сонин mn
Супер баатруудын “The Mar­vels” киног 2022 онд үзэгчдийн хүртээл болгоно хэмээн мэдээлсэн. Тус бүтээлд “Parasite” кинонд дүр бүтээж, “Itaewon Class” цувралаараа алдаршсан жүжигчин Пак Со Жун тоглож магадгүйг эх сурвалжууд дурджээ. Хэдийгээр энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч Өмнөд Солонгосын зарим сайтад дээрх мэдээллийг баталгаажуулж Пак Со Жуныг энэ оны сүүлээр Америкийг зорих болсон талаар онцолжээ. Сонирхуулахад, “The Mar­vels” киног 2022 оны арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа бөгөөд Бри Ларсон, Иман Веллани, Тейона Паррис нар гол дүрд тоглохоор болсон юм.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин