sonin.mn
ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар батлан ​​хамгаалахын ач холбогдол бүхий эсвэл үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой технологид тус улсад суралцаж буй гадаадын оюутнуудын нэвтрэх боломжийг хязгаарлахаар төлөвлөж байгаа талаар “Nikkei” сонин мэдээлжээ.
Тус сонинд бичиж буйгаар, Японы их дээд сургуулиуд гадаадын оюутнуудыг тус улсын хувьд чухал ач холбогдол бүхий зарим технологитой холбоотой боловсролын хөтөлбөрт хамруулахаасаа өмнө Аж үйлдвэрийн яамнаас зөвшөөрөл авдаг  болно. Сонинд мөн ялангуяа оюутны орлогын 25-аас дээш хувь нь гадаадын засгийн газраас гардаг гэх мэт бусад улс орны төр засгийн шууд болон шууд бус нөлөөнд буй гадаадын оюутнуудад журмыг чангатгана гэдгийг онцолсон байна.
 
2017 онд Токиогийн нэгэн их сургуулийн хятад оюутан нисэх онгоцны хэт улаан туяаны камерыг Хонконгоор дамжуулан Хятад руу хууль бусаар авч гарч, одоогийн хууль тогтоомжийг зөрчиж байжээ.
Хамгийн сүүлийн үеийн технологиудыг бүтээж буй Японы олон их дээд сургууль гадаад оюутнуудыг чөлөөтэй элсүүлдэг бөгөөд элсүүлэхээсээ өмнө өнгөцхөн шалгадаг аж. Энэ нь Японы эрх баригчдыг ихээхэн түгшээж байна гэж “Nikkei” сонинд бичжээ. Японы эрх баригчид холбогдох хууль тогтоомжид энэ оны эцэс гэхэд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг