Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг ханган, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нөөц нисэх буудлаар бэлэн байдалд ажиллаж байна. Цаг агаарын болон техникийн хязгаарлалтын улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд агаарын хөлөг газардах боломжгүй үед “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж байгаа юм.
Өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байгалийн онцгой үзэгдэл буюу өтгөн манан бууснаас “МИАТ” ТӨХК-ийн Стамбулаас Улаанбаатар чиглэлийн 254 зорчигчтой B-767 агаарын хөлөг 05 цаг 56 минутад “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Байгалийн онцгой үзэгдлийн үед агаарын хөлгийн нисэх баг нь тухайн нисэх буудалд газардах, бэлтгэл нисэх буудал руу нисэх шийдвэрийг тухайн нисэх буудлын хөөрөх буух зурвасан дээрх алсын барааны харагдац, салхины чиглэл гэх мэт олон хүчин зүйлийг харгалзан гаргадаг.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад ороогүй буюу нөөц нисэх буудалгүй байх үед агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах боломжгүй болвол ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх хот болон Солонгос Улсын Сөүл хотууд руу нисэх нөхцөл байдал үүсдэг байсан. Одоо цаг үеийн байдлаас шалтгаалан хоёр хөрш улсын нөөц нисэх буудалд очиж газардах боломжгүй байгаа тул “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахгүй тохиолдолд БНСУ-ын Сөүл хот руу нисэж, Инчеоны нисэх буудалд буухаас өөр аргагүй байдалд орохоор байлаа.
Тухайлбал, Сөүл рүү эргэн нисэхэд “МИАТ” ТӨХК хоёр талдаа нийт 7 цаг орчмын нислэг үйлдэж, зөвхөн нислэгийн зардалд 70 мянган доллар зарцуулдаг байжээ. Үүн дээр зорчигчдыг байрлуулах зэрэг бусад зардал нэмэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашигласнаар дээрх зардлыг шууд хэмнэж байгаа юм. Мөн олон цагийн нислэг байхгүй болж, зорчигчдын тав тух алдагдахгүй, цаг хугацааг хэмнэж байна.
Сэтгэгдэл0
Энэ 2 буудлаа зэрэг ажиллуулаад жаахан мөнгө олсон дээр юм биш үү хуучин нь сул зогссоор өнгө алдаж гүйцлээ
Хөшигтийн хөндий чинь байнга шахуу манантай нутаг даа. Судалгаа муутай юм хийнэ ...гэж. Одоо өөр газар л барих болж дээ, тэнэгүүд минь.
Одоо ч онгоц буцаж ниснэ,талбай эрж явахгүй амар болж...
Юуны төлөө хоёр нисэх буудал байгаа билээ
Зундаа байнга манантай байдаг ямар сайндаа хөшигт гэж нэртэй газар шүү дэ гэж анхнаас нь хэлж байхад тоогоогүй юм !
Сумьяа мэтийн нөхдүүл бүтэхгүй
Сумьяа мэтийн нөхдүүл бүтэхгүй Монгол Ардын Нам одоо цаашаа явахгүй Яалуу эх оронч хүүхдүүдийн тэмцэлийн цаг иржээ.
Сумьяа сураггүй байхад Миеэ гдэг бүтэлгүй бүлтгэрийн хийж байгаа ажил Одоо нэг палагнасан барилгын сайд гээд нэг тэнэг хот барьж Төв аймагт дэвшинэ гээд явж бөйна
овоо доо ... ганц ч гэсэн эерэг мэдээ ...
Орос ах нар Улаанбаатар хот, Буянт-Ухаа нисэх онгоцны буудал, Дархан, Эрдэнэт хот, Багануур хотуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн байгуулж өгсөн. Одоо эдгээр хотуудыг орк (шинжлэх ухааныг бус мухар сүсэг, авилгыг, намыг шүтдэг) , усан тэнэг, хөлдүү монголчууд яаж сэглэж байгааг нүдээрээ хараад сэтгэл минь шимширдэг....
zereg zereg ajillaj baisan ni deer um bna daa
Усан тэнэг хөлдүү монголчууд 1990 он гараад дээрэмчин Америкуудын заавраар монгол улсын салбарын эрдэм шинжилгээний олон институтуудыг татан буулгасан. Салбарын эрдэм шинжилгээний институтууд байхгүй болохоор аж үйлдвэрийн салбарууд яаж ч шинжлэх ухааны үндэстэй хөгжих билээ... Америкууд буурай орнуудыг ингэж шинжлэх ухаанаас холдуулан янаглан хорлож байгалийн болон бусад баялагийг нь дээрэмдэн авдаг олон зууны туршлагатай орон шүү дээ. Одоо яая гэхэв үхэр монголчуудаа гэж...
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хөшигт гээд нэр нь хүртэл хэлээд байхад л тийм газар барьчихдаг.
Хэдэн жилийн өмнө нэг хүн ямар ч билээ сошилд дээр хөшигийн хөндий гэдэг нэр байнга манан хөшилдөж байдагаас тэгэж нэрлэсэн юм яагаад заавал тэнд онгоцны буудал сонгосон юм болдоо гэж байсан юм тэгэхлээр тэр хүний зөв ч байсан байж магадгүй л юм
Irkutskt buuj baisan sanagdana deer ued.
Ih gaviya baiguuljdee.
Хөшгийн хөндийд онгоцны буудал барьж болохгүй гэж М.Энхболдыг ЕС баяхад зөвлөж байсанч хүлээж аваагүй шийдсэн дээ тэр хөндийд байнга манан буудаг онцлогтой газар