sonin.mn
Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1006  удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 100 иргэний амь насыг авран хамгааллаа.
 Тухайлбал, 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:05 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санто” хотхоны баригдаж байгаа барилгын 16 давхарт гал гарлаа гэсэн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, тус барилгад гүйцэтгэлийн ажил хийж байсан 3 компанийн 75 ажилтныг утаажилтын бүсээс гаргаж, угаартсан 8 иргэнийг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т хүлээлгэн өглөө  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.