БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны уулзалт хийв.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө нар албан ёсны уулзалтаараа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, мөн бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Түүнчлэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг сайд нар онцлон тэмдэглэж, цаашид цар тахлын нөхцөл байдал сайжирмагц цэргийн бүхий л түвшний айлчлал, солилцоо, батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалт, боловсон хүчний сургалт солилцоо, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хурандаа генерал Вэй Фөнхөгийн Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэнийг тэмдэглэсэн бол БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө, түүний энэ удаагийн айлчлал нь Хятад, Монголын Батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл0
Oros Hytadtai alintai ni ch tsergiin surguuli hiine, hamtiin ajillagaa yavuulna gedeg ni tednii erh medeld orno , ardchilsan guravdagch ornuud aas strategiin huvid tusgaarlagfana, ulnar surguldugch tald uilchleh bolno gesen ug
Энэ дэмий.
зөв.
энэ сургууль хэнд хэрэгтэй юм бээ
Demiishdee orosuud gomdchiishde Orosuudiin nuur g yaj harah iin be daraa ni bidniig hamgaalahgui hyatdad ezlegdeneshde
Хэзээ ч хийлгэж болохгүй юм гэж байдаг юм ш дээ
Монголчуудыг үзэн яддаг Оросын цэрэгүүд нь УБ-н гудамжаар эргүүлд явдаг байсан үеийг буриадууд санагалзаад байнаа даа.
Ямар улсаас Монгол улсыг хамгаалхаар хээрийн хамтарсан сургууль хийх гэж байгаа юм болоо!!!
Зүйтэй, алийн болгон нэг тал барихав ялангуяа цэргийн хувьд
Ene estoi bolohgui shuu bitgii hamtarsan surguuli hiigeerei
бүх зүйл нь өмхий хужаа болжээ энэ улстөрчид чинь бүгд эрлийз хурлийз юм бишүү хужаа хужаа гээд л гүйх юм
Маш зөв. Одооноос л манайхан нутгаа аваад нүүгээд америкын бөөрөнд очиж болку юм бн!! гэдгийг мэдэцгээж эхлэх шиг боллоо. Оройтсон ч гэсэн ухаарч бн гэдэг бол бүрмөсөн нам цохиулчихаагүй сэргэж босох найдвар бн гэсэн үг.Ккк.