Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1497 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 676 нь Улаанбаатар хотод, 803 нь орон нутагт бүртгэгдсэн бол гадаадаас зөөвөрлөгдсөн 18, эрүүл мэндийн ажилтан долоон хүн коронавирусээр халдварлажээ.
Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 151 231 болж байна.
Мөн хугацаанд 3646 хүн эдгэрсэн бол коронавируст халдварын улмаас 61-80 насны дөрвөн хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн нэг нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүн байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 9910 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 494, хүүхэд 2037 байна. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 12 444 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.
Сэтгэгдэл0
Dan gants vaktsinjuulchihval buh yum okei bolchih yum shig UOK bodood bh shig bna. Enduurel shuu. Zun tsag bolj saya 9 honog hodoo gadaa agaar salhind garch UB-iin haldvariig oron nutag ruu taraalaa. Vaktsin, hol horio, irgediin uhamsar 3 tsogtsooroo baij haldvar buurna. Oor zam barag bhgui dee
Хөдөө аймгуудаар зорчуулж аялал зугаалгаар явуулсны буруу огт байхгүй. Би зөвхөн гэрийнхээ хүрээнд олон аймгаар дамжин аялал зугаалгаар яваад гэр бүлээрээ эрүүл саруул хүрээд ирлээ. Халдвар авах эсэх нь хувь хүний өөрийнх нь ухамсар хариуцлагаас хамаарна.
Kheden khunees absent shinjilgee yum be
Цаашид ковид гэж сүржигнэх хэрэггүй. Өдөр бүр хавдар оноштой арван хэдэн хүн үхэж байна. Өөрөөр хэлвэл өдөр тутам хавдар болон бусад оношоор хэдэн арван хүн,осол, золгүй байдлаар хэдэн арван хүн үхэж байна. Зарим хүн, хүн үхээд байна гэж сүржигнээд явах юм. Үхэх,төрөх хоёр өдөр тутмын жам ёсны үзэгдэл. Гэнэн хүмүүс дагаж намираад байх юм. Ухаандаа 70-100 настай иргэд олноор нас барж байгааг сэхээтэй амьтан бол харж болно. Энэ өндөр настнууд ковидтой ч ковидгүй ч хөгшин хонины насгүй болсон хүмүүс. Ковид зүгээр л архаг хуучыг нь хөдөлгөж л байна.Иргэд вакциндаа хамрагдах нь л чухал. Тэгээд амны хаалт зүүчих. Зорилгогүй ,төөрсөн юм шиг тэнэхээ больчих.Тэгээд л болоо.
Архи ууж усанд осолдож халдвар авч байгаа иргэд өөрсдөө асуудалтай хүмүүс.