сонин mn
Өнөөдөр нийслэлийн төв талбайд их хотын номын баяр болно. Гурав хоног үргэлжлэх уг баяраар сонирхолтой, содон олон үйл явдал болох гэж байна. Тэдгээрийн нэг нь зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын бүтээлүүдийг шинээр багцлан хэвлүүлснээ олон нийтэд танилцуулах юм. Энэ талаар Г.Аюурзана цахим хуудастаа “Шинэ үеийн номын сан” хэмээх 10 боть номыг 2000-аад оны эхээр гаргаж байлаа. Шинэ зуун эхлэхэд өсвөр насандаа явсан залуус тэдгээр номыг уншиж өссөн хэмээн одоо ярьцгаадаг нь надад сайхан санагддаг юм.
 
Тэдний төлөөлөл болох “Альфа буук” номын дэлгүүрийг эрхлэн ажиллуулдаг залуус хар номуудыг ахин шинээр багцлан хэвлэх санал тавьсан нь саяхан. “Альфа”-гийнхан хар цувралыг өөр орчуулгуудаар минь нэмж баяжуулаад, зарим зузаан номыг нь жишигтээ тааруулан хоёр ботид хуваажээ. Ийнхүү хайрцаг шогол бүхий, жинхэнэ номын сан шиг жинтэй харагдахуйц 19 боть бэлэн болчихоод, номын баяраар нээлтээ хийхээр зэхэж байна” гэжээ. Түүний шинэ багцын онцлог нь 2000-аад оны дундаас хойш анхны хувилбараараа хэвлэгдээгүй “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд” боть болно. Энэ удаад яг анхны бүтцээрээ “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Есөн эсээ”, “Цасны роман”, “Хэвтрийн хүн” гэсэн дөрвөн хэсэгтэй хэвлэгдэж байгаа ажээ.
 
Б.Номуун
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин