sonin.mn
Нийслэл хотод коронавируст (Ковид-19) халдварыг илрүүлэх шинжилгээний 22 цэг ажиллаж байгаа бөгөөд Eruul.gerege.mn сайтад хандаж урьдчилан цаг авсан иргэдэд үйлчилнэ. Зайлшгүй яаралтай /буяны ажил, хүний бие гэнэт муудах гэх мэт/ шалтгаанаар хөдөө орон нутаг явах иргэдэд аймгийн Онцгой комисс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тодорхойлолт, хамаарал бүхий иргэний баримт бичгийг үндэслэн НОК-ын Шуурхай штаб шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.
 
Гуравдугаар сарын 4-ний 20:00 цагийн байдлаар Eruul.gerege.mn сайтад хандсан иргэдэд цаг олгосон байдлыг танилцуулъя.
 
Гуравдугаар сарын 5-нд 17450
Гуравдугаар сарын 8-нд 5560
Гуравдугаар сарын 9-нд 2000 гаруй цаг олгосон байна.
 
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС