн ямар хамаатай юм бэ амьсгалын аппаратаар хүний амь аврагдлаа гэхэд түүний орондь
Баяр хүргэе.Манай эрүүл мэндийн салбарынхан шинэ нөхцөлд хурдан дасан зохицож мэргэжлийн ур чадвараа ахиулж шат шатаар дэвшиж байгаад баяртай байна. Аливаа туршлага бол үнэлж баршгүй чухал зүйл юм шүү. Бид одоо дэлхийн түвшинд нэг байтугай алхам ойртож чадсан гэж бодож байна. Чаддаг юм нэг ч байхгүйгээсээ болж нийгэмд шаарлагдан гэрийн мухар сахиж, хийх ажилгүй болохоороо бусдын амжилтанд хорсч, атаархаж суудаг сошиалын хүн хогнууд бол манай дайсан юм. Тэд бол төсвийн хөрөнгөнөөс халамжаар дамжуулан цусалж хороодог шимэгч өт бясаа бөөснүүд юм. Сошиалын бясаанууд хиарах болтугай.
Хамгийн гол нь хөсүт яагаад ганц ийм аппаратгүй байна 1р эмнэлэг лнэг ганц аппараттай юм байна короно вирус ын гол хүндрэл хатгаа болж амьсгалын дутагдлаар хүндэрдэг гэдгийг аль ноднингоос хойш нэг жил ярьсан гэтэл мэдсээр байж тэр их хандиваар ганц аппарат авааүй байна шүү дээ эмч нараа ч бэлдээгүй байна 1 р эмнэлгийн ганц аппаратыг авчирч байх юм ер нь олон хүн хүндэрвэл ямарч авралгүй юм байна л даа ганц хүн хүндэрсэн байхад ингэж байх юм
Мундаг Дэлхийн тувшинд ажиллажээ
Их гялайлаа. Эрдэм нь дэлгэрэг.
hudlaa unetei apparat.d saraa awgai mongo harj l awsan. pcr labortorio beldeegui bsndaa
Манай эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд байгаад талархаж байна.
Эмч сувилагч асрагч эмнэлгийн бүх ажилчдадаа их баярлалаа. Та бүхэндээ бүгдэд нь аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе
Өнгөрсөн хавраас хойш л тэр их хандив тусламжийн мөнгөнөөсөө хэд хэдэн ECMO авчихаач дээ гэж иргэд мөн ч их гуйсандаа. Ганцыг л авсан юм байна. ХӨСҮТд цаашид ч маш хэрэг болох аппарат биздээ. Цаашид ч энэ удаагийнхаас ч хүнд томуу халдвар гарах нигууртай гээд бичээд байгаа.
Бусад орнуудад настай хүмүүс илүү хүндэрч энэ ECMOд орж байна гэсэн мэдээ яваад байсан. Настай хүнд болохгүй гэж арай ташаа байхаа
“масс шинжилгээ” авах гэж Лажий дарга юу гуцна бэ? массаас вирус илэрлээ гээл амбаарсэлмаа амбардаад байсан. ЭМЯ эмч мэмч нар яасан том том масс бэ?
УКТЭ ийн Мөнхочир эмч л гадаад сурсанаа хийсэн тэгсэн чинь дарга нар нь өөрсдөө хийсэн юм шиг шоудах юм аа