sonin.mn
БРИКС-ын орнуудын үйлдвэр худалдааны 2022 оны форум  өчигдөр буюу 6-р сарын 22-нд онлайн, оффлайныг нэгтгэсэн хэлбэрээр  БНХАУ-ын нийслэл Бээжинд хуралджээ. “БРИКС-ын үйлдвэр худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн дэлхийн хөгжлийн илүү сайхан ирээдүйг хамтдаа цогцлооё” гэсэн уриатайгаар тус форум зохион байгуулагдаж буй юм байна.
 
БРИКС-ын орнуудын  үйлдвэр худалдааны 2022 оны форумын хуралд оролцсон талууд хамтран “БРИКС-ын орнуудын  үйлдвэр худалдааны салбарынхны Бээжингийн тунхаглал”-ыг гаргажээ.
 
“БРИКС-ын орнуудын худалдаа үйлдвэрийн салбарынхны Бээжингийн тунхаглал”-аас үзэхэд, хуралд оролцогчид цар тахлын халдварын нөхцөл байдал дахь эрүүл мэндийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нээлттэй байр суурь баримтлах, дэлхийн тогтвортой хөгжлийг хадгалах, дижитал эдийн засгийг чухалчлах, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн системийн уян хатан байдал хийгээд үйлдвэр худалдааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг 6 талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.
 
 
н.Уртнасан