Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны холын эргүүлийн 3 дугаар ээлжийн бүлэг “Юнити” секторын “Маёом” сууринд 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэг гүйцэтгэж байна. Тус бүс нутагт орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, малын хулгай, дээрэм зэрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэн, цагийн байдал хурцдаж байгаа юм. Тухайлбал, энэ сарын 03-ны шөнө “Маёом” сууринаас 20 гаруй километрт орших “Боуда” тосгонд зэвсэглэсэн этгээдүүд үхэр хулгайлах зорилгоор иргэд рүү халдлага үйлдэж, буудалцаан боллоо. Энэ үеэр зэвсэгт дээрэмчдээс дөрөв, халдлагад өртсөн энгийн иргэдээс 23, нийт 27 хүний амь үрэгдэж, 25 хүн шархадсан байна. Шархадсан иргэдийн ихэнх нь 6-22 насны хүүхэд, эмэгтэйчүүд байжээ. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн хэргийн газар цаг алдалгүй очиж, орон нутгийн эмч нартай хамтран шархадсан иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, “Манкиен” суурин дахь хүмүүнлэгийн эмнэлэг рүү зөөвөрлөсөн юм. Эмнэлгийн яаралтай тусламж болон шархтан татан гаргах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулж, олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан монгол цэргүүдэд “Маёом” суурины дарга Хон Жеймс Чуол Гатлуак “Цагийн байдлын тогтворгүй энэ үед манай сууринд холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа олон иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахад томоохон дэмжлэг үзүүлсэнд баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ. Олон иргэний амь насыг хохироосон зэвсэгт дээрэмчдийн эсрэг болон хулгайлагдсан 9500 үхрээ буцаан авахаар 5000 гаруй орон нутгийн иргэд тухайн бүс нутагт цуглараад байгаа тухай албан бус мэдээлэл байна.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Малын хулгайг цэрэг армийн хүчээр хийдэг юм бн! Манайхан туршлага авч байгаа байх даа!
АНУ-д харууд ази иргэдийг ялгаварлан гадуурхаж байхад, тэнэг монголчууд африкт харуудын амь насыг аварч тэнэгтэх юмаа.
Энэ үзэгдэл шинэ биш зөвхөн чех словени эхнэрүүдээсээ Азийг үзэн ядах орос вирус авчихсан Трампаас болж ил л гарч байгаа.Угаасаа Америкд Азиудын эсрэг гэмт хэргүүдийг хар халтар оросууд бусад хүмүүсээс хоёр дахин их үйлддэг. Энэ нь тэдний ертөнцийг үзэх үзэлтэй нь холбоотой.Орос слав угсааныхан католик шашинт латин угсааны Франц Испани Италитай адил евроцентрист үзлийг нь зөвшөөрдөггүй Азид дайсагнаж,зөвшөөрдөг Негр Арабуудад элгэмсдэг. Харин Британи Германийн Англосаксон угсааны протестант шашинтнууд Кельт Скандинавчуудын хамт Азийг хүлээн зөвшөөрдөг учраас элгэмсэг.Тиймээс ч Америкд Азиуд ажилч хөдөлмөрч үнэнчээрээ зартай.
Чамаас нэг зүйл асууя. Америк тэргүүтэй барууны орнуудад ази хүмүүс харууд аас илүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж харуудаас илүү дорд үзэгддэг гэсэн үг үү?
Мундаг шүү. Манай цэргүүд гадаадад үүрэг гүйцэтгэхээрээ үнэхээр ажил хэрэгч, дүрэм журмаараа байдаг, дайчин гэдгээрээ магтагддаг. энд байхаараа зарим нэг нь асуудал гаргаад ЗХ-ний нэрийг баллаад байх юм.
Та бүхэндэа их баярлалаа. Бүгдэд нь амжилт хүсэн ерөөе
Хэдэн бор цэргүүдийг минь аврал буяндаа авч хайрлахыг Бурхан багшаасаа хүсэн мөргөмой.
Социализмын үед Оросууд хэдэн Монгол бор цэргүүдийг маань нусгай намхан майга гээд л их доромжилж инээлддэг байсан.Онигоо эзэнгүй сул яриа бол их гаргадаг байлаа шүү дээ. Оросуудыг Чойроос урд хил дээр 2 цагийн дотор оччихсон байхад (боломжгүй) Монголчууд маргааш нь дөнгөж уварч цувран Зүүнбаянгаас хөдөлж байсан гээд л.Монголд Монголчууд биш Оросууд өөрсдөө эзэн байснаа мартчихсан.Тушаал аваад бэлтгэчихсэн байсан Оросуудаас юу ч мэдээгүй Монголчууд хоцрохгүй яадаг юм.12 мянган албан хаагчтай дивизийг хөдөлгөхөд 10 цагийн бэлтгэл хэрэгтэй байдаг.