Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-н хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна.
Энэ цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг (хороо)-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл0
7 цагаас эхлүүлчихээч дээ!!
Ovooshdee suuliin 30 jil sonsoogui sain uiliin ehlel bna ert bosvol negiig uzne oodlohod sanah sereh uruudahad untah ideh gedeg yum shuu!
Энэ шийдвэр гаргадаг даргаа, Энэ тогтоосон хугацааг өөрчлөхгүй мөрдөх нь хүмүүний эрүүл мэндэд тун тустай. Гэтэл та одоо, дараа нь намар дахиад өөрчилдөг. Энэ чинь хүмүүнд гэм үүсгэдэг. Үүнийг та анхаарчихаач. Та жилд хоёр удаа олон түмний тогтсон зуршлыг өөрчилж гэмнэх, өвчлөх байдалд оруулах ямар хэрэг байна. Эсвэл Та ийм муу хүн үү?