Монголчууд бид Чингис хаан ба түүний удмын хаадын хийсэн аян дайны явцад тухайн газар нутагт үлдэж суурьшсан бөгөөд эдүгээ монгол хэл, соёл, ёс заншлаа хадгалсаар ирсэн тухайлбал, Дээд буюу Хөх нуурын монголчууд, Цастын монголчууд, Дунсиань монголчуудын тухай болон мөн Энэтхэг, Пакистан ба Афганистанд оршин суудаг цөөхөн хэдэн “Могол”-чуудын талаар олонтаа сонсож байсан билээ. Харин, өдгөө төрөлх монгол хэлээ матрсан хэдий ч өөрсдийгөө 13-р зууны монголчуудаас гаралтай хэмээн үздэг Польшууд амьдардаг нэгэн суурин Польш улсад байдгийг тэр бүр мэдэхгүй байх. Энэ тухай уншигч танд сонордуулахыг хүснэм.
1241 оны эхээр монголчууд анх Польш руу довтолсон бөгөөд тэднээс гаралтай гэх татар-монголчууд Польшийн төв хэсэгт амьдарч байсан болохыг илэрхийлэх олон шинж тэмдгүүд өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Тэдний ул мөр Лодьз мужийн Згиерс дүүргийн “Монколице” (Mąkolice) хэмээх сууринд үлдсэн байх магадлалтай гэж зарим түүхчид үздэг.
Яцек Токарчыкийн Лодзь хотын 3 дугаар Телевизын сувгаар 2019 оны 10 дугаар сард явуулсан "Монколице-Мартагдсан суурин" хэмээх сурвалжлагад Лодьз хотын ойролцоох энэхүү тосгоны зарим нууцын тухай өгүүлсэн байна. Энэ бол жижигхэн, нам гүмхэн суурин юм. Өнгөц харахад татар эсвэл монголчуудын удам энд амьдарч байгааг илтгэх зүйл огт үгүй. Гэсэн хэдий ч эндхийн иргэд монгол гаралтай болохыг олон баримт нотолж байгааг тус бүс нутгийг судлаачид онцолсон байдаг. Тухайлбал, 20 дугаар зууны эхэн үед уг тосгонд гоёл чимэглэлийн зүйл болгон ашиглаж байсан нам дээвэртэй, ханан дээрээ татарын тамганы сийлбэртэй гэх өвөрмөц барилгуудын үлдэгдлийг хэлж болно. Мөн түүнчлэн өнөөдөр та энд “Ази” зүс царайтай, амьдралын өвөрмөц дэг жаяг бүхий хүмүүсийг ч харж болно.
“Монколице”-гийн оршин суугчдын гарал үүслийн талаар олон жилийн турш хэн ч чанга дуугардаггүй байж. Энэ нь өнөөдрийг хүртэл эндхийн хэдэн арван байшингуудын дотор хориотой сэдэв байсаар иржээ.
Тус суурин бол Гловно тосгонд оршдог бөгөөд Лодзь мужийн Згиерс дүүрэгт харьяалагддаг. 2015 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогоор “Монколице” суурины хүн ам 615 байсан ба үүнээс 49.7% нь эмэгтэйчүүд, 50.3% нь эрэгтэйчүүд байв. Тус сууринд Гловно тосгоны оршин суугчдын 13.0 орчим хувь нь амьдардаг ажээ.
Тэдний гарал үүслийн талаар “Монколице” суурин дахь “Гэгээн Войчэх”-ийн сүмийн 1960 оны “Он цагийн бичиг”-т, “. . . Польшийн хамгийн эртний сурвалж бичгүүдэд тэртээ 13-р зууны “Монголице” (анх ингэж нэрлэдэг байж) –г дурдсан байдаг ба эндхийн хүмүүс нь өөөрсдийгөө дорно зүгээс гаралтай гэж үздэг. Тэд өөрсдөө нүүдэлж ирсэн үү, эсвэл тэднийг энд авчирсан уу гэдгийг тогтооход хэцүү. Өнөөдөр хүртэл энд ази царайтай хүнтэй тааралдаж болно” хэмээн тэмдэглэгджээ.
