9-р сарын 24-нд БНХАУ-ын Төвдийн Өөртөө Засах Орны гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг Лхас хотноо "Төвд анагаах ухааны тухай Хятад-Монголын эрдэм шинжилгээний хурал"-ийг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулжээ.
Монгол, Хятад хоёр улсын уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой уг хуралд ТӨЗО-ны Төвд анагаахын эмнэлгийн гурван мэргэжилтэн "Төвд анагаах ухаан болон Төвд зурхайн харилцаа холбоо", "Төвд эм заслын түүх болон үндсэн онол", "Таван рашаан заслын эмчилгээ" гэсэн сэдвээр илтгэл тавьсан байна.
Мөн Монгол Улсын "Манба-Дацан" уламжлалт эмнэлэг ба "Оточ Манрамба" дээд сургуулийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч Д.Нацагдорж болон "Оточ Манрамба" Дээд Сургуулийн эмч, оюутны 200 орчим төлөөлөл хэлэлцүүлэгт цахимаар оролцжээ.
Хэлэлцүүлгийн эцэст илтгэл тавьсан гурван эмч төвд зурхай, төвд анагаах ухаан, дэвтээлэг засал зэрэг холбогдох сэдвээр Монголын талын мэргэжил нэгтнүүдийн асуултад хариулсан байна.
Н.Пүрэвжав
Сэтгэгдэл0
Tagnuul Natsagdorj shaajiin
Хуванцар савыг устгаж болохгүй. Учир нь төмөр саванд жимс хийхээр төмөрний хор орчихдог
Сайхан Мянган жилийн өмнө Сайхан сударт Коронагийн тухай бичсэн Сайхан байсан. Үрлээ Сайхан хүртэцгээ.
Hyatadyyd yum bolgond eerimseglej eersdiinhee ner deer bolgoh gej morooddog ardyyd syy!!!!Hyatadyyd tebdiin nertei ene emuudiig ebchineer dalimdyylan eersdeen hamaaryylan delhiichleh gej baigaa yum!Hyatadgyi yum alga bolj dee!!