sonin.mn
3 сарын 3-нд Туркийн Эрүүл Мэндийн Яамны удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлгэв.
 
Хурлын үеэр БНХАУ-ын  "Кэ Шин" компанийн шинэ коронавирусийн эсрэг вакцины Турк дахь  клиникийн туршилтын ажил хариуцсан Хасетепе их сургуулийн мэргэжилтэн: " "Кэ Шин" компанийн вакцины гурав дахь шатны туршилт 83.5% үр дүнтэй байж, коронавирусээр өвчилсөн хүмүүсийн өвчин хүндрэхээс 100% сэргийлэх хүчин чадалтайг харууллаа" гэжээ.
 
Мөн уг хуралд оролцсон Хасетепе их сургуулийн биологийн ухааны профессор Шерхат Унал клиникийн гурав дахь шатны туршилтын ерөнхий байдлыг танилцуулахдаа : "Туршилт өнгөрсөн оны 9-р сарын 14-с эхэлж Туркийн 24 туршилтын төвд сайн дурынхныг ажиллуулсан. Өнөөдрийг хүртэл 18-59 насны нийт 10 мянга 216 сайн дурынхан вакцин туршилтад хамрагдаад байна" гэсэн байна. 
 
н.Баатар