Энэ нь гайхмаар сонсогдож байгаа ч шалтгаангүй зүйл огт биш юм. Тухайн газар нутагт энэ суурины онцгой шинж байдлыг үргэлж онцолж ирсэн бөгөөд энэ нь оршин суугчдын өвөрмөц зүс царай, зан заншил, соёл, хөрш зэргэлдээ хот, суурингуудаас онцгой, тусгаарлагдсан байдал зэргээр илэрдэг байж.
Мэдээжийн хэрэг, үүнтэй холбоотой янз бүрийн түүх, домог байсан боловч тэдгээрийг хэн ч, хэзээ ч зохих ёсоор нь бичиж, дүн шинжилгээ хийж, шинжлэх ухааны эх сурвалжид тулгуурлан үлдээсэн нь үгүй бөгөөд энэ нь ямар нэгэн хэмжээгээр домог ч юм уу, зарим талаараа уран зөгнөлт түүх ч юм уу гэдгийг хараахан тогтоож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.
Энэ хэр үнэн юм бол?
Хэдэн зуун жилийн турш эндэхийн оршин суугчид нь өөрсдийн талаар ярихыг цааргалж, гарал үүсэл болоод амьдрал ахуй, суурингийнхаа щастир түүхийг хэнтэй ч хуваалцдаггүй байсан болохоор л энэ үнэхээр үнэн үү, үгүй юү гэдгийг тогтоох боломжгүй байв.
Эрт дээр үеэс хадгалагдан үлдсэн сурвалж бичгүүдийн заримд нь тэд “энд биднийг орхиж, амьдарцгаа гэсэн” гэх товч мэдээллийг өгдөг байсныг тэмдэглэсэн байдаг аж. Тэднийг судалахаар ирсэн эрдэмтэн, судлаачдын ихэнх нь “Монколице”-гийн оршин суугчид нь Дорно зүгээс гарал үүсэлтэй болох тухай мэдээллийг л олж авдаг байв.
Энэ нь сурвалжлагч Ейжы Пежыньскийн бичсэн “Монколице дахь татаруудын суурин, маш сонирхолтой түүх ба хэцүү асуултууд” өгүүллээс болон дээр дурдсан “Монколице –Мартагдсан суурин” сурвалжлагад оролцож ярилцлага өгсөн тэндхийн оршин суугчдын ярианаас харагдаж байна. Тэдний нэг болох Мария Донбровска гэдэг эмэгтэй . . . “ Нэгэн харь омгийнхон энд суурьшиж амьдарцгаасан, дараа нь хүүхдүүд төрж, ам бүл нэмцгээсэн, гэх мэтээр энэ суурин бий болсон гэж манай аав ярьдаг байсан. Яг одоо бид Монголчуудтай ямарч төсгүй л дээ, гэвч яагаад тэднээс гарал үүсэлгүй гэж хэлэх билээ” хэмээн ярьж байна.
Эндхийн хүмүүс өөрсдийн талаар огтхон ч ярьдаггүй, түгжигдмэл, дурамжхан байдаг байсны дээр "Дэлхий ертөнц биднийг мартсан юм" хэмээн хэлдэг, ярьдаг байсныг үндэслэн “Монколице”-гийн оршин суугчдыг үргэлж бусдаас дорд үздэг байжээ хэмээн дүгнэдэг.
Профессор Генрик Самсонович “Конрад Мазовецки” номондоо 13-р зууны үед татар цэргийн олзлогдогсдыг тэр үед Польшийн төв нутагт суурьшуулсан байж болзошгүй тухай бичсэн байдаг. Эдгээр бүлэг хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам нутгийн хүн амтай холилдон , тэдний ёс заншлыг дагаж ирсэн ба тэдний өвөрмөц царай зүс, уламжлал, соёл нь өнөөг хүртэл хадгалагдсаар иржээ хэмээн зохиогч дурдсан байна.
