ЖЕНЕВ. /Reuters/. Энэтхэгт анх илэрсэн коронавирусний “Дельта” хувилбараар халдварласан тохиолдол дэлхийн 80 улс орон, нутаг дэвсгэр, бүс нутагт бүртгэгдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээллээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос зургаагаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Мөн Их Британид анх илэрсэн “Альпа” хувилбараар халдварласан тохиолдол 164 улс оронд бүртгэгдээд байгаа бол Өмнөд Африкт тархсан “Бета” хувилбар 115 улсад илэрсэн байна. Үүнээс гадна Бразилд анх илэрсэн “Гамма” хувилбар бүртгэгдсэн улс орнуудын тоо 68-д хүрчээ.
ДЭМБ дэлхий даяар халдварын тохиолдол, нас барсан хүний тоо буурах хандлагатай байгаа ч олон оронд вакцины хүртээмж хангалтгүй байгааг анхааруулаад, ялангуяа Африкт халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 44 хувиар өссөнд ихээхэн санаа зовниж буйгаа мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Дэлхийн томоохон улс гүрнүүд дэлхийн хүн амыг цөөлөх гэж үхлийн халдварт вирус зохион бүтээдэг.
Яаралтай манай улсад орж ирж вакцины эсрэг ухуулга хийдэг хүн хогнуудыг түргэн дуусгах болтугай.
Тэнэгээ чи ч гэсэн халдвар авч үхнэ шдээ. Ямар тэнэг юм бичдэг юм бэ.
дельта корона вирус элэгний вирус шиг эмчлэгдэхгүй энэтхэг дельта вирус ходоод гэдэс идэж дээш бөөлжүүлж дүлий танх болдог дотор эрхтнийг устгадаг дашрамд дурдахад орсын холбооны улсад нээсэн "мирклюдюс" эм дельта вирусыг арилгадаг элэгний эмийг монгол улс бүртгэж оруулж ирэхгүй байгааг гайхаад бардаггүй юм орсыг үзэн ядна гэхэд арайч дээ Энэ монгол улсыг орсын дайсан болгоод байгаа хүмүүсээ яая гэж бодож байна