Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны үзүүрт нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн барилгыг оршин суугчдын гомдлын дагуу албадан буулгаж, газрыг нь чөлөөллөө. Тус барилгыг барьж эхлэхэд хорооны Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас буулгахыг, барилгаа үргэлжлүүлэн барихгүй байхыг удаа дараа сануулсан. Гэвч эзэд нь “Бид хөөцөлдөөд зөвшөөрлөө бараг авч байна. Хүмүүстэй ярьж тохирсон” гэх зэрэг тайлбар хийсээр хөл хорионы үеэр барьж дуусгажээ.
Албадан чөлөөлөлт хийснээр 120 ам метр талбай нийтийн эзэмшилд эргэн шилжиж, хүмүүс зорчих замтай болж байна. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1400 өрхийн 5600 иргэнтэй, орон сууцны хороолол олонтой. Гэтэл ногоон байгууламж байхгүйн зэрэгцээ далан дагуулж барьсан хуучны тоосгон болон төмөр гарааш, байрны энд тэнд барьсан өргөтгөл олон, хог новшиндоо дарагдаж, шороо бужигнасан орчинтой. Мөн хүүхдүүд хөндөлсүүлж тавьсан машинуудын дундуур аюултай орчинд тоглож байна.
Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний А/1097 захирамж, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/273 дугаар захирамжийн дагуу тус газарт чөлөөлөлт хийлээ.
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
Сэтгэгдэл0
сайн бна, ер нь хотын үзэмж гутааж бгаа өөр өөр хэмжээ, хийц загвартай өргөтгөлүүдийг бүгдийг нь буулгамаар юм,
Хүүхдийн паркийн өмнө төмөр замын далангийн хажуугаар дунд гол дотор ёстой нэг эзэнгүй газар мэт авирлан дураараа янз бүрийн барилгын балгас шиг пм барьж байгааг бага дээр нь нурааж дарж авахгүй бол даварч гүйцлээ
Хотыг минь Төв аймгийн алдарт уяач жинхэнэ бүгдийг нь идчихсэн дээ.Өрөвдөх юмгүй юу ч үлдээлгүй.Тэгээд өөрийнх нь шүүгчид зөвтгөсөн.
Ингэж нэш гялайх гэж ,
Сайн байна. Дэмжиж байна. Иймэрхүү хууль дүрэмгүй юм шиг загнадаг оркуудын хандыг нь хага дарж байх хэрэгтэй. Соёл иргэншлийг үл тоогч өмхий хар оркуудаас бүрдсэн хуаран байгуулж хог новш, шуудуу суваг цэвэрлүүлэх ажил хийлгэх хэрэгтэй.
Сайн байна.