sonin.mn
Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач оюутны хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ. 17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй INTERNSHIP-2k21 хөтөлбөрт мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус та бүхнийг Голомт банкны чадварлаг хамт олонтой нэгдэхийг урьж байна.
 
Голомт банкны судлаач оюутан болсноор дараах давуу талтай
Монгол Улсын шилдэг банкнуудын нэг Голомт банканд мэргэжлийн цалинтай дадлага хийх; 
Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдах;
Мэргэжил болон карьерийн зөвлөгөө авах; 
Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутнаар шалгарах;
Чадварлаг хамт олонтой нөхөрлөж, тэднээс суралцах боломжтой.
 
Тавигдах шаардлага: 
 
1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4-р түвшний оюутан байх
2. Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх
 
Бүртгэлийн хугацаа: 2021.05.10 – 2021.05.21 хүртэл явагдана. 
 
Та http://student.golomtbank.com вэбсайтаар орж онлайнаар анкетаа бөглөн ирүүлээрэй.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99242994 
 
Танд амжилт хүсье!