Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээрх шинжилгээний цэгт цаг аваагүй иргэд очин, цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс иргэд, цагдаа нарын хооронд бага зэрэг үл ойлголцол үүссэн байна.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамираас энэ талаар тодруулахад "Шинжилгээ өгөхөөр дараалалд зогсож байгаа иргэдийн цагийг цагдаагийн алба хаагч нар шалгаж байгаа юм. Гэтэл цаг аваагүй иргэд дараалалд зогсож, бөөгнөрөл үүсгэн, иргэдийг бухимдуулсан асуудал үүссэн. Ер нь цаг аваагүй иргэд дараалалд зогсож, ачаалал үүсгэж байна.
Бид цаг аваагүй иргэдэд үйлчлэхгүй гэдгээ байнга хэлж байгаа. Гэтэл цаггүй иргэд зовлон тоочдог, яаралтай хөдөө явах гэсэн юм гэдэг. Тэр бухимдлаа иргэд эмч, цагдаагийн алба хаагч руу гаргаж байна. 48 дугаар сургууль дээр цагдаа нар цаггүй иргэдийг оруулахгүй гэсэн. Цаг аваагүй 20 орчим иргэн шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Одоо нөхцөл байдал хэвийн, шинжилгээний цэгүүд шинжилгээгээ авч байгаа" гэсэн юм.Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Хэдий бүх нийтийн амралтын өдөр ч гэлээ эмч, эмнэлгийн ажилтнууд дотроо зохион байгуулалтад орж, иргэдээс шинжилгээ авсаар байгаа юм. Иймээс иргэдийг цагдаагийн алба хаагч, эмч, эмнэлгийн ажилтны шаардлагыг биелүүлэн, цаг авч, соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл0
Шинжилгээний цаг аваагүй хүмүүсээс илүү мөнгө авахад л цэгцэрнэ шүү дээ.
МАН туршилтаа зогсоо 202.9.47.9 саяхан Япончууд тахлын нян үржүүлж монгол цэргүүд дээр туршдаг байсан.МАН яг ийм туршилт монголын ард түмэн дээр явуулж байна..Хятад вакциныг Хүрэлсүх, Нямдорж, Сү.Батболд,Лүндаажанцан,Миеэ,Хаянхярваа .Ж.Мөнхбат нарт эхний ээлжинд тарьж аюулгүй гэдгийг нотолсны дараа ард иргэддээ хий... МАН Монголын ард түмэн дээр хятад вакцинаар туршилт хийхээ зогсоо..
Huuli durem juram zurchdug humuusiig shuud gazar deer n buuddag huuli gargaj baij ene zerleg uher araatanguudiig hun bolgono. Uur arga baihgui.
Тэр Тамир гэгч мал болрн.түүний адил сүрэгт нь Цаг чинь авья гэхэд байхгүй Өөрсдөө ороод авах гээд үз дээ Тэгээд яах юм