sonin.mn
Олимпын наадмын нээлт болж байгаа яг энэ цаг мөчид олон улсын математикийн олимпиадад оролцож байгаа манай сурагчдын баг гайхалтай амжилт гаргасан мэдээг хүлээн авлаа.
 
Монголын сурагчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан сурагчид, багш нар, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад халуун баяр хүргэж талархал илэрхийлье.
 
Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж Монголын 2 сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон юм