sonin.mn
БЭЭЖИН. /CGTN/.  Эх газрын Хятадад өнгөрсөн 24 цагийн хугацаанд КОВИД-19-ийн халдварын 50 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 12 нь дотоодын халдвар бол 38 нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд байна гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн хороо (ҮЭМХ) пүрэв гарагт мэдээллээ.
Дотоодын халдварын 12 тохиолдлын 11 нь Зянсу мужид бүртгэгдсэн бол үлдсэн нэг тохиолдол нь Юньнань мужид бүртгэгджээ.
Ингэснээр эх газрын Хятадад бүртгэгдсэн КОВИД-19-ийн халдварын нийт тохиолдлын тоо 92414 болсон бол уг вирусний улмаас нас барсан хүмүүсийн тоо өөрчлөгдөөгүй буюу 4636 хэвээр байна.
ҮЭМХ-ноос гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар БНХАУ даяар КОВИД-19-ийн 1.48 тэрбум тун вакцин хийгээд байна.
 
 
 
Тус улс одоогоор 18-аас дээш насны иргэдээ коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж байгаа юм. Гэхдээ олон муж, хот 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд байна.
 
 
 
Тухайлбал, Хятадын зүүн хойд нутгийн Хармөрөн муж энэ сараас дунд болон ахлах ангийн сурагчдыг вакцинжуулж эхлэх аж. Хүүхдүүдийг эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчдынх нь зөвшөөрөлтэйгөөр вакцинжуулна гэсэн байна.
Мөн Гуанси муж 15-17 насны хүүхдүүдийг энэ сард багтан вакцинжуулж эхлэх бол 12-14 насны хүүхдүүдийг ирэх сараас вакцинжуулж эхлэхээр төлөвлөжээ.
Коронавирусний идэвхгүйжүүлсэн, дотооддоо үйлдвэрлэсэн вакцинуудаар 3-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахыг Хятад улс  6 дугаар сард зөвшөөрсөн юм.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг