ТОКИО. /NHK/. Японы хэсэг судлаачид өөрсдийнх нь боловсруулж буй вакцин нь ДОХ өвчнийг үүсгэгч хүний дархлал хомсдолын вирусийг /ХДХВ/ сармагчны биед амжилттай устгасан талаар мэдээлжээ.
Энэхүү судалгааг Японы биоанагаах ухааны инноваци, эрүүл мэнд, хоол тэжээлийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хийж байгаа аж. Судлаачид вакцинаа макаки сармагчингууд дээр туршсан байна.
Вакцин хийсний дараа долоон сармагчны дөрөв нь халдвар авсан ч сүүлдээ бие махбодод нь вирус илрэхээ больжээ. Вакцинаар өдөөгдсөн дархлааны хариу урвал нь эдгээр амьтдын биед ХДХВ-ийн халдвар алга болоход хүргэсэн гэж эрдэмтэд үзэж байна. Эрдэмтэд хүн дээр хийх эмнэлзүйн туршилтаа таван жилийн дараа эхлүүлнэ гэж найдаж байна гэж “NHK” телевиз мэдээлэв.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 2020 оны эхэн үеийн байдлаар дэлхий даяар ХДХВ-ийн халдвартай 38 сая орчим хүн амьдарч байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Японы эрдэмтэд залуу насыг уртасгах аргыг олоочээ. Би залуу насаа уртасгамаар байна. Жил болгон залуу насыг уртасгах аргыг олсон гэж ярихаас тэр нь бодит амьдрал дээр биелэлээ олсон юм арга.
боль чи
Манай улсад бүртгэгдсэн бүх ДОХ той иргэдийн 95 хувь нь Но Наадам жагсаалын лгбт+ ижил хүйстэнгүүд байдаг. Үлдсэн 5 хувь нь бисексуалуудын золиос болсон иргэд байдаг статистик бий.Тэдэнд бол сонсголонтой сайхан мэдээ байна.
Японы эрдэмтэд шүдийг дахин ургуулдаг аргыг олж нээгээчээ.