МОСКВА. /Zaobao/. Саяхан “Mcdonald’s” түргэн хоолны сүлжээ ОХУ-ын зах зээлээс гарч буйгаа зарласан бол даваа гарагт “Starbucks” кофены сүлжээ мөн тус зах зээлээс гарч буйгаа зарлалаа.
“Starbucks” компани нь ОХУ-ын зах зээл дээр 15 жил ажиллаж байгаа бөгөөд тус улсад нийтдээ 130 салбар, 2000 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Өнгөрсөн 2 дугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу довтолсны дараа буюу 3 дугаар сард “Starbucks” компани ОХУ дахь бүх салбараа хааж, тус улс руу бүтээгдэхүүн тээвэрлэхээ больж, бизнесийн бүхий л үйл ажиллагаагаа зогсоосон юм. Тус компани ОХУ дахь ажилтнууддаа зургаан сарын цалинг нь өгөх зэргээр тусламж үзүүлнэ гэдгээ мөн мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт “Mcdonald’s” компани ОХУ дахь бүх салбараа худалдсанаа зарласан.
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Ирээдүйд дэлхийг хамарсан цөмийн дайн болох нь цаг хугацааны асуудал болсон байна.
Тэнэг,америкийн баячууд тэгэж сүйрэхийг хүсэх үү,
Тарж унахгэж байгаа улсаас дайжилгуйдээ
Орос тарж унадаг юм байж Монгол хятадынх болох уу
Болж дээ. Түрэмгийлэгч оросууд сайн кофе уухгүй шээсээ ууцгааг
Чи бас шээсээрээ машинаа явуулаарай
Оросууд аз гийжээ. Ногоон хаягийг нь улаан болгоол, макийн улааныг ноггон болгоол нээчихдэг бхгүй юу.
Тиймээ,Оросууд их азтай байгаа,олон зуун тэрбум$,олон зуун шүү,гадагшаа гардаг нь зогссон(Орос өөрөө тэмцээд дийлэхгүй байсан),барууны компаниуд хамаг тендерийг нь авдаг байсан байхгүй болсон,өөрийнхөө зах зээлийг ӨӨРСДӨӨ эзлэх болсон,бөөн Баяр байгаа