Хөвсгөл аймгийн Бурхан шашны тэргүүн Дарба Бандида гэгээнтэн энэ сарын 23-нд эх орондоо ирлээ.
Гэгээнтэн Энэтхэг улсын Сэра дацанд суралцаж байгаа бөгөөд эх орондоо түр саатан морилж байгаа юм.
Гэгээнтнийг өнөөдөр Гандантэгчинлэн хийд, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам хуврагууд, Хөвсгөл аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөн, шавь нар, сүсэгтэн олон угтаж авлаа.
Дарба Бандида гэгээний долдугаар дүрийн Данзанчойжилодой нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд мэндэлсэн. Тэрээр эх орондоо дөрөвдүгээр сар хүртэл саатах бөгөөд өвлийн адаг сарын 28-нд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдэд балин адислагаа, 29-нд Сор залах хурал, шинийн 15-ны цагаан сарын их ерөөлд тус, тус морилох ажээ. Мөн Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх цанид чойрын дацангуудын гавжийн дамжаанд дагсал хаях юм байна.
Дарба Бандида гэгээнийг Бурхан багшийн 16 архадын нэг Лампармын хувилгаан гэдэг. Түүнээс хойш Энэтхэг, Төвд, Балба, Монгол оронд 18 дүр нь заларч, шашин амьтанд тусыг үйлдэж байсан тухай түүний төрөл цадигийн хэлхээ намтарт тодорхой өгүүлсэн байдаг. Ялангуяа Төвдийн 34 дүгээр гандан ширээт Агваанчойжижанцангийн хойд дүрийг халхын анхны Дарба бандид гэгээнээр өргөмжлөн залсан түүхтэй.
Гэгээнтний анхдугаар дүр нь 1637 онд Монголд мэндэлсэн байдаг. Түүнээс хойш зургаан дүр тодруулсан бөгөөд өнөөгийн Данзанчойжилодой нь долоо дахь дүр нь ажээ. Гэгээнтний өмнөх дүрүүд Ар халхын Дарва бандида гэдгээрээ олонд алдартай байсан нь түүхийн олон ном, сударт тэмдэглэгдэн үлджээ. Ер нь Дарва бандида гэгээнтэн Монголын хүрээ хийдийн дотор айргийн тавд багтах эртний түүхтэй, өндөр зэрэг хүндлэлтэй, бусад хийд оронд үлгэр жишээ болдгоороо алдартай байжээ.
Дарба Бандида гэгээнтэн ирэх дөрөвдүгээр сар хүртэл Монголд байх хугацаандаа эрдэм шинжилгээний хурлуудад оролцох, Дамдин янсангийн жинсрэг өргөх, цагаан сарын их хурлуудад оролцож, номын өргөл өргөх зэрэг арга хэмжээнд оролцох юм байна.
Сэтгэгдэл0
Монголд айргын тавд багтах дарваан банди гэгээнтэнд гавжийн дагсал хаяж жинсрэг өргөж байхад нь очиж мөргөё байз !!
аймгийн нам - засгийн удирдлагууд угтаж авлаа гэнэ , аймаг бүр шашин - төрийг хослон баригч ... аа бэлтгэж байгаа юм байна . Төрийн удирдагчид ЯДРАХААРАА шашинд ордог нь " байгалийн хууль " лугаа адил ажээ ...
Жалгын 1 л байна
Богд,гэгээнтэн,хутагт цолуудыг Далай ламын лүндэнгээр Бээжингээс "Занабазар,Данзанравжаа нар" алт өргөл өгч авч ирсэн. Харин одоо хэн ямар шалгуураар яаж өгдөгийг ойлгодоггүй.
Сум баг бүр ингээд хамба богд гэгээнтэн тодруулаад байж дээ.Ядаж эхлээд эртний судар дээр биччихсэн байсан ковидыг Миеэ ноёны хамба Чойжамц нь үрлээрээ эмчилчихээд сүржигнэмээр юм.
ковидод тан ууж байгаа
Энэ хэдэн хүүхдүүдийг их эвдэж бна. яагаа ч үгүй, ямар ч гавьяа үгүй байж хүндлүүлж бишрүүлээд, тэр хэмжээгээр ярвайж хямсайсан их зантай хүмүүс болоод. Яг тулахаар эрдэм ном маруухан. Энэ тодруулах гэж шал худлаа утгагуй зүйл. Эрдэм номоороо л уралдаж хэргэм цолоо батлахаас хэн хэний дүр ч гэнүү, шал худлаа. Дүр тодруулсаар түвдүүд эх орон ч үгүй, дэлхийгээр нэг тарсан цагаачууд болсн
Mongolchyyd 1990 onoos hois ardchilald denduu simten syralzaj hedhen namiin gaigaar Mongol ylas doosoo orj ediin zasagiin gachaald ynasan ni dendyy sine ye tolgoi meden bodit baidalaas yharch ahmadaas syralzahgyi heteryylsen hereg!!!eneeder sasinii zytgeltnyydiig tysgai deg jayagiin dagyy todroyyldag ta bidend erdee ch hamaagyi zyil,bid eersdiigee beldej edgeer gegeenten mergedeen hyndetgej syslen zalbirah heregtei!!!es tegbel zaya nbuyan chini zailah baih syy!!!!
Mongoliin sine yeiinhen neg iimerhyy setgel ni mehsen doosoo orson oyunii homsold ygtan ni dee!!!eersdiigee hicheej eneeder baigaa byeen eergiiee jaahan sydlaach?Ta nar sasinii zytgeltnyydiig doromjloloo geed eerseded chini hilencheg bolohoos bys?...tedend yamarch neleegyi gej sanaj ser!!!!!muhag ludnuud eee!!!!jaahan gegeereh arga baina uu?......ta nariign ene ardchilal geed baigaa sine sat chini iim munhag bolsoj amerikiig dagan dyyraigchid bolgoj bysad sasinii neleend abtaj dotogsoo bys?gadagsaa deldiisen setgeltei bolgoj dyyschee!!!!ta sasiniig oilgohgyi baina,sasin hynii oyun sanaanii hamgiin deed helber ni men!!!!