Коронавирусын эсрэг вакцин тариулаагүй 300 гаруй мянган хүнийг “Вероселл”, “АстраЗенека”, “Пфайзер” гэх гурван төрлийн вакцинаас өөрт тохирохыг нь тариулахыг ЭМЯ “урьсан” байна.
Энэхүү 300 гаруй мянган хүн 18-аас дээш настай. Гэхдээ архаг суурь өвчин, биеийн байдлын бусад шалтгаанаас улбаалан коронавирусын вакцин огт тариулаагүй гэдгийг ЭМЯ-ныхан онцолж байна.
Учир нь коронавирусын хүндрэлээр амиа алдаж буй хүмүүсийн 95 хувь нь вакцин огт тариулаагүй. Мөн халдварт өртөгсдийн 85-99 хувь нь вакцин тариулаагүй, эсвэл нэг тун тариулсан гэх “тоо” байна.
Харин коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндрэх, амь насаа алдах аюул багасч буй ажээ.
Коронавирусын эсрэг вакцины нөлөө өндөр байгааг олон улсын судалгаануудаас нотолж байна. Олон улсад 75-95 хувь, Монгол Улсад 85-95 хувийн нөлөө үзүүлж байгааг ЭМЯ-наас мэдээлж байна.
Одоогоор манай улсад коронавирусын эсрэг вакцины 3.6 сая тун тариад байна. Үүнээс хоёр дахь тунг хийлгэсэн буюу “бүрэн тунтай” 14 буюу түүнээс дээш хоног болсон 1.4 сая хүн байгаа юм.
Тэгвэл коронавирусын эсрэг бүрэн вакцинтай хүмүүс өвчлөлийн нэг хувь, эмнэлгийн хүндэвтэр ангиллын 1.9 хувь, маш хүнд ангиллын 0.3 хувийг эзэлж байна. Вакцинаар нь авч үзвэл, “Вероселл” вакцин хийлгэсэн хүмүүсийн 0.51 хувь, “АстраЗенека”-ийнх 1,05 хувь, “Пфайзер”-ынх 0.52 хувь, “Спутник”-ийнх 1,2 хувь нь халдвар авчээ. Ингээхээр коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан хүмүүсийн 1.01 хувь нь халдвар авсан тоо гарч байгаа юм.
Коронавирусын эсрэг вакцинжуулалт Улаанбаатар хотод хангалттай явагдсан. Нийслэлийн иргэд нэгдүгээр тунд 100 хувь, хоёр дахь тундаа 90 орчим хувьтай хамрагдсан. Тиймээс коронавирусын халдварын тархалт, эрсдэлийн сүүлийн дөрвөн өдөрт Улаанбаатар хотод халдвар буурчээ.
Тухайлбал, мэдээллээс харахад Улаанбаатар хотод өчигдөр буюу 2021 оны зургадугаар сарын 23-ны мэдээллээр 2213 хүнээс халдвар илэрсэн. Үүний 1179 нь Улаанбаатар хотод,1024 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Уржигдар буюу 2-ны мэдээллээр 2231 хүнээс халдвар илэрсний 1289 нь Улаанбаатар хотод, 934 нь орон нутагт байв. Мөн 21-ний мэдээллээр халдварын 2268 тохиолдол шинээр бүртгэгдсэний 1404 нь нийслэлд, 864 хөдөө орон нутгаас илэрчээ. 2021 оны зургадугаар сарын 20-ны мэдээлэлд 2400 тохиолдол зарлсан. Үүний 1557 нь Улбаанатар хотоос, 843 нь орон нутгаас илэрсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, энэ сарын 20-23-ныг хүртэлх сүүлийн дөрөв хоногт Улаанбаатар хотод 1557, 1404, 1289, 1179 халдвар бүртгэгдсэн.
Харин өмнөх өдрүүдэд нь илүү илэрч, тэр нь бараг тогтвортой гэж болохоор байв. Тухайлбал, энэ сарын 19-нд 2635 халдварын тохиолдол илэрсний 1877 нь, 18-нд 2746 илэрсний 1876 нь, 17-нд 2642 илэрсний 1733 нь, 16-нд 2395 илэрсний 1750 нь Улаанбаатар хотынх байжээ.
Харин орон нутагт вакцинжуулалт харьцангуй бага байсан учраас халдварын тоо одоохондоо буурахгүй байгаа тухай мэргэжлийн багийнхан мэдээлж байна.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Naad toonuud chini yu ch helj chadahgyi bna. Yag heden hynd onoshilgoo hiisen medeelel baihgyi bolohoor ynen zov medeelel garahgyi. Albaar nuugaad baigaa bish yum bol odor bolgon niit heden hyn onoshlogoond hamruulsnaa medee bolgond tavij bai l daa. Baga nasnii hyyhed huurch bgaa yum shig yumnuud medeelehiin. Iimerhyy genen teneg aldaa chini erh barigchid ard irgediin hoorond bie biedee yl itgeh yavdal bii bolgood bna
Харж л байгаарай
МАН-ын хулгайч нар нас барсан улсад нөхөн төлбөрийн мөнгө өгөхгүй гэсэндээ зориуд худал мэдээ түгээж байгаа нь ойлгомжтой
Мжргэжлийн баг ч гэх шиг Хуцдаг өмхий нохойнууд вэ?