Түүнчлэн Лодзийн их сургуулийн угсаатны зүй ба соёлын антропологийн хүрээлэнгийн захирал асан, профессор Владислав Барановски “Монколице”-гийн үүслийг туйлын сонирхолтой сэдэв гэж үздэг нэгэн.
Тэрээр энэ асуудлыг шинжлэн судлах хамгийн сайн арга бол одоо байгаа эх сурвалжуудаас иш татсан байх, өөрөөр хэлбэл хадгалагдсан дурсамж, он цагийн бичиг, бодит баримтууд, оршин суугчдын ам дамжсан яриа зэргээс иш татах явдал юм гэж үзэж байна.
Эртний түүхийн сурвалж бичгүүдэд “Монколице”-г олзлогсдыг цөлдөг газар байсан, дорно зүгийн олзлогдогсдыг энд суурьшуулсан гэж тэмдэглэсэн байдаг аж. Юутай ч хуучны шастируудад анхны нэрийг нь “Монголице” гэж тэмдэглэжээ.
Харин Польшийн он цагийн түүх бичиж үлдээсэн Ян Длугошийн тайлбарласнаар Орду, түүний үеэл Байдар хан нарын удирдсан ангиудын нэг хэсэг нь Ленчица (Łęczyca), Щерадз (Sieradz), Куяавы (Kujawy) зэрэг хот руу, Краковаас байруун хойд зүгт чиглэжээ. Энэ анги нь хахир хатуу өвлийн хөлдсөн намаг, Ленчица орчмын ойгоор дамжин өнгөрч Ленчица дахь цайз руу довтлох ёстой байжээ. Ийнхүү тэдний зарим нь замдаа үлдэж суурьшсан ч байх магадлалтай бөгөөд уг “Монголице” хэмээх суурин үүссэн байж болох юм хэмээн зарим судлаачид үздэг.
Ямартай ч эндхийн оршин суугчид өөрсдийгөө монгол гаралтай гэж үзсээр байгаа ба асуудлыг нэг мөр болгохын тулд тэдэнд генетикийн судалгаа хийх нь илүү оновчтой шийдэл ч байж болох юм.
Ц.ЧУХАЛХҮҮ
Сэтгэгдэл0
Тэнэгтэх юмаа. Хаа холын польшийн асуудал өмхий монголчуудад ямар хамаа байнаа.
Чи хэзээ ч европ хүн болохгүй за, чаддаг юм бол цусаа хусаж арьсаа соль.
202.9.46.2 орос тролл байна даг
МОНГОЛЧУУД БИД ПОЛЬШИЙН ХААНЫГ ЦААЗАЛЖ ТОЛГОЙГ НЬ МОДОНД ӨЛГӨСӨН НЬ БОЛ ҮНЭН БИЛЭЭ ПОЛЬШУУДАА БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДСИЙГ УУЧЛААРАЙ
Сонин мэдээлэл байна. Та цааш нь судлаарай. Та мундаг юм аа.
Өмхий ч гэлээ миний өвөг дээдэс юмаа. Гарал үүсэл нь тодорхойгүй чам шиг гөлөг биднийг дүгнэх хэн бэ?
Чи ч гэсэн золбин гөлөг шдээ
Энэ өмхий хужаа нарын коммэнтийг битгий тоогоорой өөр сайхан зүйлүүд тодруулж бичээрэй
Үлгэрт итгэдэг хүүхэд насандаа байгаа бидэнд яг таарсан мэдээ бн.
белорусын Татар тосгоноос их түүхч Вернадский гаралтай Белорус Польш хил залгаа...
