ЛОНДОН. /Reuters/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Эрүүл мэндийн сайд даваа гарагт коронавирусний “омикрон” хувилбартай холбоотой асуудлаар цахимаар уулзаж, уг хувилбарыг хянан судлах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.
“Сайд нар шинэ хувилбарыг илрүүлж, дэлхий нийтэд сэрэмжлүүлэн үлгэр жишээ үзүүлсэн Өмнөд Африкийн хичээл зүтгэлийг сайшаалаа” гэж цахим уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд эмгэг төрүүлэгчийн олон улсын тандалтын сүлжээг бий болгохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Үүний сацуу "COVID-19"-ийн вакцины хүртээмжийг хангахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, вакцин хандивлах үүрэг амлалтаа ахиулахаар болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
оросгүй дэлхий байгуулагчдын утопи санаархал хоосон шоу л суртал ухуулга л байна ш дээ орсын "спутник-v" дэм байгууллага бүртгэхгүй байгааг юу гэж ойлгох вэ гадуурхал гэх үү хавчлага гэх үү бизнес хийх бүлэглэл гэх үү дэлхийн ард түмэн спутник вакцин авч чадаагүй үхсэн хохь нь гэх үү хүний төлөө гэсэн эрүүл мэндийн хүн бус үйлдэл гэх үү
Анагаах ухаанаа маш сайн хөгжүүлж чадаагүй орнуудыг хөгжсөн орон гэж хэлэхгүй.
Элэгний "В" вирусийн гэрт орж суучихаад гардаггүй дэлхийд ямарч эм тариа вакцин хийгээд эмчлэгддэггүй хурдан хугацаанд элэгний ялангуяа монгол хүн түргэн үхдэг "Д" гэдэг төмөр шиг вирус байх юм Гэтэл энэ вирусыг алдаг "МИРКЛЮДЕКС" гэдэг эм нэг сарынх нь 8ба 9 сая төгрөг байна германд бүртгэсэн Баян америк худалдаад авчихсан байна Орсыг анагаах ухааныг хөгжүүлж чадаагүй орон гэх үү харин эмнэлгийн магнито резонансны компьютер томограф үйлдвэрлэж чадаагүй гэвэл бараг үнэн байхаа монголд "ДЕЛЬТА" вирустай хүн хэдэн арван мянга байгаа ба архи ууснаас хурдан үхдэг
Орос Хятад хоёроос бусд нв Вакцин шахна гэж байгаа Ойлгомжтой Тэр хоёр л БОЛЬ гэж зандарч хулгайч Янкууд үхэх гэж буй юм шүү дээ