Odoo naad graphic deeree tuhain udryyded hotoos avsan niit sorits ted, hodoonoos avsan niit sorits ted geed l zoochihooch!!! Tegeheer l todorhoi haragdana shyy dee. Chuhal toon ogogdolyydiig bitgii hasch bai l daa…
худал мэдээлэл ээлжит тархи угаалт орсын вакцин яаралтай авчирж иргэддээ тарь
Odoo buur hudlaa tsuun hunees sorits awaad toogoo bagasgaj tarhi ugaaj ehellee dee
Hurelsuh gej jaahan bandi olborch uhdegiin davaan deer MAXH-n tom darga naryg dagan guij az uzseer baij ene alban tushaal deer irjee. Unen baidal er ni iim 2 -3 shiidver gargah tuvshinii tohiroon deer garch irjee. Ardyn huu bish , tsunh baridag l patsaan.... Odoo har.... uls oronoo suid hiij bn.... Hamagyn auyaltai ni JYJIG Huurmag zan avir gargaj bn!!!!!!!!!!!!!
Ashgui dee. Mongol min neg ene tahalaas salval saihan l baina shuu. Ene zun harimaar baidag. Getel nisleggui.
Ард иргэд вакцины үр дүнг хүлээж засгийн газрыг шүүмжилж суухаар иргэд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ зөрчихгүй халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөж хөдөө орон нутагт болон хот олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй хүн хоорондын зайгаа бариад хүнтэй ойр хавьтахгүй байцгаагаачээ.
Хцаад байлгүй Спутникийнхээ 2-р тунг оруулж ирээч. Хэсэг өндөр настны сэтгэхүйгээр тоглоод, одоо Спутникийн хамгаалалт муу шүү гэх гээд байгаа юм уу хайшаа юм. тэгээд яах юм 2-р тунд өөр вакцин хийлгэж болох юм уу.
UB-t haldvariin too buuraagui sh dee. UB-aas oron nutag ruu cholootei gargaj bgaa uchraas l tegj bgaan. Oron nutagt haldvariin too osood bgaa sh dee. MAN-d bas Tor zasagt bish huvi hun tanii setgehuid l gajig bnaa
Цагаа хад 100 хувь вакцин хийлэгсэн нөхдүүд байсан халдвар тархаад гамшиг болоод хил хаагдаад байна. Хужаа нар хжаа вакцин хийсэн хүнийг хилээрээ саадгүй оруулан гээд байсан өөрсдөө хужаа вакциндаа итгэхээ болиод байна.
Халдвартай халдваргүйгээрээ хүний бөөгнөрөл үүсгээд халдвар тархаа биз. Өөрсдөөсөө бурууг хайж сур.
Одон тэмдэгийн найр наадам хийгээгvй бол арай ч ийм дээ тулахгvй байлаа! Одон тэмдэг аваад евдцен гэр бvл олон бн.
Тоо худлаа, шинжилгээний тоо цөөхөн дээр, авбал зохих хүмүүсээс нь оройтож аваад бна. Гадуур хамар бөглөрч, толгой өвдсөн гэх хүмүүс зөндөө бна.
Худал мэдээлэлээ боль. Спутник вакцинаар Монгол улсын иргэдийг хангаж хамруул.Нас баралтаа зогсоох арга хэмжээ ав. Авилгачидаа цаазал.Хөрөнгийг нь хураа.
Мөнхнаран ээж
Миний сүнсний язгуур мөнхнар ээжээ
Наадмаа хийх гээд тоог нь дараад бн. Харж бгаарай наадмын өмнө зориуд бүр багасна
худлаа бүү ярь спутник хүлээгээд сууж байгаа хоёрдугаар тунгаа хийлгээгү й хүн зөндөө спутник хийлгэсэн хүн хаа ч явсан дархан байна
Hudlaa
2 тун вакцин хийлгэсэн биш харин ч корона тусах нь нэмэгдээд ирэхээр тархи угаах ажлаа сайтууд эрчимжүүлж эхлээ юү?
Хүрэлсүх ,Хүрэлбаатар, Амарсайхан "3 удирдах ажилд үнэхээр тохирохгүй , хүмүүс удирдаж зохион байгуулж ажиллах ямарч чадваргүй нөхдүүд байнлээ. Маш олон, байнга шахуу алдаатай шийдвэр гаргадаг. Дээр нь худлаа ичиж зовохчгүй их ярина