sonin.mn
10-р сарын 19-ний 10 цагаас 20-ны өглөөний  7 цагийн байдлаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод "Ковид-19"-ийн гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай бид мэдээлсэн билээ.
Тэгвэл дөнгөж сая буюу 15 цагийн үед авсан мэдээллээр Эрээн хотод халдварын тохиолдол нэмэгдэж 7 болжээ.
 
Өнөөдөр Эрээн хот бүх оршин суугчидаа 3 дахь удаагийн PCR шинжилгээнд хамруулж буй юм.
 
Одоогийн байдлаар авто боомтын үйл ажиллагаа бүрэн зогсож, төмөр замын боомт хэвийн ажиллаж буй ч Эрээн хотоос ачаа авч, буулгахгүй байгаа аж.
 
С.Сарнай