БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ хоёр улсын харилцааг “салхи шуурга, аливаа сорилтын өмнө уул мэт бат бөх” хэмээн тодорхойлжээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар арваннэгдүгээр сарын 18-нд БНХАУ-ын Шэньжэнь хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэлэлцээ хийж, хоёр талын стратегийн түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагаа болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.
Ши Жиньпин уулзалтын үеэр дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж, олон улсын харилцаанд тодорхойгүй байдал нэмэгдэж буйг онцолжээ. Гэсэн хэдий ч Хятад, Оросын харилцаа гадаад орчны өөрчлөлт, геополитикийн сорилтоос үл хамааран тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэсэн байна.
Тэрбээр хоёр улсын стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ олон улсын болон бүс нутгийн асуудлаарх уялдаа холбоогоо хадгалах нь чухал болохыг илэрхийлжээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Хятадын харилцаа өндөр түвшинд хүрч, худалдаа, эдийн засаг, эрчим хүч болон олон улсын хамтын ажиллагааны салбарт өргөжин хөгжиж байгааг онцолсон байна. Мөн хоёр улс олон улсын тавцанд харилцан ойлголцол, стратегийн түншлэлээ бэхжүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэжээ.
Хэлэлцээний үеэр талууд эрчим хүч, санхүү, өндөр технологи, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааны боломжуудыг авч үзсэн байна. Түүнчлэн олон улсын аюулгүй байдал, Украины дайны нөхцөл байдал болон бүс нутгийн тогтвортой байдалтай холбоотой асуудлаар санал солилцжээ.
Хятад, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, дипломат харилцааны хүрээнд улам нягтарч байгаа юм. Хоёр улс НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон улсын механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, олон улсын харилцаанд олон туйлт тогтолцоог дэмжих байр сууриа илэрхийлсээр ирсэн.
Гэхдээ Орос, Хятадын стратегийн ойртолтыг барууны орнууд анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ялангуяа Украины дайны нөхцөлд Бээжин, Москвагийн харилцаа олон улсын дипломат харилцааны чухал асуудлын нэг хэвээр байна.
Ийнхүү Шэньжэнь хотноо болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт нь Хятад, Оросын стратегийн түншлэлийг үргэлжлүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын гол асуудлаар байр сууриа уялдуулах зорилтыг дахин нотолсон дипломат үйл явдал боллоо.
Г.Бямба
Пүрэв - 11 сарын 19,
2026
Сэтгэгдэл5
Улс төрчид ийм бузар шүү !!! Хэдхээн жилийн өмнө дайтаж байснаа мартсан мэт өнөөдөр бие биендээ нял үсрээд л,мөдхөөн ар араасаа хутга дүрэлцэнэ дээ....,
Хүрэлсүх Нямка 2 хэдхэн жилийн өмнө найз байлаа
Барууны гол зорилго эхлээд орос дараа нь хятадыг сөгдүүлэх гэдгийг тэд эрхбиш мэдэгүй дээ,
Одоо ерөнхийлөгчийн сонгууль явуулаад хэрэггүй. Монгол улсад улс төрийн тогтолцооны эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл 1-рт Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх, 2-рт Ерөнхийлөгчийг ард түмнээс бус УИХ-аас сонгодог болгох, 3-рт УИХ-ыг хоёр танхимтай болгох, 4-рт Одоогийн бүх намуудыг татан буулгаж, олон намын үйл ажиллагааг хориглох, 5-рт олон шашины үйл ажиллагааг хориглох, 6-рт мөнхийн хоёр хөрш ОХУ, Хятад улстай дайсагнасан улсуудтай стратегийн болон хамтын ажиллагааны аливаа гэрээ, хэлцэл байгуулахыг хориглох, 7-рт шүүх, прокурор, АТГ, цагдаагийн удирдлагыг ерөнхийлөгч биш, УИХ-аас сонгодог болгох, 8-рт УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намуудаас салгах, 9-рт Ашигт малтмалын ордыг эрэн хайх, ашиглах гэрээг гадаадын компаниудтай биш, зөвхөн Монгол улсын Засгийн газар ба гадаад улсуудын Засгийн газруудын хооронд байгуулах. Зөвхөн ийм нөхцлүүдэд монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал удаан хугацаанд хангагдана.
Битгий хуцаад бай егер коммунистаа. Бvх юмыг устгахнээ