хужаагийн эрлийзүүд бүү атаарх
нэг их сүржигнээд байх юм алга. Одоо генийн шинжилгээ гэж юм гарсан. Түүгээр үзээд хаанахын хэн болох нь тодорчих юманд худлаа таамаг гаргаж шоудах утгагүй,хошин юм.
Өмхий монгол гэж юу солиороод байгаа пда вэ. Тэгж ярих юм тэр сэхээтэн соёлтой европчууд чинь түмпэнтэй баас шээсээ шууд цонхоороо цацдаг байсан юм. Тэгээд шляп өргөн ирмэгтэй малгай, тэр баасан дээр явахын тулд өндөр өсгийтэй гутал гарсан юм. Тэр соёлтой европ чинь булчингийн тахал буюу бубонная чумагаар гуравны нэг нь хиарсан заваан пдакууд. Өмхий монгол гэнэ шүү, яахав мах иддэг монголчууд үсрээд л хонины шивтэр, адууны хөлс, аргалын үнэр л үнэртэнэ биз. Тэгээд тэр баас шээстэйгээ холилдсон европчууд чинь өмхий заваан баас шээс хулмасныхаа үнэрийг дарах гэж о дэ колон буюу одеколон үнэртэй ус гаргаж авсан юм. Түүхийг судал, өмхий монгол гэсэн дурак минь.
хуцаа гичий минь.
Польшийн асуудал өмхий монголчуудад ямар хамаа байнаа.
Нэг хэсэг дарлаж байлаа гэж хужаагийн шээс чи юу мэдэхэвдээ
Энэ байшингийн наана ямар сайхан битүү өвс ургамал ургаа вэ? монголын хөдөө хээр тал хэзээ ийм өвс ургамал цэцгээр битүү ургах бол доо.
Манайд бүртгэлтэй АН гэдэг гамингийн өмхий жорлонгийн гишүүд дэмжигч нэртэй монгол нэртэй ,монгол хэлтэй золбин хүн хогнууд язгуур монголчуудыг өмхий гэж хараадаг нь аргагүй юм. 1921 онд Хиагтийн гудамжинд толгойгоо тас цавчуулсан өвөө нарынхаа өшөөг монголчуудаас авах гэж хорсч явдаг гамингууд арга байж уу. Гамингийн АН г үтэр түргэн дарж устгая,монголчууд аа.
ХИАГТАД НЭГ Ч ХЯТАД ҮХЭЭГҮЙ ОРОСУУД ХАМГААЛЖ БАЙГААД ВОГАНД СУУЛГААД ТАНЖИН ХҮРГЭЖ ӨГСӨН ЮМАА МАЛАА
Өмхий монгол гээд байгаа новш юу вэ чи ???? Чи бол монгол хүн биш байна аа ..... Монголын түүхийг юу ч мэдэхгүй Монголчууд Польш байтугай дэлхийгээр дүүрэн байна
МОНГОЛЧУУД БИД ПОЛЬШИЙН ХААНЫГ НЬ ЦААЗАЛЖ ТОЛГОЙГ НЬ МОДОНД ӨЛГӨСӨН НЬ БОЛ ҮНЭН БӨЛГӨӨ ПОЛЬШУУДАА БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДСИЙГ УУЧЛААРАЙ
Za bolij uz mon bailaa ch odoo ul morgui boltoloo tsus holildson bgaa
Дээр бичсэн постуудаас харахад манай монголчууд их л ёс суртахуунгүй болж байгаа юм байна даа. Үүнд төр засаг анхаарахгүй бол...
Татар бол Монгол биш, ихэнх монголчууд одоо өвөрмонгоолд байгаа. Мандуул хаан, Мандухай хатан, Батмөнх нарын үеэс урагшилсан. Одоо хятадууддаа буцаад дарлагдаад сууж байгаа. Түүхийг хэсэгчилэн судалдаггүй юм. Ертөнцийн үүслээс нь эхлэж судлаарай.